Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.02.04/ Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэв.

Монголын улс төрийн намуудын санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, улсын төсвийн санхүүжилтээс бүрддэг. Нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан намын гишүүд болон дэмжигчдийн татвар хандив нь тухайн нам, эвслийнхээ санхүүжилтийн гол эх үүсвэр болж чадахгүй байна. Улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан томоохон аж ахуйн нэгжүүдээс улам бүр хараат болох эрсдэл нэмэгдсээр байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэлд санал өгсөн нийт сонгогчийн тоог тус бүр арван мянган төгрөгөөр үржүүлэн тооцож Улсын Их Хуралд суудалтай намуудад олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Улсын Их Хуралд бүлэгтэй бол мөн тоог таван мянган төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол таван мянган төгрөгөөр тооцон нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан байна. Түүнчлэн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Улсын Их Хуралд бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам, эвсэл нь өөрсдийн бодлого, хөтөлбөрөө суртчилан таниулах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий санг дэргэдээ байгуулж болохоор зааж, түүнд нь улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөг олгохоор шинээр тусгажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан