Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Маргааш Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татаж магадгүй
Л.НОМИН

Даваа гарагт нээлтээ хийх байсан УИХ-ын ээлжит бус чуулган маргааш болтол хойшлогджээ. Тэгэхээр өчигдөр, өнөөдөр товлогдоод байсан Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан ч болохгүй гэсэн үг юм. УИХ-ын гишүүд хуралдаа сууж ирцээ бүрдүүлэхгүй байгаа учир ээлжит бус чуулган нээлтээ хийж, парламентын ажил хэвийн үргэлжлэх боломжгүй болсон. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эрх баригчид эхлээд ирцээ бүрдүүл хэмээн шаардлага тавиад буй.

Өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэхүү гацаанаас хэрхэн гарах талаар ярилцсан аж. Тус хурлын төгсгөлд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцож, ээлжит бус чуулганыг пүрэв гарагт эхлүүлэхээр болсон байна. Уг нь тэрээр МАН-ын бүлгийн 26 гишүүний 22 нь өрөөндөө ажиллаж байна гэсэн. Гэвч үнэн хэрэгтээ гишүүдийн ирц хангалтгүй байсан бололтой. АН-ын бүлгийн 35 гишүүний дөрөв нь гадаадад байгаа гэдэг мэдээ бий.
Сар шинийн баяр олон хоног үргэлжилж, цөөнгүй өдөр амарсан болохоор Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүдийн тал орчим хувь нь гадаад руу явсан гэх мэдээлэл ч байна. Тэд ирж амжаагүй учраас ирц бүрдэхгүй байхыг үгүйсгэхгүй.

Ээлжит бус чуулган эхлэхэд саад болсон ганц асуудал бол Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тухай. УИХ-ын бүрэн эрхэнд халдсан үйлдэл бүхий албан бичиг нь яван явсаар чуулган хуралдаж чадахгүй, төрийн хямрал болж мэдэх нь. Гишүүд нь халдашгүй бүрэн эрхтэй, хангамж, байшин савтай ҮХЦ-ийг хэтэрхий их эрх дархтай гэж хуульч, судлаачид хэлдэг. УИХ-ын гишүүд ч үеийн үед Цэцийн гишүүдтэй хэл амаа ололцоход түвэгтэй байдалтай байсаар ирсэн.

Хууль зөрчсөн үйлдлийг нь шалгах гэхэд ҮХЦ-ийн гишүүн халдашгүй бүрэн эрхтэй хэмээн хаацайлж, цалингийн 20 хувиар торгосон болоод өнгөрч байсан тохиолдол ч гарсан удаа бий. Саяхан Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 60 байхаар хуулийн өөрчлөлт хэлэлцэх үеэр нэлээд маргаан болж байж 65 болгосон. Үнэндээ энэ шалгуурыг хангах гишүүн Цэцэд цөөн үлдсэн болохоор хэрэг явдал бүүр ч даамжирч, парламент Үндсэн хуулийн шүүх хоёрын зөрчил хурцадсан. Гурван гишүүн нь насны дээд хязгаар нь болсон учир албанаас чөлөөлөгдөх нь тодорхой. Тэгвэл тэд УИХ-ын батлаад удаагүй буй Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлийг зогсоожээ. 

Цэц даваа гарагт дунд суудлын хурлаараа хэлэлцээд зарим заалтыг үйлчлэхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, “Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болохоор, Цэцийн гишүүн хууль зөрчснийг шүүхээр биш “эрх бүхий байгууллага”-аас тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Мөн Цэцийн гишүүний тусгай санал болон хуралдааны тэмдэглэлийн талаарх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх зарчмыг зөрчсөн. Түүнчлэн дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн” байна.

Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэц хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлсэн нь Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шийдэхээр болж байна гэж үзэв. Тус заалтад “Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэжээ. Ингэхээр Цэцийн дарга Ж.Амарсанаагийн суудал ганхаж, маргааш нээлтээ хийх УИХ-ын ээлжит бус  чуулганы хуралдааны эхэнд л тойрохоо зуруулах нь бололтой. Хэрэв шийдвэр эгүүлэн татъя гэж гарвал ҮХЦ-ийн даргыг эгүүлэн татсан анхны парламент болж түүхэнд бичигдэх нь. Тэр болтол парламент ирцээ бүрдүүлэн, чуулганаа нээхэд анхаарал хандуулж эхлээд байна.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан