“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Б.Гарамгайбаатар: Хэнийг Шадар сайдаар хэлэлцүүлэх нь УИХ-ын асуудал биш
Б.БИЛГҮҮН
Засгийн газар Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т ханджээ. Харин АТГ 10 хоногийн дотор ямар хариу өгөхөөс шалтгаалж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах эсэх асуудал яригдаж, тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч цухас хэлэв. Гэхдээ Засгийн газар өчигдөр л ам нээж байгаагаас МАХН өөрт оногдсон квотыг хэнд өгөх ёстойгоо Гүйцэтгэх товчооны хурлаараа шийдчихсэн. Намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар гэж. 2016 оны УИХ-ын сонгууль болоход хагас жил хүрэхгүй богино хугацаа үлдсэн байхад Н.Энхбаяр яагаад Шадар сайдын дүрээр эргэн ирэх гэж байгааг олон хүн сонирхож, таамгийг ч тэр хэрээр дэвшүүлж байна. Нам, эвслийн бүлгүүдийн хувьд Н.Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд болбол... гээд хуралдаж зөвлөлдсөн зүйлгүй, албан бус мэдээлэл тул байр сууриа илэрхийлэхгүй гэж энэ сэдвээс зайлсхийж байна.
Гэхдээ Засгийн газар нэгэнт асуудлыг АТГ-т хүртэл хүргүүлсэн тул “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ынхан өөрсдийн хувилбараа хэрэгжүүлж, Н.Энхбаяр ирэх сонгуулийн марафонд орж ирсэн нь тодорхой боллоо гэж үзэж болох нь. Өөрөөр хэлбэл, УИХ Өршөөлийн хуулийг баталснаар түүнийг ялгүйд тооцогдсон гэж тус намын зүгээс мэдэгдсэн ч УИХ-ын зарим гишүүн түүнийг одоог хүртэл улс төрийн албан тушаал хашиж болохгүй гэж маргаж байгаа юм. Гэхдээ Шадар сайдын суудалд Н.Энхбаяр очвол энэ маргаан таслагдаж, Н.Энхбаярын хувьд улстөрийн замнал нь нээгдэж байгаа гэж үзэх нь.
Харин энэ асуудлаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа гэх мэдээлэл бий. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр АТГ-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Тус газраас бичиг ирсний дараа Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
-Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна. Энэ асуудлаар зөвшилцөж байгаа юу?
-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой. Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэгдэхгүй, татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Цаг алдаж болохгүй л хуулиуд байгаа юм.
-Ерөнхий сайд томилгооны асуудлыг өргөн баривал ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү?
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар тухайн ээлжит болоод ээлжит бус чуулган хуралдуулахад ямар асуудал хэлэлцэх талаар дараалал тогтоодог. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэг сайдын томилгооны асуудал оруулаагүй. Тиймээс оруулах боломж байхгүй. Хэрвээ уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахиад ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.
ЗӨВ ШҮҮ
Б.БИЛГҮҮНЗасгийн газар Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т ханджээ. Харин АТГ 10 хоногийн дотор ямар хариу өгөхөөс шалтгаалж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах эсэх асуудал яригдаж, тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч цухас хэлэв. Гэхдээ Засгийн газар өчигдөр л ам нээж байгаагаас МАХН өөрт оногдсон квотыг хэнд өгөх ёстойгоо Гүйцэтгэх товчооны хурлаараа шийдчихсэн. Намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар гэж. 2016 оны УИХ-ын сонгууль болоход хагас жил хүрэхгүй богино хугацаа үлдсэн байхад Н.Энхбаяр яагаад Шадар сайдын дүрээр эргэн ирэх гэж байгааг олон хүн сонирхож, таамгийг ч тэр хэрээр дэвшүүлж байна. Нам, эвслийн бүлгүүдийн хувьд Н.Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд болбол... гээд хуралдаж зөвлөлдсөн зүйлгүй, албан бус мэдээлэл тул байр сууриа илэрхийлэхгүй гэж энэ сэдвээс зайлсхийж байна.
Гэхдээ Засгийн газар нэгэнт асуудлыг АТГ-т хүртэл хүргүүлсэн тул “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ынхан өөрсдийн хувилбараа хэрэгжүүлж, Н.Энхбаяр ирэх сонгуулийн марафонд орж ирсэн нь тодорхой боллоо гэж үзэж болох нь. Өөрөөр хэлбэл, УИХ Өршөөлийн хуулийг баталснаар түүнийг ялгүйд тооцогдсон гэж тус намын зүгээс мэдэгдсэн ч УИХ-ын зарим гишүүн түүнийг одоог хүртэл улс төрийн албан тушаал хашиж болохгүй гэж маргаж байгаа юм. Гэхдээ Шадар сайдын суудалд Н.Энхбаяр очвол энэ маргаан таслагдаж, Н.Энхбаярын хувьд улстөрийн замнал нь нээгдэж байгаа гэж үзэх нь.
Харин энэ асуудлаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа гэх мэдээлэл бий. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр АТГ-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Тус газраас бичиг ирсний дараа Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
-Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна. Энэ асуудлаар зөвшилцөж байгаа юу?
-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой. Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэгдэхгүй, татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Цаг алдаж болохгүй л хуулиуд байгаа юм.
-Ерөнхий сайд томилгооны асуудлыг өргөн баривал ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү?
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар тухайн ээлжит болоод ээлжит бус чуулган хуралдуулахад ямар асуудал хэлэлцэх талаар дараалал тогтоодог. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэг сайдын томилгооны асуудал оруулаагүй. Тиймээс оруулах боломж байхгүй. Хэрвээ уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахиад ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.
0 Сэтгэгдэл
2016.02.17






















