Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Шадар сайд сорил байв уу
Б.ШИРНЭН

УИХ дахь “Шударга ёс” эвслээс Шадар сайдад нэр дэвшүүлсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ хянан, шалгаж дуусчээ. Н.Энхбаярын мэдүүлгийг энэ сарын 1-ний өдөр АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд өчигдөр хариуг эцэслэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт г илгээсэн гэж АТГ-аас албан ёсоор мэдээлсэн. Гэвч, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас одоогоор АТГ-ын хариу ирээгүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Харин Төрийн ордон дахь албан бус эх сурвалжууд “АТГ Н.Энхбаярыг Төрийн өндөр дээд албан тушаалд очиход ашиг сонирхлын зөрчил үүснэ, мөн яллагдаж байсан нь улс төрийн албан тушаал хашихад саад болж байгаа” гэсэн мэдээлэл өгч байлаа.

Н.Энхбаярын хувьд 2012 онд гурван шатны шүүхээс хоёр зүйл ангиар ял шийтгүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар үлдсэн хугацааны биеэр эдлэх ялаас уучлагдаж, өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд мөн хамрагдсан юм. Ингэснээрээ улс төрийн албан тушаал хаших боломжтой гэж үзэж байсан ч Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэдгээр буруутгагдаж байсан нь улс төрийн албан тушаал хашихад саад болж байгаа бололтой. Хэдийгээр УИХ дахь АН, МАН, эвслийн бүлгүүд түүнийг Шадар сайдад дэмжиж байгаа ч хуулийн дээрх маргаанд АТГ болон хууль хүчний байгууллагууд голлох үүрэгтэй оролцож байна.


1. Эхлээд ингэж яллагдав

Прокурорын байгууллагаас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашигласан мөн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хоёр үндэслэлээр буруутгаж түүнд Эрүүгийн хуулийн 150.3 болон 263.2-аар ял оноох саналтай байсан. Анхан, Давж заалдах болоод Хяналтын шатны шүүхүүд ч Н.Энхбаярыг гэм буруутайд тооцсон байдаг. Гэхдээ,

• Эрүүгийн хуулийн 150.3-т заасан “...бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу Анхан шатны шүүх Н.Энхбаярт таван жилийн ял оноож байсан ч Хяналтын шатны шүүх биеэр эдлэх ялыг 2.6 жил болгон бууруулсан юм.

• Харин Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар Албан тушаалын гэмт хэргийг “...давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасч, гурван жилийн хорих ял оногдуулсан юм. Гэхдээ Анхан шатны шүүх энэ хэсгийг 2009 онд баталсан Өршөөлийн хуульд хамруулж, нэмэгдэл болон үндсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн юм.
 
2. Түүнд Ерөнхийлөгч уучлал үзүүлэв

2012 онд 2.6 жилийн ял сонссон Н.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангид ял эдэлж байсан юм. Харин тэрээр өөрөө Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн тул Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр “...Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэх зарлиг гаргаснаар түүний биеэр эдлэх ял дууссан байдаг.

3. Өршөөлийн хуулиар дахин өршөөгдөв

Түүний биеэр эдлэх ял дууссанаас хойш ялгүйд тооцогдох хүртэл хугацаа гэж бий. Харин өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ Өршөөлийн хуулийг баталсан. Энэ хуульд Н.Энхбаяр хамрагдана, хамрагдахгүй гэх маргаан гарч байлаа. Гэхдээ тэрээр энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох гэх хэсэгт нь багтаж, ялгүй болох үлдсэн хугацаагаа Өршөөлийн хуульд хамруулсан юм. Өөрөөр хэлбэл, 150.3-аар сонссон биеэр эдлэх ялыг Ерөнхийлөгч уучилсан бол ялгүйд тооцогдох хугацааг нь Өршөөлийн хуулиар дуусгасан юм.

Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл буюу “Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдал”-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хуульд заасан өршөөлийн аль ч хэлбэр үйлчлэхгүй байхаар заасан. Харин уг хуулийн 9.1.3-т Эрүүгийн хуулийн 263-р зүйлийг бүхэлд нь буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөхгүй байхаар заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг зүйл ангиар шийтгүүлсэн Н.Энхбаяр Өршөөлийн хуулийн 6.1.1-д заасан “Эрүүгийн хуулийн 78-р зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хасах” хуулийн заалт үйлчлэхгүй болж байна гэсэн үг.

Хэдийгээр Анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар гурван жилийн ял оноож, бүхэлд нь Өршөөн хэлтрүүлсэн ч энэ зүйл анги хүндэвтэр гэмт хэрэгт тооцогддог юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 78.2.3-т заасан “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ял шийтгэл эдэлж байгаагүйд тооцох заалт Н.Энхбаярт одоог хүртэл хамааралтай байгаа гэсэн үг юм.
Үүгээр нь тооцвол Н.Энхбаяр 2017 оноос эхлэн “ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх статустай болох нь.

Гэтэл сонгууль болоход уртаашаа дөрвөн сарын хугацаа бий. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Шадар сайдын суудалд тэгтлээ суухыг хүсээд байгаа нь албан тушаалын хэнээ гэвэл зохисгүйгээс гадна наалдацгүй сонсогдоод байгаа юм. Энэ нь Н.Энхбаярт Шадар сайдын суудал тийм ч чухал биш гэсэнтэй адил. Харин дээрх маргааныг нэг тийш болгох оролдлого гэвэл илүү үнэнд ойр байх талтай. Сайд байтугай төрийн албан хаагчаар ажиллах нь хүртэл хориотой түүнд Шадар сайдын суудал хэрэг болсон нь ирэх сонгууль угтсан нэг ёсны даваа юм.  
Жишээ нь, Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшиж болно, болохгүй гэх маргаан гарсан. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь түүнийг Өршөөлийн хуульд хамрагдаж ямар ч ялгүй болсон гэж мэдэгдсэн ч Төрийн ордноос Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр няцаалт хийж байсан удаатай. Гэхдээ энэ маргааныг тасалж чадаагүй. Өнөөдөр ч үргэлжилж Сонгууль бараг хаяанд ирчихлээ. Тиймээс Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынханд энэ маргааныг баталгаатай шийдэх богино хугацаа үлдэж байгаа хэрэг. Харин хамгийн хурдан шийдэх арга нь сонгуулиас өмнө албан тушаал хаших.

Тэр дундаа Ерөнхийлөгч байсан хүн гэхээр төрийн сайдаас доошлохгүй. Ингээд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар тавьж, Н.Энхбаяр Шадар сайдад яригдаж эхэлсэн үе нь Засгийн газрыг огцруулах давалгаатай бараг зэрэг гарч ирсэн. “Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтран ажиллаж байгаа мөртлөө Засгийн газраа огцруулна гэдэг нь ч Н.Энхбаярыг Засгийн газарт шахах гэсэн оролдлого байх талтай гэж хүртэл яригдаж байсан юм. Энэ өнцгөөс нь харвал байж болох л хувилбар байгаа юм.

Товчхондоо, Н.Энхбаяр Шадар сайд болчихвол бүх зүйл МАХН-ын хүссэнээр явна гэсэн үг. Хэрвээ Шадар сайдад тэнцсэн бол ирэх сонгуулиар ч асуудал гарахгүй, Шадар сайдын сорилоо амжилттай давах байв.
0 Сэтгэгдэл
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ
хөөрхий гүтгүүлсэн гэмгүй энхийн цагаан тагтаа юм бол хаанаас олосн мөнгөөрөө ингэж орд харш бариулаад, нам байгуулаад, гадаадад амвдраад байгааг нь нэг тайлбарлаад өг дөө, сайн дурын өмгөөлөгч гуай ????
Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүдийн анхааралд. хувийн цэцэрлэгийн багш нар хүүхүүдэд TV үзүүлээд өөрсдөө амар сууж байдаг юм шигээ. Манай хүүхэд ойрд нүд нь улайгаад анивчаад байсан чинь багш нь TV-р хүүхэлдэй үзүүлдэг гэнэ. хүүхэдэд TV үзүүлэхийг зөвшөөрдөг юм болов уу. Аюулгүй байдлын үүднээс гээд 1700 цаг хүртэл дотогш нэвтрүүлэхгүй цоожтой байх юм. Дотор юу болж байдаг юм болоо яах вэ хүмүүсээ
eebel gvtgchihsen shdee. gvtgej shorond hiigeed ursuldulgvi erunhiilugch bolchihson.
хөөрхий гүтгүүлсэн гэмгүй энхийн цагаан тагтаа юм бол хаанаас олосн мөнгөөрөө ингэж орд харш бариулаад, нам байгуулаад, гадаадад амвдраад байгааг нь нэг тайлбарлаад өг дөө, сайн дурын өмгөөлөгч гуай ????
Хамгийн их уншсан