Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрүүгийн хуульд нэмэлт оруулна
Б.АНАР
УИХ намрын ээлжит чуулганаар Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Харин ирэх зургадугаар сард УИХ болон орон нутгийн сонгууль явагдахтай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт оруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын хуваарьт оруулсан байна.
Тухайлбал, сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах, иргэний сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэх, сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нэмэлтээр оруулж ирэхээр болжээ.
Энэхүү хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд энэ зүйлд сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан, мөн сонгууль зохион байгуулж буй төрийн алба, түүний алба хаагч ажилтан, төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан энэхүү гэмт хэргийг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэх шинэ механизмыг бий болгоно гэж хууль санаачлагчид үзэж байна.
Хэрвээ УИХ-ын гишүүд дээрх хуулийн төслийг баталвал, Эрүүгийн хуульд Сонгуулийн үеэр гүтгэх гэсэн шинэ заалт нэмэгдэх юм. Ингэснээр хэрвээ сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм байна.
Мөн энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр зохицуулжээ.

0 Сэтгэгдэл