“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
УИХ-ын чуулган, ҮХЦ, Ж.Амарсанаа, Д.Сугар....МАН

Энэ сарын 15-наас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахаар аль намрын чуулганы хаалтын хуралдаан дээр зарлж, хэлэлцэх асуудлуудыг нь товлосон ч хоёр хоног хойшлоод өнөөдөр эхлэх эсэх нь бас л тодорхойгүй байна.
Эрх баригч АН-ын бүлгийн гишүүдийг 35-уулаа л ирж суухгүй юм бол бид очихгүй, уг нь бид бүгдээрээ байгаа гээд байгаа. Гэхдээ өөрсдөө ч бүгд байгаа гэдэг юу л бол.
Намаржин хуралдсан хуралдаагүй байж ядарсан зүдэрснээ гайхсан гишүүд хөдөө нутгаар тэнэж, төр улсын төлөө чөмгөө дундартал зүтгэж байгаагаа гайхан дайлуулж цайлуулаад хотын утаа руу ирэх сонирхолгүй байгаа тал ч бий. Тэд энэ л ахархан хугацааг ашиглаад сонгуулийн сурталчилгаагаа хийчих санаатай аль болох олон сум, айлдаар орж худал ярихаар тэнэж яваа нь ойлгомжтой.
Гэхдээ МАН-ынхны УИХ-ын чуулганыг бойкотлох огт шалтгаан л байгаа болов уу.
Хэргийн учир нь энэ удаагийн ээлижт бус чуулганаар ҮХЦ-ийн гишүүдийг чөлөөлөх, дарга Ж.Амарсанааг нь огцруулах асуудлыг хэлэлцэхэд л хамаг учир байгаа бололтой.
Намрын чуулганаар энэ асуудлыг эцэслэн хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авч, улмаар завсарлагын хугацаагаа сунгаснаар Цэцийн асуудал ээлжит бус чуулганд шилжиж ирсэн юм.

МАН-ынхан ҮХЦ-д, дарга Ж.Амарсанаад нь ингэтлээ хайртай болчихсон, салж хагацаж чадахгүй болчихоод байна уу, Ж.Амарсанаа л ҮХЦ-ийн дарга хэвээрээ байхгүй бол Монгол Улс сүйрчих гээд байгаа юм уу.
Асуудлын гол нь УИХ-ын чуулгандаа ч биш, ҮХЦ, тэдний дарга Ж.Амарсанаад ч биш болов уу.
Дээрээ тэнгэрээс өөр зүйлгүй, үүлэн дээр хөвж явдаг энэ хэдэн хүний дотор МАН-ын амин чухал эрдэнэ, шувууны сүүдрээс нуун хадгалж байгаа Д.Сугар гэдэг эрхэм сууж байгаа.
Нэгэн цагт МАН-ын мандан бадарч төрийн эрх барьж байх үед УИХ-ын гишүүн ч байсан, тэндээс мултармагцаа Төрийн өмчийн хорооны дарга байсан хүн энэ бүх шантааж, дарамтын гол түлхүүр байх.

Түүнийг Японы нийслэл Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа “МИАТ”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байсан гэдэг. Энэ хоёр шилжүүлгийн дүн нь өнөөгийн ханшаар 598 сая 935 мянган төгрөг болж байна.
2011 онд Солонгосын Чэжүд 600 сая воноор байр худалдаж авсан ч 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэнэ.

Толгой эргэм энэ их мөнгө эрхэм Д.Сугарыг Төрийн өмчийн хороон даргаар ажиллаж байх үеэс МИАТ-ын удирдлагуудтай хамсан “Дайны эрсдэлийн даатгал” гэдэг нэрээр завшиж олсон хөрөнгө хэмээн үзэж АТГ удаа дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьж байсан ч МАН-ын гишүүд олонхи болсон ҮХЦ татгалзсаар ирсэн.
ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөөд өөрсдийн нь хэлээр дээрээ тэнгэрээс өөр зүйлгүй энэ байгууллага хөдөлгөөнд ороод эхэлбэл Д.Сугар гэдэг хүнийг тэр дуудаад байгаа АТГ-д өгчих ч юм бил үү.
Тэгвэл АТГ-ынхны нэгэнт бариад авсан утасны үзүүр цааш цаашаа хөвөрч явсаар МАН гэдэг байгууллага өөрсдийгөө, сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх гэж төрөөс мөнгө завшиж байсан нь илрэх гээд байж болох юм.
Ингэвэл хэдхэн сарын дараа болох гэж байгаа сонгууль гэдэг их ажлын гарааны өмнөхөн МАН нэг мөсөн хөмрүүлэх юм болно.

Тэгэхээр МАН-ын эрхэм гишүүд тэртэй тэргүй ирцгүй хуралддаг чуулганд өөрсдөө ч оролцдоггүй тасалдаг атлаа гэнэт л ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлэх гээд нэг их чармайх нь юу л бол. Бас Ж.Амарсанаа гэдэг эрхэмд МАН-ын 27 гишүүн бүгдээрээ л хайртай байв гэж дээ.
Тэгэхээр өнөөгийн энэ тоглоом чухамдаа УИХ-ын ээлжит бус чуулганд ч биш, хуралдааны ирцэд ч биш, ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаад ч биш явж явж өнөө гайхал Д.Сугартай, цаашлаад МАН-тай холбогдож, энэ УИХ-ын сонгуультай шууд хамааралдтай болоод байх шиг.
Өөрөөр хэлбэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад эхэлбэл хэлэлцэх асуудлынхаа дараалал ёсоор ҮХЦ-ийн тухай асуудлыг хэлэлцэнэ. Ж.Амарсанааг огцруулна. Ингэхээр ҮХЦ-ийн бүрэлдхүүнд өөрчлөлт орно. Д.Сугарыг өгдөг газар нь өгнө. Д.Сугар хуулийн өмнө түмэн булчирхайгаа тоочоод эхлэхээр яахын аргагүй МАН-тай холбогдоод эхэлнэ.
Ингэвэл юу болох вэ, хаврын сонгууль........

0 Сэтгэгдэл
ард түмэн
Жирийн ард хулгай хийвэл шоронд орно. Үнэхээр хэрэг хийсэн бол хуулиар хариуцлага хүлээнэ. Харин үндсэн хуулийн нэрийн дор эдгээр хулгайч нуугдаад байгаа нь хэний эрх ашиг вэ. Энэ хүн хулгайч хуулийн нэр бариад бултах гээд байна шүү дээ.
2016.02.21