Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Элс, хайрга олборлодог аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байна
Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт элс, хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад дүүргийн Засаг даргын орлогч М.Орхонбаяраар ахлуулсан ажлын хэсэг 6-р сарын 18-ны өдрөөс шалгалт хийж эхэлжээ. Энэхүү шалгалт нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт элс, хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хангахад оршиж байгаа аж.
   Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, 12,13,14 дүгээр хороод, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулж буй уг шалгалтад 6-р сарын 22-ны өдрийн байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ.
   Шалгалтын үеэр үйл ажиллагаа нь зөрчилтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад Мэргэжлийн хяналтын хэлтсээс хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа аж. Шалгалт 6-р сарын 25-нд өндөрлөнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан