Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
З.Энхболд: Өглөө цагтаа эхэлсэн УИХ-ын хуралдааныг санахгүй байна
Б.БИЛГҮҮН

УИХ-ын ээлжит бус чуулганд МАН, МАХН-ынхан болоод бие даагчид орж ирэхгүй байгаагаас гишүүд хуулийн төслүүдийг хэлэлцэж чадахгүй байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах Улсын Дээд шүүхийн санал. Энэ асуудлаар МАН-ынхан ээлжит чуулганы үеэр завсарлага авч, гурав хоног сунгаснаар ээлжит чуулганы хугацаа дууссан юм. Сөрөг хүчнийхэн Дээд шүүхийн санал Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул чуулганы хуралдаанд суухгүй байгаа юм. Харин МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохгүй бол чуулганы хуралдаанд орохгүй гэх албан бус мэдээлэл бий. Мөн бие даагчид ямар шалтгаанаар чуулганы хуралдаанд суухгүй байгаа талаар мэдээлэл өгөхгүй байна.
Чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ынхан эрх бариг­чид ирцээ бүрдүүл гэсэн шаардлага тавьж байгаа. (Өнөөдөр) АН-ынхан бүгд ирцгээж чадсан уу. Мөн ямар асуудлууд хэлэлцэхээр хүлээгдэж байгаа вэ?        
 -Өнөөдрийн хуралдаанд АН-аас гадаадад томилолтоор ажиллаж буй Д.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь бүгд ирсэн. ИЗНН-ын С.Оюун гишүүн томилолттой яваа, нөгөө гишүүн нь ирсэн. МҮАН-ын гишүүд мөн бүгд ирсэн. Харин МАН болон МАХН-ын гишүүдээс нэг нь ч суугаагүй. Хоёр гишүүн дутсан. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар төлөвлөсөн асуудлыг та бүхэн мэдэж байгаа байх. Юуны өмнө Зөрчлийн тухай хуулийн эцсийн найруулгыг хэлэлцэх ёстой. Хэрэв чуулган нээгдсэн бол 216 хуудас материал уншиж хэлэлцэх байлаа. Хоёрдугаарт, Барилгын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцсийн найруулгыг сонсгоод, өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх боломжтой байсан ч дөрөвдүгээр сар хүртэл хойшлоход хүрээд байна. Түүнээс гадна ААН-ын орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зэрэг маш дэвшилттэй хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг мөн хойшлогдлоо. Хоёр жилийн турш хэлэлцүүлэг хийгээд хуулиа гаргах гэхээр МАН-ын бүлэг хурлаа хаясаар байна. Татварын реформыг 10 жилийн өмнө хийсэн. Одоо бас томоохон реформ хийхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, татварын байцаагчид 40-50 төрлийн тайлан авч дарамталдгийг болиулах гэж байна. Дараагийн бүлэг хууль бол Эрүү болон Зөрчлийн процессын хууль,  Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг зургаан хууль байгаа. Мөн сүүлийн хоёр жил хэлэлцүүлэг өрнүүлчихээд Засгийн газар буцааж татаад, шинээр өргөн барьж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Цагдаа, прокурорын тухай хууль гээд өчнөөн хуулийн хэлэлцүүлэг хүлээгдэж байхад МАН-ын бүлэг хуралдаа суух хэрэгтэй байна. 26 жилийн өмнө МоАХ анхны хурлаа хийхдээ гишүүд нь цалин авдаг ажилдаа ирэхгүй байна гэж төсөөлөөгүй.  Дахиад гурван сар бүтэн, мөн хоёрдугаар сарын үлдсэн хэд хоногийг бүтэн ашиглах хэрэгтэй байна. Ээлжит бус хуралдаа суугаад дараа нь тойрогтоо очиж ажиллах нь зүйтэй.

-АН 2016 оны сонгуульд МАХН-тай нэгдэж орох санал яригдсан уу. Одоо хуралд суухгүй байгаагийн цаана МАН, МАХН-ын нэгдэл явагдаж байна гэж зарим хүн ярьж байна?
-АН 2004 оноос хойш улс төрийн ямар ч намтай эвсээгүй. Эвсэх ч үгүй. Дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил баримталж байгаа бодлого. Харин УИХ-д суудалтай бусад жижиг нам АН-тай нэгдэж болно. Бид урилга явуулсан. Тэр урилгынхаа  дагуу процесс явагдаж байгаа. МАХН-тай бид нэгдэх урилга явуулаагүй. Сонгуульд хамтарч орохгүй. Энэ бол маш тодорхой. Бид хэнтэй ч эвсч орохгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байгаа. 26 жил биднийг олонхи болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Одоо нэг болгоод өгөөч ээ. Бид дараагийнхаа 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр. Бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна.  Зээлийнх нь хүүг бууруулж байна. Жинхэнэ экспорт хийдэг үйлдвэрлэгч болгомоор байна гэх мэтээр хийх ажил зөндөө байна. Энэ хийх ажилд бид нарын эрх мэдэл хүрэхгүй байна. Өнөөдрийнх шиг хурлаа хуралдуулж чадахгүй байна. Энэ Их хурал анх бүрдэхэд АН 31 гишүүнтэй байсан.
Одоо бид бүлэгтээ 35 гишүүнтэй байна. Дахиад дөрвөн гишүүн бидэнд дутаад байна. Хэн нэгэн намтай эвсэхгүйгээр, хэн нэгнийг гуйлгүйгээр ирцээ бүрдүүлээд хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад бидэнд дөрвөн гишүүн дутаж байна. Энэ Их хурал байгуулагдсан цагаас хойш энэ УИХ-д байгаа бүх нам, эвсэлтэй, бие даагчидтай АН болохоос  нь болохгүйг нь хүртэл эвсч үзсэн. Сүүлийн 2-3 Их хуралд олонхи бүрдээгүй учир энэ зовлон үргэлжилсээр л байна. 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн аль нэг намыг нь олонхи болгох хэрэгтэй. Тэгж байж ажил хурдан явна. Бид хэдийгээр олонхи болоогүй ч энэ дөрвөн жилд ажлаа бол хангалттай хийсэн. Ажил авахад бол маш хэцүү байсан.

-Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудлаар та намын даргын хувьд ямар нэг тохироо хийсэн үү. Засгийн газрыг огцруулах асуудлын үеэр тохироо хийсэн гэж сонсогдсон?
-УИХ хуулийн хүрээнд ажиллах ёстой. Засгийн газар мөн адилхан. Хуулийн хүрээнд ажиллана гэдэг нь Шадар сайдад нэр дэвшүүлээд холбогдох газруудаас нь бичиг сачгийг нь  авч дууссаны дараа УИХ-д Засгийн газраас өргөн барьдаг. Тэр процесс нь дуусаагүй байгаа учраас би Ерөнхий сайдыг төлөөлж ярих боломжгүй.

-УИХ-ын даргыг хурлаа даргалахдаа намаар ялгаварлаж харьцаж байна гэсэн гомдол гарч байгаа. Энэ үндэслэл дээр нь юу гэж хэлмээр байна вэ?
-Огт үндэслэлгүй юм ярьж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг  19 гишүүн гарын үсэг зураад огцруулах Үндсэн хуулийн боломж бол байхгүй. Би ийм ааштай хүн. Үүнийгээ өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Дуртай үедээ ирээд, дургүй үедээ картаа сугалаад байдаг ийм эрх чөлөөг УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулиар олгоогүй. Өглөө 09.00 цагтаа эхэлсэн УИХ-ын хуралдааныг би санахгүй байна.
Тэгэхээр ийм л улсуудад би хариуцлагын тухай ярьж байгаа юм. Хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байдаг. Бүгд өглөө 09.00 цагтаа ирээд хурлаа хийгээд явахад юу нь болохгүй байгаа юм. Цалин авдаг ажил нь шүү дээ. Бүх намын гишүүдэд яг адилхан хандаж байгаа. Гомдол гаргаж байгаа хүмүүс нь ажилдаа ирдэггүй, нэг асуудал ярьж байхад нөгөө асуудал ярьдаг хүмүүс л байгаа.
0 Сэтгэгдэл
3 odor ajil tasalaxad ajlaas ni xaldag biz dee, jiriin ardyg! Tegwel jiriin ardyg tolooldog xvniig xalax xeregtei. YXuulind xvn bvr tegsh erxtei ene ter geed soliorood baidag bish vv...
Хамгийн их уншсан