“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Х.Тэмүүжин: “Лексус-570” машин аваад хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан нь ил болно
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа ямар үндэслэлээр эгүүлэн татах шаардлагатайг тайлбарлаж, мэдээлэл хийв. УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн тул Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг парламентаас тавьсан. Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. Энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал биш. Харин Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал гэж Х.Тэмүүжин гишүүн тайлбарлав.
Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд Үндсэн хууль зөрчсөн тул үйлчлэхгүй байх утгатай албан бичиг Монгол Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод явуулж. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа үүнийгээ УИХ-ын дарга З.Энхболдод мөн хүргүүлсэн. Ингэхдээ ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хийлгүй, шууд урьдчилан дүгнэлт гаргаж Цэцийн гишүүдээр гарын үсэг зуран илгээсэн байна. УДШ-ийг хууль хэрхэн хэрэглэх тухай заавар өгсөн нь Шүүхийн тухай хууль, Үндсэн хуульд шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс үл нөлөөлнө гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг. УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг түтгэлзүүлэх бол гагцхүү ҮХЦ-ийн Дунд суудал хуралдаж дүгнэлт гаргадаг. Дунд суудал энэ сарын 13-ны хуралдаанаар түтгэлзүүлсэн ч үүнээс өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа гарын үсгээр баталгаажуулжээ. Энэ нь дан ганц өөрөө төдийгүй Цэцийн гишүүдийг хууль зөрчүүлсэн гэж үзэж байгаа юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ҮХЦ-ийн найман гишүүн хууль зөрчиж гарын үсэг зурсан нь хөндөгдөх байх. 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан ҮХЦ-ийн баланк дээр байгаа шийдвэр Үндсэн хуулийн ямар заалтаар гаргасныг тодруулна. Хуульзүйн ямар ч үндэслэл байхгүй учир үүнд маргаан гарах байх. Өмнөх шийдвэрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүх руу явуулсан.
Цэцийн даргын гарын үсэг бүхий шийдвэр өөрт нь ямар хуулиар олгогдсон эрх вэ гэдгийг мөн тодруулах хэрэгтэй. Хүчин төгөлдөр болоогүй, эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байсан. Дүгнэлтдээ яг тэрийгээ дурдаад, хэрэг үүсгэсэн гэсэн тайлбар тавьсан нь зөрчилдөж байгаа юм. Дүгнэлтдээ хамгийн их маргаан дагуулж байгаа 65 насыг огт дурдаагүй. Харин эсрэгээрээ Цэцийн хуралдааны тэмдэглэлийг, цэцийн гишүүний байр суурийг ил болгох асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэдэг асуудлыг дүгнэлтээрээ үгүйсгэсэн байна лээ. Хэрэв ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэл ил болвол ҮХЦ-ийн дарга “Лексус-570” гэдэг машин аваад шийдвэр гаргахын тулд хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан яриа нь ил болно” хэмээн тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа ямар үндэслэлээр эгүүлэн татах шаардлагатайг тайлбарлаж, мэдээлэл хийв. УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн тул Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг парламентаас тавьсан. Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. Энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал биш. Харин Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал гэж Х.Тэмүүжин гишүүн тайлбарлав. Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд Үндсэн хууль зөрчсөн тул үйлчлэхгүй байх утгатай албан бичиг Монгол Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод явуулж. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа үүнийгээ УИХ-ын дарга З.Энхболдод мөн хүргүүлсэн. Ингэхдээ ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хийлгүй, шууд урьдчилан дүгнэлт гаргаж Цэцийн гишүүдээр гарын үсэг зуран илгээсэн байна. УДШ-ийг хууль хэрхэн хэрэглэх тухай заавар өгсөн нь Шүүхийн тухай хууль, Үндсэн хуульд шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс үл нөлөөлнө гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг. УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг түтгэлзүүлэх бол гагцхүү ҮХЦ-ийн Дунд суудал хуралдаж дүгнэлт гаргадаг. Дунд суудал энэ сарын 13-ны хуралдаанаар түтгэлзүүлсэн ч үүнээс өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа гарын үсгээр баталгаажуулжээ. Энэ нь дан ганц өөрөө төдийгүй Цэцийн гишүүдийг хууль зөрчүүлсэн гэж үзэж байгаа юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ҮХЦ-ийн найман гишүүн хууль зөрчиж гарын үсэг зурсан нь хөндөгдөх байх. 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан ҮХЦ-ийн баланк дээр байгаа шийдвэр Үндсэн хуулийн ямар заалтаар гаргасныг тодруулна. Хуульзүйн ямар ч үндэслэл байхгүй учир үүнд маргаан гарах байх. Өмнөх шийдвэрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүх руу явуулсан.
Цэцийн даргын гарын үсэг бүхий шийдвэр өөрт нь ямар хуулиар олгогдсон эрх вэ гэдгийг мөн тодруулах хэрэгтэй. Хүчин төгөлдөр болоогүй, эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байсан. Дүгнэлтдээ яг тэрийгээ дурдаад, хэрэг үүсгэсэн гэсэн тайлбар тавьсан нь зөрчилдөж байгаа юм. Дүгнэлтдээ хамгийн их маргаан дагуулж байгаа 65 насыг огт дурдаагүй. Харин эсрэгээрээ Цэцийн хуралдааны тэмдэглэлийг, цэцийн гишүүний байр суурийг ил болгох асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэдэг асуудлыг дүгнэлтээрээ үгүйсгэсэн байна лээ. Хэрэв ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэл ил болвол ҮХЦ-ийн дарга “Лексус-570” гэдэг машин аваад шийдвэр гаргахын тулд хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан яриа нь ил болно” хэмээн тайлбарлалаа.
0 Сэтгэгдэл
ene neeree
uuruu neeh ariun yum shig l bhin
2016.02.22






















