Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МАН-ын зөвлөх Цогоо ерөнхий аудитр А.Зангадаар сор заллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл өнөөдөр Аудитын ерөнхий газрын гадаа сор залан, түймэр дэгдээж  дуулиан тарилаа.  Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн байгууллагуудыг дансаа шилэн болгож, санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод зарлахгүй байна хэмээн  нийслэлийн Аудитын газарт нэр бүхий 50 гаруй газрыг шалгах хүсэлт өгөөд байсан юм.

Гэтэл хүсэлт өгснөөс хойш 130 хоног өнгөрсөн ч энэ талаар дээрх аж ахуйн нэгжүүд ч, Нийслэлийн Аудитын газар арга хэмжээ авсангүй удаад байгаа тул ийнхүү сор залж анхааруулга өгч байгаа гэнэ.

МАН-ын гол заргачийн нэг Б.Цогтгэрэл  хүүхэлдэйн дээр Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадын нэрийг бичиж, уг хүүхэлдэйгээ шатаан сор залжээ.

Тэрээр энэ тухайгаа “Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Дарханы  төмөрлөгийн үйлдвэр, Монголросцветмет нэгтгэл гээд төрийн өмчит компаниуд, төрөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүү, данс тооцоо олон нийтэд ил тод байх учиртай. Энэ мэт  50 гаруй газрын санхүүд аудит хийхийг хүссэн. Харамсалтай нь  130 хоногт ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс Монгол төрийг цэвэр ариун болгох, хүнд суртлыг устгаж үгүй болгох зорилготойгоор сор заллаа” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
БОЛЬЁ ОО МАН НАМ
Ih zuv
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан