Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сонгогчдыг бүү доромжил
Т.ЦЭЛМЭГ

Улсын Их Хуралд нэр дэвшихийг горилогчид тодорсоор л. Дуучин, жүжигчин, тамирчин гээд нийгмийн бүх салбараас горилогчид төрсөөр. Хууль тогтоох дээд байгууллагад орохыг хүсэхгүй хүн ч гэж бараг алга. Бодлого боловсруулдаг, хууль тогтоодог гэдгийг зарим нэг горилогч хийгээд тэднийг дэмжигчид нь төдий л сайн ухаарахгүй байх шиг. Ямартаа л УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээд үздэг юм билүү гэсний төлөө чуулганы танхимд суулган эвлүүлэг хийж ирээд л дэвэргэж гарлаа. Дуучин Нара гэх эмэгтэйг нэр дэвших нь зөв, буруу гэж хоёр тал болон эцэс төгсгөлгүй маргаан болж байх юм, олон нийтийн сүлжээнд. Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэгч л энэ байх.

Дуучид улс төрөөр оролдож, оноо авах гэсэн улстөрчид нь дуу хуураар хөөцөлдөж явна. УИХ-ын гишүүн байсан гэхэд итгэмээргүй үйлдэл гаргах болсон Л.Гүндалайг хэлэх ч юм биш. Болсон болоогүй дуулж, хуурдаж, олны анхаарлыг татна гэж тооцоолж байгаа аж. Олон нийтийн сүлжээний давуу талыг жинхэнэ утгаар нь ашиглаж буй нь тэр. Эрдэнэтэд очоод иргэдтэй муудалцаж байгаа бичлэгээ фэйсбүүкт нийтэлж, “Чацга царайлаад гэртээ харь” гэдэг үг нь хэсэгтээ л трэнд болов. Цагаан сараар зочилсон айл бүрт л ярианы сэдэв болсон Л.Гүндалайгийн үйлдэл үнэндээ хүмүүст хүрсний илрэл. “Монголоороо байгаарай” гэдэг дуу нь ч өдөр алгасалгүй телевиз, радиогоор цацагдсан ч сонгогчдын хувьд магтахаасаа илүү муулах нь олон байсныг хэлэх хэрэгтэй. Нэг талаараа өөрийгөө анхаарлын төвд хүргэж чадсан менежмент. Гэвч нөгөөтэйгүүр бусдад таалагдах гэж алиа салбадай шиг жүжиглэж байгаа хүнийг УИХ-ын гишүүнээр сонгоно гээд бодоод үз дээ. Хэд нь дэмжиж санал өгөх бол.

Арго багш хэмээх нэгэн аль эртнээс л өөрийгөө парламентын сонгуульд сойж эхэлсэн. Тэр ч гэсэн дуу хуур, бүжигтэйгээ л байгаа болохоор сурталчилгаандаа нэг их санаа зоволтгүй өрсөлдөх нь бололтой. Хэл сурах тухай хэд хэдэн ном бичсэн гэхээр зарим нэгийг нь бодвол ядаж хийснээ үзүүлж харуулах юмтай л юм. Хэрэв УИХ-д сонгогдчихлоо гэж бодвол олон орны хэл устайгаараа түүний урд “гишгэх” гишүүн олдохгүй биз.

Мөнгө дуудах элдвийн аргад сайтар суралцаад түүнийгээ тү­мэнд түгээж яваа Б.Сарандаваа нэрээ дэвшүүлэн өрсөлдөх тухай мэ­дээлэл ч гарчээ. Өөр хэд хэдэн сал­­бараас олон янзын хүмүүсийн нэр ч дуулдаж эхэлсэн. Эцсийн байд­­лаар тодроогүй, зарлаагүй бо­­лохоор нэр дурдах боломжгүй нь.

Үнэндээ энэ нийгмийн ямар нэг зүйл таалагдахгүй л бол би УИХ-д нэр дэвшинэ гэж айлгах, сүрдүүлэх нь холгүй болж. Уг нь, хэн хүссэнийх нь орж болдог газар биш юмсан. Төрийн бодлогыг тодорхойлж, хууль тогтоох эрхийг атгалцаж явна гэдэг чухал хариуцлагатай алба. Сонгуулиас сонгуулийн хооронд парламентын чанар муудаж, гишүүдийнх нь чансаа ч уруудаж байгааг улс төр судлаачид хэлдэг. Гэхдээ арай ч хүссэн бүхний хүслийг гүйцээх танхим уруудан доройтоогүй баймаар. Сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх хэн бүхэнд нээлттэй хэдий боловч өөрийгөө сонгогдоно гэж бодож иргэдийг өчүүхэн мэтээр ойлгож хараахан болмооргүй. Их дээд сургууль төгссөн, төгсөөгүй гэх дипломын хэрүүл маргаанаас болж УИХ-д ийм ёс суртахуунтай гишүүн байж болох уу гэдэг хэлэлцүүлэг нийгэмд багагүй өрнөсөн. Зүгээр л үүгээр бодоод үзэхэд парламент гэдэг сэтгэцийн эмнэлэг шиг эрээвэр хураавар хүмүүсийн цугларалт байж болохгүй. Сонгогчид гэдэг чинь элдвийн жүжиг ший тоглож, алиалсан нэгэн, бусдад таалагдах гэж үйлээ үзэж, үсээ зулгаасан нэгийн арганд орж, сонголт хийдэг тэнэгүүд биш шүү.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан