Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
АН, МАН хоёр мөчөөгөө өгөхгүй
Б.БИЛГҮҮН

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганд суугаагүй. МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайдаар тавихгүй бол чуулганд суух байтугай Засгийн газрын хаалгыг савна гэдгээ УИХ-ын дарга З.Энхболдод мэдэгдээд байв. Ингээд хоёр гишүүн сох дутсанаар өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган эхэлж чадалгүй, дөрөв хоносон. Харин эвсэл болоод нам дотроо гадуурхагдаж буй Ц.Уянга, Л.Цог нар эрх баригчдад ирц бүрдүүлж өгсөнөөр ээлжит бус чуулган нээж, Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсанаар хөшиг хаагдав... Гэхдээ үйл явдал ингээд дууссангүй тайзны ард эрх баригч болоод сөрөг хүчнийхэн толхилцож МАН-ын бүлэг Ёс зүйн дэд хороонд хандахаар боллоо.

Өнгөрсөн хугацаанд УИХ гурван удаа ээлжит бус чуулган зарласан бөгөөд эхний удаад Өршөөлийн хуульд авлига албан тушаалтнуудыг хамруулах эсэх, хоёр дахь удаад МАН-ыг Засгийн газраас гаргах. Гуравдугаарт, Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах болоод бусад асуудлуудаар хуралдсан юм. Эдгээр гурван асуудлаар АН, МАН-ынхан эрс тэс байр суурьтай байсан тул ээлжит бус чуулган бүр хэцүү даваа байв. Гэхдээ эцэст нь МАН-ынхан чуулганы танхимд хамраа ч цухуйлгалгүй ээлжит бусыг өнжсөн.

Энэ талаар нь тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяраас тодруулахад “Хууль бус үйл ажиллагаанд МАН орол­цохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн” гэж хэллээ. Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин манай бүлэг ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд ирц бүрдээгүй чуулганы танхимд семинар явуулж, өөрийн намынханд үг хэлэх боломж олгосон нь ёс зүйгүй үйлдэл болж, ууган хүчнийг гутаан доромжлоход хүргэсэн гэж сөрөг бүлгийнхэн эгдүүцлээ. Үүнээс гадна, тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН болоод МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр ташаа ойлгуулсан явдалдаа тус намын гишүүдээс уучлал гуйх шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн зүй бусаар авирласан учир холбогдох Ёс зүйн дэд хороо, хууль шүүхийн байгууллагад хандана гэж сөрөг хүчний бүлэг мэдээллээ.
Цэцийн даргыг огцруулсан нь хууль зөрчсөн үү?


АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн заалт бий. Хууль хүчин төгөлдөр болоогүй, төрийн мэдээлэлд хэвлэгдээгүй, үйлчилж эхлээгүй байхад иргэний гомдлоор урьдчилаад Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаснаараа Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчсөн. Үүнийг нь УИХ Улсын дээд шүүхтэй зөвлөлдөөд эгүүлэн татах шийдвэр гарсан. Энд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан

УИХ-ын даргаас Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод нэгдүгээр сарын 26-нд бичиг явуулсан байгаа. Түүнд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа нь хууль зөрчсөн. Хүчин төгөлдөр болоогүй хуульд  Цэц маргаан үүсгэсэн байна гэж дурдсан. Тэгэхээр хууль хүчин төгөлдөр болоогүй байхад аливаа шүүх маргаан үүсгэх ямар ч бололцоогүй.  Хоёрдугаарт, хүчин төгөлдөр бус хуулийг хэрэглэх ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ Улсын дээд шүүхийн дарга Ц.Зоригтоос саналыг нь авахаар албан бичиг явуулсан. Хариуд нь “Энэ асуудал дээр тусгайлсан санал байхгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаа шийд” гэсэн бичиг ирсэн. Ингээд УИХ Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр эгүүлэн татсан. Энд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь, Цэцийн есөн гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Улсын Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт, Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Ц.Зоригт гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Үндсэн хууль Монгол Улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль бус шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол Улс оршин тогтноно. Бид Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Бид Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол Улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна. Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьж байна. Тэгэж ярих юм бол академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг юм. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан