Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хэлэлцээрт гарын үсэг зураг эрх олголоо
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Мальта Улс, Мьянмарын Холбооны Улс, Люксембургийн Их Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Энэхүү хэлэлцээрүүд нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцид нийцүүлэн, олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхэд тавигдах нийтлэг шаардлага, зохицуулалтыг тодорхойлж, тал бүрээс томилогдсон агаарын тээврийн байгууллагуудын томилгоо, үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрөл, агаарын тээврийн байгууллагуудын нислэг үйлдэхэд мөрдөх багтаамж, тариф, гаалийн татвар, бусад хураамжийн тухай зохицуулалтыг тодорхойлсон байна.
Хэлэлцээрүүдийг байгуулснаар манай улсын агаарын харилцааны эрх зүйн зохицуулалт сайжирч, агаарын тээврийн байгууллагууд зах зээлээ өргөжүүлэх бодлоготой уялдуулан хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна, шууд бусаар буюу аяллын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг гүйцэтгэх, агаарын тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн илүү тодорхой зохицуулалт бүрдэх юм.

0 Сэтгэгдэл