Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайдыг аман дуэльд дуудлаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Засгийн газрын тэргүүнийг өөрийн нь боловсруулсан хуулийн төслүүдэд саналаа өгөөгүйн нь төлөө 2016 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцээнд урьж байгаагаа албан бичгээр илэрхийлэн хүргүүлсэн байна.
Энэ албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/10048, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 7/10619 тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан билээ.
Гэвч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2415, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/62 тоот албан бичиг болон хуралдааны тэмдэглэлээр миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгджээ. Улсын Их Хурлын гишүүний хувьд хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд тодорхой тооны хуулиудыг санаачлан хуулийн дагуу Засгийн газраас санал авахад урьд өмнө нь ч, одоо ч үргэлж татгалзсан хариу ирүүлсээр байна. Аливаа хуулийг УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа хэдий ч энэхүү хуулиудыг боловсруулахад тооцоо судалгааг нь мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд болон ард иргэд хамтран оролцож боловсруулдаг бөгөөд дан ганц Улсын Их Хурлын гишүүний санаа бодол байдаггүй гэдгийг та болон танай Засгийн газрын яам агентлагууд ойлгож байгаа гэж найдаж байна.
Иймд олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор нөгөө талаасаа ард түмэнд бодит мэдээлэл өгч Засгийн газрын зүгээс санал өгөхдөө хэт хөнгөмсгөөр ханддагийг нотлох зорилгоор халз мэтгэлцээнд урьж байна” гэжээ.
БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
2016.02.23