“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
М.Энхболд, Н.Энхбаяр хоёр гай, гавьяагаа хуваалцахаар болов
МАН болоод МАХН-ын нарийн бичгийн дарга нар өчигдөр “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэхээр боллоо гэж мэдэгдлээ. Гуравдугаар сарын 1-ний өдөр нь МАХН байгуулагдсан түүхэн он цаг бөгөөд Н.Энхбаяр улс төрийн гол тоглогч байхдаа тус намын байгуулагдсан өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн нэрийдэж, цар хүрээг нь тэлсэн байдаг. Гэхдээ АН-ынхан Ерөнхийлөгчийн болон УИХ-ын өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуульд хүчтэй өрсөлдөж, МАХН-ын улс төрийн орон зай шахагдах болсноор тус намын дотоод хагарлыг барьж зогсоох боломжгүй болсон юм. Энэ нь 2010 оны сүүлээр хүндэрч Н.Энхбаяр МАХН-ыг, Сү.Батболд МАН-ыг толгойлж салсан байдаг. Ингэхдээ МАН ууган хүчнээр бүртгүүлж, МАХН нь улс төрийн 18 дахь буюу хамгийн отгон улс төрийн намаар Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн юм.

Гэхдээ Улсын дээд шүүхийн бүртгэл гэдгээс илүүтэй өнөөдрийг хүртэл МАХН-ынхан өөрсдийгөө улс төрийн арвин түүхтэй, ууган хүчний адил хэмээн тодотгох хандлагатай байж ирсэн билээ. Харин МАН-ынхан Н.Энхбаяртай өнгөрсөн хорьдугаар зууны түүхээсээ хуваалцахыг хүсээгүй бөгөөд жил бүрийн өдийд, “Эх орончдын өдөр”-ийг хоёр нам өөрсдийн хэмээн мэтгэлздэг байв.
Жишээ нь, өдгөө сөрөг хүчний парламент дахь бүлгийг толгойлж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнөөдрийн байгуулагдсан МАХН бол 2010 онд байгуулагдсан 18 дахь улс төрийн хүчин. Тэр утгаараа Эх орончдын өдөртэй холбогдох учиргүй. Хэрэв тэд өөрсдөө тэгж яриад Эх орончдын өдрийг булаацалдаж байгаа бол учир дутагдалтай. МАН яагаад Эх орончдын өдрийг баяраа болгох ёстой вэ, гэхээр манай нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Үүнийг Улсын дээд шүүхэд бүртгэж, албан ёсоор хүлээн зөвшөөрчихсөн. Мөн жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэх тухай хуулийг УИХ-аас батлан гаргасан. Ингээд бодохоор 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр МАН-тай холбоотой байдаг шиг Эх орончдын өдөр ч мөн ялгаагүй юм. Манай нам 1924 онд нэрээ өөрчилж МАХН болгосон.
Энэ нь тухай үеийн коминтерн буюу ЗХУ-ын нөлөө байсан. 2012 он хүртэл манай нам энэ нэрээрээ явж ирсэн. Түүхийнхээ ихэнх хэсэгт МАХН гэсэн нэртэй байж, тэр нь брэнд болчихсон учраас хүмүүсийн дунд төөрөгдөл гардаг. Гэхдээ МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн. Энэ талаар дүрмэндээ хүртэл заачихсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү манай намын нэрийг зарим хүн ашиглаад явж буй нь эргэлзээ төрүүлж байгаа” гэж байсан юм. Мөн МАХН гэдэг нэрийг төрөхөөсөө эхлээд сонсч, насаараа гишүүн нь явсан хүмүүсийн ой тоонд салшгүй гүн шингэсэн тул сүүлд байгуулагдсан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын сонгуулийн үеэр үүнийг нь тактик болгон ашигладаг гэж хүртэл тус намыг буруутгаж байсан удаатай.
Гэхдээ өчигдөр таван жилийн турш хагаралдаж байсан намын удирдлагууд гар барьж, дээрх өдрийг хамтран тэмдэглэх санамж бичигт гарын үсэг зурснаар өнгөрсөн үүх, түүхээ хуваалцах, хамтран өмчлөхөөр боллоо. Мөн энэ удаагийн үйл явдал нь дээрх хоёр нам дахин нэгдэж, МАН нэрийн дор ирэх сонгуульд өрсөлдөх, эсвэл эвсэж оролцох бүрэн боломж байгаа гэдгийг батлан харуулж байгаа юм.
МАХН-ын хувьд УИХ дахь “Шударга ёс” эвслийг бүрдүүлдэг бөгөөд Засгийн газарт гурван сайдын суудалтайгаар ажиллаж байгаа. Харин МАН-ын Засгийн газраас хөөгдөж гарсан. Эвслийг бүрдүүлэгч МҮАН эрх баригчидтай нэгдэх үйл явцыг судалж байгаа гээд багагүй хөдөлгөөнтэй байгаа билээ. Энэ бүхнээс харахад МАН+МАХН, АН+ИЗНН, МҮАН гэсэн хувилбарууд ирэх сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоор байгаа юм.
Энэ хувилбарыг АН-ынхан үгүйсгэхгүй байгаа бөгөөд МАН болоод МАХН-ынхан хамтрах боломжтой гэж мэдэгдээд байна. Жишээ нь, МАН-ын дарга М.Энхболд “Хоёр нам нэгдэх асуудлаар тодорхой төвшинд ярилцсан. Өнөөдрийн хувьд хоёр нам нэгдэх асуудал тодорхой шийдэл гарах төвшинд хүрээгүй. Ер нь бол хоёр намын удирдлагууд уулзаж, ирсэн бичгүүдийн талаар санал бодлоо хуваалцаж, ярилцаж байгаа зүйл бий” гэж намынхаа гуравдугаар бага хуралдааны үеэр хэлсэн удаатай.
МАХН-ын дарга Н.Энхбаяр ч гэсэн сонгуульд аль ч намтай эвсэн оролцох боломжтой гэдгээ хэлээд тус намын ахмадууд нэгдэх, нийлэх хүсэлтээ илэрхийлсэн хэмээн цухас хийлгэсэн. Тэгэхээр удтал яригдсан энэ хоёр намын нийлэх, нэгдэх асуудал энэ онд илүү бодитой болж магадгүй нь.
Б.Тулга (МАХН-ын Нарийн бичгийн дарга)
МАХН болоод МАН угшил, түүх нэгтэй. Өөрөөр бол, 95 жилийн түүхтэй гэж хэлж болно. 90 жил хүртлээ нэг нам байж ирсэн шүү дээ. Үүнтэй холбоотойгоор МАН болон МАХН-ын ахмадууд 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хоёр намыг хамтрах санал гаргаж, намуудын удирдах зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Түүнээс өмнө ч гэсэн намын ахмад гишүүд хоёр намын удирдлагуудтай уулзаж, улс орныг тогтвортой авч явахад хоёр хүчин эвсч ажиллах нь зүйтэй юм гэсэн санаачилга гаргаж байсан. Үүнийг аль аль намын удирдлагууд авч хэлэлцээд судалж үзэх нь зүйтэй гэсэн. Гэхдээ нэгдэх шийдвэр аль ч нам дээр гараагүй байгаа.
Д.Амарбаясгалан (МАН-ын Нарийн бичгийн дарга)
Нам нэгдэх асуудлыг намын анхан шатны байгууллагад байгаа гишүүд, дэмжигчдээс ирсэн. Үүнийг нь намын удирдлагууд судалж байна. Гэхдээ энэ асуудлаар хоёр намын нэгдсэн ажлын хэсэг гараагүй. Харин ойрын өдрүүдэд МАН МАХН-тай хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Аль ч улс орны хувьд тогтвортой хөгжлийг бий болгох үүднээс томоохон намууд байр сууриа хадгалж, бусад жижиг намуудтай эвсэж, нэгдэж ажиллах жииг байдаг. Энэ жишгээр бид санаачилга гарган ажиллаж байгаа. Хэрвээ, хоёр нам нэгдэх юм бол МАН буюу Улсын дээд шүүхийн бүртгэлээр нэгдүгээрт байдаг энэ нам дээр нэгдэх байх гэсэн бодолтой байна.
МАН Энхбаяр даргынхаа эвтэй бол хүчтэй гэсэн үгийг санаж, МАХН МАН хоёр эвтэй байж хамтарч эвсэвээс хүчирхэгжиж сөрөг хүчний ардчилсан намыг маш амархан ялж, 50 60 суудал авах болно.

0 Сэтгэгдэл
2016.02.26