“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
“Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал боллоо
Яам, агентлагуудын удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал боллоо. Хурлаар АСЕМ-ын зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнуудад хүргэснээс гадна цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах Ерөнхий сайдын ахалсан үндэсний зөвлөл болон 6 дэд хороо бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ оны 7 дугаар сарын 15-16-нд болох дээд түвшний энэ уулзалтад өнөөдрийн байдлаар 20 улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Тэдгээрээс гадна 4000 орчим төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилтан ирэх төлөвтэй байна гэлээ. Мөн дээд түвшний уулзалтын хүрээнд 10 чуулга, уулзалт зохион байгуулагдана. Энэ бүгдэд төрийн байгууллагын үүрэг оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлуудын талаар Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа цахим хурлын үеэр танилцууллаа. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 200 гаруй ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Эдгээр ажлуудын биелэлтийг хангуулахаар холбогдох яам, агентлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгнө гэв. Мөн уулзалтын бэлтгэл ажилд төрийн байгууллагуудаас гадна бизнес эрхлэгчид, холбоод, хувийн хэвшлийнхний оролцоог ханган ажиллаж байна гэсэн юм.
Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийг Улаанбаатар хот болон 21 аймагт нэмж байгуулах, үйлчилгээний төвийн үзүүлж буй төрийн үйл ажиллагааны тоо, чанарыг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд мэдээлэл хийлээ. Хурлын төгсгөлд Засгийн газрын 2012-2016 оны ажлыг нэгтгэн тайлагнах хугацаа болж байгаатай холбогдуулан цаашид онцгой анхаарах асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тайлагналтыг сайжруулах үүрэг даалгавар өглөө. Түүнчлэн худалдан авах ажиллагааны тендерийн бичиг баримтыг хуулийн хугацаанд нь бүрдүүлэх ажил зарим яам, агентлагуудын хувьд удаашралтай байгаа тул хуулийн хугацаанд багтааж Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл