Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Жагсаалтаар нэр дэвшүүлэхийг “Жудагт Монгол” хөдөлгөөн эсэргүүцлээ
Т.ЦЭЛМЭГ

“Жудагт Монгол” хөдөл­гөө­­нөөс УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хандаж шаард­лага хүргүүлжээ. Энэ сарын 15-нд болсон “Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл” чуулганаар гишүүд, дэмжигчдийн хөндсөн асууд­­лыг шаардлагадаа тусга­сан байна. Тус чуулганд 60 гаруй төлөөлөгч үг хэ­­­­­­лэх­­­­дээ ч сонгогчдын эрх аш­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­гийг зөрчсөн тул Сон­­­­­­гуулийн хуульд өөрчлөлт оруу­­­­­­лах ёстой гэж байж. Энэ нь намын жагсаалтаар 28 гишүүнийг сонгодоггүй байх. Төрийн эрх барилцах тү­шээ шууд сонгогдохгүй бай­­­­­­гааг шүүмжилж. Үндсэн хууль зөрчсөн энэ байдлыг бо­лиулж, Сонгуулийн хуульд өөрч­лөлт оруулах хэрэгтэйг шаардлагадаа дурдсан юм. Иргэд төрийн түшээг шууд сонгох Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж буй гэж хуульчид, мэргэжлийн хүмүүс дүгнэсэн гээд жагсаалтад бичигдсэн хүмүүс намын авсан саналын дагуу УИХ-ын гишүүн болж байгааг зогсоохыг УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдээс шаардав. Сонгуулийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хүрээнд сонгогчдын эрх ашгийг хамгаалах дараагийн арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Сонгуулийн тухай хуульд  сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруу­лах­­­гүй байх хориглосон заалтыг оруулаагүйгээ гишүүд батлагдахаас өмнөхөн мэдсэн тухай мэдээлэл саяхан гарсан. Үүний дараанаас эхлээд улс төрийн нам, хөдөлгөөнүүдээс ийм шаардлага гарах боллоо. Хууль батлагдсаны дараа өөрчлөлт оруулж болох­­­­гүй гэсэн заалт байхгүйг мэд­сэн ч УИХ-ын тогтоолоор зохи­цуулсан байдаг учир санаа зовоосон асуудал биш болж. УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Энэ заалт бай­­сан байгаагүй дуртай үедээ Сонгуулийн хуульд өөрч­лөлт оруулж чадахгүй” гэж тодотгоод хэрэв өөрчлөлт  оруулахаар хуулийн төсөл оруулж ирэх юм бол парламент дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөлд хүрэх хангалттай хугацаа байхгүй гэж үзсэн гэлээ. 2003 онд батлагдсан УИХ-ын 41 дүгээр тогтоолд “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон” заалт бий болохоор энэ нь хуулийн хамгаалалт болно гэсэн юм. Гэсэн ч УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжиж буй “Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн шаардлага тавьж, шахаанд оруулж  эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Цог идэвхийлэн оролцдог төдийгүй бие даагч гишүүд, МАН, МАХН, МҮАН-аас сонгогдон УИХ-д суугаа гишүүд ч “Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл” чуулганд очиж, байр сууриа илэрхийлж байсан билээ.
0 Сэтгэгдэл
Yostoi zuv demjij bn,tgd buh sanaliig davhar garaar tooloh heregtei
энэ листээр ордогыг зогсоох ёстой. ямар их гай лай тарьдагыг 2012 оны уих болон он- сонгууль харуулж бна.
Намын жагсаалтаар УИХ-д гардаг байдлыг зогсоох нь зөв. Намуудын дархалагдсан луйварчид байнга суух хаарга нь болсон энэ байдлыг даруй зогсоох
Хамгийн их уншсан