Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн зардлын хэмжээ маргааш ил болно
121 хоногийн дараа Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад нь нэг дор болохоор бэлтгэл ажлууд эхлээд байгаа. Сонгуульд 17 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан хуваарийн дагуухь ажлууд маргааш буюу гурвадугаар сарын 1-нээс эхэлнэ.

Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох ажлыг энэ жилээс Үндэсний Аудитын газар хийхээр болсон. Хуваарь ёсоор өнөөдөр тухайн сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тогтоох учиртай. 2012 онд үүнийг СЕХ хийдэг байсан бол хуульд өөрчлөлт оруулснаар төрийн аудитын дээд байгууллага гэж зааснаар ҮАГ-т энэ ажил оногдож буй. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 31-нээс өмнө гаргана. Сонгуулийн зардлын тайланг мөн ҮАГ нягталж, шалгах үүрэг хүлээсэн. 

2012 оны УИХ-ын сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг есөн тэрбум 63,7 сая төгрөгөөр тогтоож, түүнийгээ тойргуудад хуваарилж байжээ. Хамгийн бага зардлыг нь Дундговь аймагт 154,8 сая төгрөг, нийслэлд Сүхбаатар дүүрэг 511,5 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Харин хамгийн өндөр нь аймгуудаас 324,8 сая төгрөгөөр Хөвсгөл, нийслэлээс нэг тэрбум 133,8 сая төгрөгөөр Баянзүрх, Налайх дүүрэгт зарцуулахыг нам, эвсэл, нэр дэвшигчдэд Сонгуулийн төв байгууллагаас зөвшөөрч байсан юм. Энэ жилийн хувьд орон нутаг, нийслэл, УИХ-ын гурван сонгууль зэрэг болох учир зардлын хэмжээг урьд өмнөхөөс багаар тооцож магадгүй. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь ч үүнд нөлөөлж мэдэх юм. 

Маргаашаас сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, сонгуулийн хэсэг байгуулах ажил мөн эхлэх  хуваарьтай. Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө /гуравдугаар сарын 1-нээс өмнө/ байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. Гуравдугаар сарын 10-ны дотор хэсгийн талаарх мэдээллийг хүлээн авсан улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ёстой.
Түүнээс гадна улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны хэн ч байсан өөрийн бүртгэлийн мэдээллээ шинэхэн бүтэц болох Бүртгэл, статистикийн ерөнхий газрын сайтнаас харж болох юм.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан