“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
“Эх орончдын өдөр”-ийн бэлэг
худалдаж аваагүй байх аа, МАН-ын зүтгэлтнүүдэд хятадууд ийм малгай тарааж өгсөн байх
Энэ МАН-ынхан биднийг хаашаа хөтлөх гээд байгаагаа далдуур хэлээд байгаа юм биш үү.
элэг нь Хаашаа улс болдоо эд нар Морь унадаг Монгол хүүхдийг лав хог цас шороонд даруулж Бах таваа хангадаг нөхдүүд
Л.НОМИН
Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Амгалангийн “Эх орончдын өдөр”-т зориулсан мэндчилгээ өчигдөр олон нийтийн сүлжээний сэдэв болж, “мандав”. Хятадын коммунист намын улаан таван хошуут цэрэг ногоон малгайгаар гоёж, “Магнаг үсэгтэй туг” дуугаар фон хийн байж тэрээр хувьсгалт үгээр мэндчилгээ дэвшүүлэв. Харамсалтай нь, энэ дүрст мэндчилгээний утга агуулгаас илүүтэй улаан таван хошуут малгай олныг анхаарлыг татаж, бусдын элэг доог болов. Ардын намын журамт цэрэг биш, Хятадын коммунист намын гишүүн “Эх орончдын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлээтэхлээ. “Соёлын довтолгоон хийх гэж байгаа юм уу хаашаа юм”, “”Эх орончдын өдөр”-өөр МАН-ынхан Хятадын коммунист намын малгай өмсч байгаа нь санаандгүй биш санаатай үйлдэл”, “Ардын хувьсгал биш Хятадын хувьсгал хийсэн юм байна л даа”, “1050-иад онд Л.Амгалан Мао Зэдунаас тусгай даалгавар авч байж” гэх мэтчлэн егөөдөл, дургүйцэл, шүүмжлэл тасарсангүй.

Харин үүнд тэрээр тун чиг хачирхалтай тайлбар өглөө. “Миний фэйсбүүк, youtube-ийн хувийн хаягийг хакердаж, малгайны өнгийг өөрчилсөн байна. Уг нь хүрэн бор өнгийн малгайтай байсан юм” гэж өөрийгөө өмгөөлжээ. “Youtube“-гийн бичлэг дэх малгайны өнгийг тэр дор нь өөрчилдөг мундаг л хакертай болж байгаа юм байна. Тяньанмэнийн талбайд жуулчдад зориулан таван хошуутай ногоон малгай хаа сайгүй худалдаалдаг. Тэндээс авсан малгайгаа эрхэм ИТХ-ын төлөөлөгч буруу үед, тохиромжгүй зүйлд ашигласан нь ийн олны доог тохуу болгосонд бантсандаа балайрав бололтой. “Хакердуулчихлаа” гэдэг банталтын супер үг нь өчигдрийн шилдэг үгээр тодроод зогсохгүй хэсэгтээ л ярианы сэдэв болох нь. Өөрийгөө Түвдэнгийн Бортой зүйрлэсэн мэндчилгээндээ хийсэн залруулгатаа ирэх сонгуульд хүч үзнэ шүү гэдгээ Л.Амгалан бараг зарлачихлаа. Гэвч Түвдэнгийн Бор биш Хятадын коммунист намын идэвхтэй гишүүн шиг харагдаад байгааг ойр дотныхон нь хэлж, сайн тайлбарлаж ойлгуулаасай. Үгүй бол биеэ өмгөөлөөд дараагийн удаад ямар ч үйлдэл гаргаж мэдэхээр байна, Л.Амгалан.

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч түүний улс төрд орж ирсэн намтар бас л өвөрмөц. Гурван засагт нүүртэй л хүн аж. Анх Хэнтий аймагт МАХН-ын хорооны зааварлагч байсан бол нийслэлд ирээд АН-д ч элссэн гэдэг. Дараа нь МАХН /тэр үеийн МАХН/-д орж, хэд хэдэн намын батлах өвөртөлж үзсэн гэх. Нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт байх үед “Улаанбаатар сан”-д орж, улмаар захирал болтлоо дэвшиж. Цагтаа багагүй мөнгө олдог байсан тус сангаас Баянгол дүүргийн Засаг даргынхаа орлогч руу “үсэрчээ”. Тэндээсээ ч тушаал ахиж, хэл ам, хэрүүл тэмцэл болж байж, Засаг даргын суудлыг бараг булаасан шахуу. П.Цогтбаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаас мулталсан гол эзэн орлогч нь байсан гэдэг мэдээлэл хэвлэлээр цөөнгүй явсан. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргаж өгсөн хэмээн хариуцлага тооцуулах хүсэлт илгээж байсан 2009 оны тавдугаар сарын 20-нд гаргасан албан мэдээ бий. Гэсэн хэдий ч тэрээр 2008-2012 оны хооронд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж, тэгэхдээ мөнгө төгрөгийн хэрэгт орооцолдоод авсан. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, карьертаа дахин нэг шат ахих гэсэн боловч хүсэл нь талаар болж, өвдөг шороодсон.

Даагаа нэхэж сонгуульд нэрээ дэвшүүлэхээр ил гарч эхэлсэн ч харамсалтай нь зүг мөрөө нэг л буруу гаргачихлаа. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад далд маягаар өөрийгөө таниулах гэсэн арга нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй гэх газаргүй. Нийслэлийн тойргуудаас одоогийн байдлаар хамгийн эрэлт ихтэй нь Баянгол дүүрэг бололтой. Дуулиан тарьж, олон нийтийн анхаарлыг татах гэсэн хүмүүс энэ дүүргийг онилж буй нь ч ойлгомжтой байгаа. Харин буруу зөрүү ярьж яваа горилогчдоо хазаарлаж, амыг нь татаж авахгүй бол тус болох гээд гай болоод байх шинжтэй. Ямартай л Ардын намынхны сурталчилгаа, Пи Арыг хийдэг хүмүүс эсрэг талдаа ажилладаг байх, дандаа хорлож, оноо алдаж байх юм гэдэг үг аль эртнээс л явж байгаа шүү. Ардын намын журамт цэргүүд тань нэг л төөрч будлиад давхиад байна шүү, М.Энхболд дарга аа. Нэг анхаарна байгаа.

1 Сэтгэгдэл
Зочин
Анархист америк ардчилал чинь тэгээд юу өгсөн бэ.Эрх мэдлийн олигарх төрж монголоо хуваан идэж.иргэдээ ядууруулсныг мартмааргүй байна.Тэнэг ардчилал ярьсан өгөрүүдээ
2021.07.31
2016.03.02
2016.03.02
2016.03.02