Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Ш.Түвдэндорж: Сонгуулийн хуулийг сонгуулиас зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэж заагаагүй
Б.ШИРНЭН

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Түүний боловсруулсан тогтоолын төслийг уржигдар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, санал уламжлахаар тогтсон байна. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр төсөлдөө тусгаад  байгаа юм. Энэ асуудлыг хууль санаачлагчаас нь тодрууллаа.

-Сонгуулийн тухай хуульд болон тойрог, ман­­датын харьцаанд өөрч­лөлт оруулах хуулийн тө­сөл боловсруулсан бай­на. Засгийн газар хүртэл энэ хуульд хол­богдох саналаа хүргүүлэх гэж байгаа юм байна. Цаг нь тулсан үед үнэхээр өөрчлөлт оруулах шалтгаан байгаа юм уу? 
-Хуулийн төсөл өргөн барих болсон шалтгаан нь энэ оны нэгдүгээр сард болсон УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож,  түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоосон. Энэ үеэр манай улсын нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчдыг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай  зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байсан. Түүнчлэн намын нэрсийн жагсаалтыг, УИХ-ыг ард нийтээр шууд сонгож байгуулна гэсэн заалттай зөрчилддөг гэж зарим судлаачид үздэг. Гэсэн ч тухайн үед хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчил­­дөж байна гэж шүүмжилснээр энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй. Харин нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж  гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнц­вэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28-н мандатаас зургааг нь нийслэлийн зургааг нь тойрогт тус бүр нэг нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100 мянган орчим сонгогчийг төлөөлж, орон нутагт 50  орчим мянган сонгогчийг төлөөлж байгаа. Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэ­лийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа юм.

-Уг нь, зургаан сарын дотор энэ хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гээд байгаа шүү дээ? 
-Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж 2003 оны УИХ-ын  41 дүгээр тогтоолд “ээл­жит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэхдээ хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байгаа. Ер нь, олон үзэл баримтлал, тогтоол УИХ-аас баталдаг ч хууль яаж гарсанаас тэр нь үндсэн дагаж мөрдөх баримт бичиг болдог. Тэгэхээр хуулиа  дагах нь зүйн хэрэг. Тэгээд ч энэ нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн  хуулийн үндсэн конценц бүтцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг сайжруулсан өөрчлөлт гэж үзэж байна.

-Сөрөг хүчнийхэн тойр­гийн мандатын тоог цөөлөх асуудлыг дэмжээгүй. Энэ удаад яах бол?
-УИХ-аар тойргийн мандат хэлэлцэх үеэр МАН болон бие даагч гишүүдээс намын жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг ард түмэн эсэргүүцэж байна гэж ихээхэн ярьсан. Тийм болохоор нэрсийн жагсаалтыг цөөлж байгаа миний төслийг дэмжинэ гэж харж байгаа.
0 Сэтгэгдэл
УИХ-ын тогтоол чинь хуультайгаа адил эрх зүйн баримт гээд ярьж байхыг сонссон шүү.Одоо тогтоолоо өөрчилөх үү.Төрийн толгойд ойртуулж болмооргүй усан толгой олон байна.
Хамгийн их уншсан