Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Л.Пүрэвсүрэн: АСЕМ бидэнд том туршлага болно
Б.БИЛГҮҮН

Улаанбаатар хотноо долдугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг “МОНЦАМЭ” агентлагийн байранд өчигдөр нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын болон сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодын дунд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэ нь АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэн, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нэгдмэл байр суурьтай болоход чиглэсэн. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.    

-АСЕМ-ын Дээд хэм­жээний уулзалт ирэх долдугаар сард болно. Үүнээс өмнө ирэх сараас салбар хуралдаанууд эхлэх гэж байна. Харин бид бэлтгэл ажлаа хэр базааж байгаа вэ, ямар бүтцээр ажиллаж буй вэ?
-Монгол Улс АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах эрх авснаас хойш бэлтгэл ажилдаа орсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан Үндэсний хороо бэлтгэл хангаж, ажлыг удирдаж байна. Тус хороо өнгөрсөн жил сар бүр хуралддаг байсан бол удалгүй хоёр долоо хоногт нэг удаа хуралдах болсон. Харин он гарсаар долоо хоног бүр хуралдаж, бэлтгэл ажлаа базааж байна. Энэ хорооны дор зургаан дэд хороо бий. Эдгээр нь өөр, өөрсдийн чиглэлээр мөн л долоо хоногт нэг удаа бэлтгэл ажлын талаар хуралдаж байгаа. Бэлтгэл ажил үндсэндээ жигдэрсэн гэж болно. Гадаад хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд АСЕМ-ын бэлтгэл ажлын алба гэж байгуулж манай яам мөн өндөр үүрэгтэй ажиллаж байна.

-АСЕМ-ын уулзалтаар улс, орноо сурталчилах боломж хэр байдаг вэ?
-АСЕМ-ын хурлыг зохион байгуулахад Монгол Улс өөрийгөө танилцуулах ховорхон боломж олдож байгаа. Өнөөдрийн байдлаар 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирж, оролцоно гэж урьдчилсан мэдүүлгээ өгсөн. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. АСЕМ-ын уулзалт зөвхөн долдугаар сарын 15, 16-нд болоод өнгөрөхгүй. Үүнээс өмнө 8-9 арга хэмжээ зохион байгуулах ёстой. Хамгийн эхнийх нь дөрөвдүгээр сарын 21-22-нд АСЕМ-ын гишүүн орнуудын Парламентын чуулга уулзалт Улаанбаатар хотод болно. Ингээд Сангийн сайд нарын, бизнесменүүдийн гээд олон уулзалт болно. Эдгээр арга хэмжээнд нийт 5000-с илүү хүн оролцохоор байгаа юм. Тэдний 1000 гаруй нь сэтгүүлч. Тэгэхээр тэдэнд Монгол Улсаа сурталчлах нь бидний хувьд маш сайхан боломж гэж үзэж байна.

-АСЕМ-ыг дагах хөрөнгө оруулалт ямар хэмжээнд байдаг юм бол?
-АСЕМ-ын бизнесийн форум гэж болдог. Гишүүн 51 орны хамгийн том бизнес эрхлэгчид улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг дагалдан ирдэг. Мэдээж, дотоодын зах зээлийг сонирхох байх. Манай талаас ч гэсэн АСЕМ-ын уулзалтад бизнесийнхэн оролцоно. Гэхдээ энэ форумын нарийн ширийнийг Аж үйлвэрийн сайд Д.Эрдэнэбатаар ахлуулсан дэд хороо сайн мэдэх байх. Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо зэрэг бизнесийн байгууллагууд ч энэ ажилд оролцож байна. Тодорхой үр дүн гарах байх. Мөн дээр хэлсэнчлэн 5000-с илүү хүн Улаанбаатар хотод зорчино. Буудаллах, онгоцны тийз гээд тодорхой хэмжээнд дотоодын бизнест хувь нэмэр болно. 51 улс орны тэргүүн, хоёр улсын байгууллагын АСЕМ гэх уулзалтыг зохион байгуулснаар бидэнд маш том туршлага үлдэж байгаа юм. Цаашид олон улсын хэмжээнд болж буй хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах хүчин чадал, дадал туршлагатай болно гэсэн үг. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 2016-2018 онд Монгол Улсад хүлээж авах боломжтой олон улсын хурал зөвлөгөөн, спорт, урлаг, соёлын арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ дагуу салбар яамд холбоодуудтай хамтран арга хэмжээг зохион байгуулахад улсынхаа нэрийг өрсөлдүүлнэ.       
  
-Өнөөдөр (өчигдөр)-ийг АСЕМ-ын өдөр гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ өдрийг АСЕМ-ын гишүүн орнууд “АСЕМ-ын өдөр” гэсэн нэрээр тэмдэглэж байгаа. Учир нь, өнгөрсөн жил АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалт Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдсан юм. Энэ үеэр гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “АСЕМ-ын өдөр” болгож тэмдэглэхээр тогтсон. Дан ганц тэмдэглэх бус АСЕМ гэж юу болох, түүх, чиглэл, зорилго нь юу юм гээд олон зүйлийг нийтэд мэдээлэн, таниулах юм. Мөн 20 жилийн өмнө АСЕМ-ын анхны дээд хэмжээний уулзалт гуравдугаар сарын 1-ний өдөр болж байсан. Энэ утгаараа 20 дахь жилээс нь эхлээд “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж эхэлж байна. Тэгэхээр энэ жил анхных нь гэж болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан