Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдааны үеэр  АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн, албан ёсны төлөөлөгчид болон ажлын хэсгийн гишүүд, сэтгүүлчдэд өгөхөөр компаниудын санал болгон ирүүлсэн бэлэг дурсгалын дээжийг  үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлах зорилгоор  бэлэг дурсгалын зүйлсийг хандивлах санал олноор ирж байгааг ажлын албаныхан хэлж байна.

Дээд түвшний уулзалтын үеэр монгол үндэсний хэв загварыг хадгалсан, чанартай, өнгө үзэмжтэй, орчин үеийн стандартад нийцсэн бэлэг дурсгалын зүйлсийн нэгдсэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зочдод гардуулах бэлгийг ажлын албанаас тусгай комисс гаргаж, сонгон шалгаруулж авах юм. Одоогоор 10 гаруй компани ноос ноолуур, арьс шир, Монгол орны зургийн цомог, модон хүүхэлдэй, ном, товхимол зэрэг дурсгалын зүйлсийг хандивлахаар дээжийг нь ирүүлсэн байна.


Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдааны үеэр  АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн, албан ёсны төлөөлөгчид болон ажлын хэсгийн гишүүд, сэтгүүлчдэд өгөхөөр компаниудын санал болгон ирүүлсэн бэлэг дурсгалын дээжийг  үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлах зорилгоор  бэлэг дурсгалын зүйлсийг хандивлах санал олноор ирж байгааг ажлын албаныхан хэлж байна.

Дээд түвшний уулзалтын үеэр монгол үндэсний хэв загварыг хадгалсан, чанартай, өнгө үзэмжтэй, орчин үеийн стандартад нийцсэн бэлэг дурсгалын зүйлсийн нэгдсэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зочдод гардуулах бэлгийг ажлын албанаас тусгай комисс гаргаж, сонгон шалгаруулж авах юм. Одоогоор 10 гаруй компани ноос ноолуур, арьс шир, Монгол орны зургийн цомог, модон хүүхэлдэй, ном, товхимол зэрэг дурсгалын зүйлсийг хандивлахаар дээжийг нь ирүүлсэн байна

- See more at: http://zasag.mn/news/view/12344#sthash.NyVbZhVX.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан