Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
С.ДАШДОНДОГ: Н.Энхбаярыг хэцүү үед МАХН-д өгсөн хагас тэрбум төгрөгөө нэхэмжиллээ
МАХН-ын Булган аймаг дахь намын дарга асан С.Дашдондог МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгийн асуудлаар АТГ-т ханджээ. Тэрээр “Н.Энхбаяр дарга АТГ-т ханд гэсний дагуу ёсоор болголоо” гээд өнгөрсөн сарын 29-ний өдөр АТГ-т хандсан юм. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба болоод тус намын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас шалгаж байна. Энэ асуудал МАХН-ын санхүүжилт, хандивын асуудлыг сөхсөн. Харин энэ үед та 500 гаруй сая төгрөг тус намд өгсөн талаар АТГ-т хандаж олны анхаарлын төвд орлоо. Та МАХН-тай ямар холбоотой хүн бэ, өөрийнхөө талаар эхлээд ярьж болох уу?

-Бололгүй яахав. Би бүх насаараа л төрд ажилласан хүн. Москвад нефтийн инженерээр сурч, 1976 онд Улаанбаатар хотод ирээд тухайн үеийн Тээврийн яамны Нефтийн хэлтэст ажиллаж эхэлсэн. Энэ хэлтэс нь дөрвөн хүнтэй мөртлөө улсын хэмжээний бүх шатахууныг захиалах, импортлох, хадгалах гээд маш том үүрэгтэй ажилладаг байлаа. Харин 1978 онд хэлтэс нь удирдах газар болоод 40 хүнтэй төрийн агентлаг шахуу болсон юм. Дараа нь энэ байгууллага 1990 онд “НИК” гэдэг байгууллага болсон түүхтэй. Удалгүй 5000 хүнтэй төрийн том агентлаг болсон шүү дээ. Би энэ байгууллагад мэргэжилтнээс эхлээд захирал, тэргүүн дэд захирал гэсэн алба хашиж байсан. Ингээд 2002, 2003 оны үед “НИК” хувьчлагдсан. Тэр үед буюу 2002 онд би Москвад Элчин сайдын яамны Худалдаа хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон. Дараа нь, Консул болсон. Элчин сайдууд гурван жилийн томилолттой явдаг тул энэ хугацаа дууссаны дараа Монголд буцаж ирээд, 2005 онд АНУ-руу яваад, долоон жил гаруй тэндээ амьдарсан. Тэнд корпорацийн Ерөнхийлөгч хүртэл хийж явлаа.
Мэдээж хүн үр хүүхэд, гэр бүлээ боддог тул тэднийгээ АНУ-д боловсрол эзэмшүүлэх гэж зүтгэсэн. Харин хүүхдээ сургаж, амьдруулахын тулд надад хөрөнгө оруулагчийн “В” зэрэглэл хэрэгтэй болсон юм. Тиймээс би Монголд байсан хөрөнгө мөнгөө зараад АНУ-д обьект худалдаж авсан. Ингээд хөрөнгө оруулагчийн визтэй болж, гэр бүлээрээ АНУ-д амьдрах, суралцах боломжтой болсон юм.

-МАХН, тус намын дарга Н.Энхбаяртай та ямар сэжмээр хэдэн онд холбогдсон хүн бэ?

-Би 2011 оны сүүлээр Монголд буцаж ирсэн. Тухайн үед миний багын найз, сэтгүүлч зохиолч Чойжилийн Дамдиндоржоор дамжуулан Н.Энхбаяр дарга намайг дуудуулсан. Тэгээд би Н.Энхбаяртай уулзахаар очсон юм. Тэр надад МАХН-д, тэр дундаа Булган аймагт МАХН байгуулах санал тавьсан. Тэнд нэг ч хүн байхгүй, ямар ч намын байгууллага байхгүй болохоор Булганы МАХН-ыг босгоод өгөөч л гэсэн. Яахав, тэгээд сонгуульд харж үзнэ гэсэн утгатай зүйл ярьсан л даа. Гэхдээ надад тэр шийдвэрийг гаргахад маш хүнд байсан.

-Саналыг нь хүлээж авсан юм байна гэж ойл­голоо. Шийдвэр гарга­хад яагаад хүнд байсан гэж?

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр бид хоёр Москвад хамт ажиллаж байсан. Тэр Элчин сайдаар, би консулаар. Сайхан гар нийлээд ажиллаж байсан найз нар  ч гэж болно. Түүнээс гадна, МАН-ын хуучин удирдлагууд бүгд намайг таньдаг, мэддэг. Бүгдтэй нь би сайн харилцаатай байсан. Тиймээс Н.Энхбаяр даргын саналыг хүлээж авах хүнд байсан юм. Мөн анх очиж уулзахад Н.Энхбаяр нам дээрээ ганцаараа л байсан. Тиймээс түүнийг ядарч явах үед нь тус болдог юм билүү гэж бодоод зөвшөөрсөн юм л даа.

-Н.Энхбаярын тавьсан болзлыг огт бодоогүй гэж үү?

-Яахав, УИХ-ын гишүүн болоход үр хүүхэд, удам сударт хэрэгтэй л дээ. Хожим хойно үр хүүхдийг маань УИХ-ын гишүүн байсан тэрний хүүхэд байна гэж яривал сайхан л байх. Ер нь, хүн бүр л ингэж бодно шүү дээ. Түүнээс би сайд, дарга болоод мандчих юмсан гэж бол бодоогүй ээ.

-Тэгээд хэзээ Булган руу явсан юм бэ. 2011 он гэхээр УИХ-ын сонгууль ойртож байсан цаг хугацаа байна.

-2011 оны өвөл Булган руу явсан. Маш хүйтэн, цасан шуургатай байсан болохоор ганцхан машинтай гараад шидчих боломжгүй, багаараа 4-5 автомашинтай Булган руу гарснаа санаж байна. Тэнд очиход Н.Удвал, н.Бямбасүрэн, Л.Цог гурав надад Булган аймгийн МАХН-ын даргын тамга, тэмдгийг гардуулсан. Энэ гурван хүн бол МАХН-ыг ёстой л гардан байгуулсан хүмүүс. Н.Энхбаяр дарга бол яахав фон нь байсан. Ингээд би Булган аймагт намын нэг гишүүнтэй, нэг тамгатайгаар ажлаа эхлүүлсэн юм. 

-Яагаад ер нь Булган аймаг гэж, таны үүх түүхтэй холбоотой байсан юм уу?

-Булган аймагт өсч төрсөн л дөө. Гэхдээ 10 дугаар анги төгсөж, нутгаасаа гараад Улаанбаатар хотод ажиллаж, гадаад явсан гээд Булганд надад таньж мэдэх хүн байгаагүй. Залуучууд бол таних ч үгүй. Миний үеийнхэн таньж байсан. Ингээд аймгаар нэг чанга яригчаар яриад хүн элсүүлэх, намын байр сав бэлдэх гээд ажилдаа орсон. Тухайн үед иргэд ер нь л АН эсвэл МАН гэсэн үзэлтэй байсан тул их хэцүү байсан.

-Байр сав бэлдэх хөрөнгө мөнгийг та өөрөө гаргасан уу?

-Асар их итгэл үнэмшилтэй явж, Булганы сумдаар болон төвд намын байр савны асуудлыг шийдэж байлаа. Өөрийнхөө “Бодлын хүч” гээд Төрийн бус байгууллагын нэрээр гэрээ хийж, намын байрны асуудлыг шийдсэн. Зөвхөн бензин шатахуунаас эхлээд хоол хүнс, буудаллах мөнгө, томилолтын мөнгө зэргээс эхлээд асар их хөрөнгө зарцуулсан. Үүний хүчинд, Булганд МАХН-ын тогтвортой намын байр бий болсон. Тухайн үед бол МАХН сонгуулийн үеэр л нэг байр, савны асуудлаа түр шийддэг байсан.

-Тухайн цаг үеийг санавал, МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдсан. Удалгүй улс төрийн сонгууль болсон. Үймж эхэлсэн үү?

-Н.Энхбаяр дарга шоронд орсон. Сонгууль ч эхэлсэн. Бодвол, МАХН-ын бүх харилцах данснууд, мөнгөний эх үүсвэрүүдийг нь хаасан байх. Ингээд нам ямар ч мөнгөгүй болчихсон. Тухайн үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр “Ямар ч мөнгө байхгүй, чи л мөнгө өг” гэсэн. 1996 онд АН сонгуульд ялахад би анх удаагаа ажилгүй болж үзсэн юм. “НИК”-ийн даргаас буусан гэх үү дээ. Тэр үед би бас мөнгөгүй болж үзсэн. Гэтэл би өөрөө Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах бүх нефть ба шатахуун түгээх станцын зөвшөөрлийг өгдөг хүн байлаа шүү дээ. Гэтэл өөртөө нэг ч шатахуун түгээх станцгүй байсан. Тэгээд би тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Баасанжавтай уулзахад надад газар өгсөн. Тэр газар дээр нь шатахуун түгээх станц байгуулаад Оросуудтай танил байсан тулдаа бензин түлш зээлээд түүнийгээ борлуулж байж хөл дээрээ босч зогссон. Хөрөнгөтэй ч болж үзсэн. Тиймээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гуйлтад татгалзаагүй. 100, 100 саяар нь би тэдэнд мөнгө өгсөн. Уг нь, саяас дээш өгч болохгүй. Нэгэнт намын дарга байхгүй, нам үймж байхад туслахаас арга байгаагүй, дүрэм ном яриад л байлтай биш. Гэхдээ би ингэж мөнгө өгснийхөө төлөөсөнд юу ч нэхээгүй. Гэрээ хийж, намын жагсаалтын 1, 2-т бичигдмээр байна гэж ч хэлээгүй. Энэ нь бидний үеийнхний ёс суртахуунтай холбоотой байх.

-Гэхдээ ярьж тохирсон зүйл байгаа шүү дээ. Одоо Булган аймгаас Ё.Отгонбаяр гишүүн УИХ-д сууж байна.

-Намайг жагсаалтад дээгүүр биччих байх гэсэн зүйл намынхан ярьж байсан л даа. Би ч бас нуулгүй хэлэхэд тэгэх байх гэж битүүхэн горьдож байсан. Харин Ё.Отгонбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллахдаа Булган руу чиглэсэн олон зүйл хийсэн. Дөрвөн жил сайд хийхдээ Булган аймгийн сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд бүх л газрыг боломж бүрээр нь дэмжсэн. Ямар сайндаа, Боловсролын сайд уу, Булганы сайд уу, гэх яриа хүртэл гарч байсан шүү дээ. Тиймээс Булганд Ё.Отгонбаяраас  өөр хэн ч гарахгүй гэдгийг бүх намынхан мэдэж байсан. Харин тийм л ойлгомжтой юм руу намайг сонгуульд өрсөлдүүлэхээр явуулсан. 10 хүн өрсөлдөж, Ё.Отгонбаяр ялсан.

-МАХН Гүйцэтгэх товчоотой. Энэ хурал дээр сайд, төрийн нарийн бичгийн дарга гээд квотын дотоод асуудлаа ярилцдаг биз дээ.

-Би Гүйцэтгэх товчооны гишүүн байсан. Хурал дээр ч суудаг. Тухайн үедээ УИХ-ын гишүүд дан дээлтэй баймаар байна. Давхар дээл битгий өмсөөч гэж хэлсэн. Зөндөө хүмүүс зүтгэсэн. Би өөрөө ганцаараа сайд болно гээд байгаа юм биш, боломжийн, өндөр боловсролтой хүмүүс МАХН-д байдаг. Энэ хүмүүсээ ажил албатай болгохыг бодоорой гэж би Улаан, Тэрбишдагва хоёрт хэлж байсан. Гэсэн ч бүгд давхар дээлтэй болсон. Намайг агентлагийн дарга болгоно гэж ярьсан зүйл байгаа ч тийм зүйл болоогүй.

-Та ер нь Н.Энхбаяртай энэ асуудлаар уулзаж байсан уу?

-Н.Энхбаяр дарга ирээд Н.Алтанхуягийн Засгийн газар унасан шүү дээ. Тэр үед нь би түүнтэй уулзсан. “Би ажилгүй байна. Би өөрийн байгуулсан Булган аймгийн МАХН-ын даргаа хиймээр байна” гэж хэлсэн. Тэгэхэд “Тэгэлгүй яахав. Өөртэй чинь өрсөлдөж, аймгийн намын даргын ажлыг булаалдах хэн ч байхгүй. Та өөрөө байгуулсан учраас бололгүй яахав” гэж хэлсэн. Дараа нь түүнийг Солонгос руу буцах гэж байхад нь би утсаар ярьж, энэ асуудлаа баталгаажуулсан. Гэвч, тэр дараа нь надад “салаавч” өгсөн.

-Салаавч өгнө гэж юу гэсэн үг вэ. Бодит үйлдэл хэлж байна уу?

-Шууд биш л дээ. З.Баянсэлэнгэ, Ангараг гэдэг хоёр хүнээр дамжуулж надад “салаавч” үзүүлсэн. Би Ангарагтай (МАХН-ын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга) уулзаад “Н.Энхбаяр даргатай тохирсноороо Булган аймгийн намын даргаа хиймээр байна” гэж хэлсэн. Гэтэл бид нар Н.Энхбаяр даргатай уулзаад ирсэн. Таниас өөр хүний нэр Булганд өгсөн гэлээ. Тэгэхэд нь би бодсон л доо. Хамаг мөнгөө зарж, үйлээ үзэж байж байгуулсан намыг яагаад өөр хүнд өгсөн юм бол гэж. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын дэд дарга Л.Цог нар Булган аймгийн гишүүдтэй уулзана гэхээр нь би бас Булганд очсон юм. Ингээд зохион байгуулалтын асуудал хэлэлцмээр байна гэтэл хотоос дарга ирж байгаа гээд н.Алтантуяа гэх хүүхэн хурал хийлгээгүй. Дарга чинь хэн юм гэтэл З.Баянсэлэнгэ, Ангараг хоёр гэж байгаа юм. Гэтэл Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд дарга сууж байгаа шүү дээ. Тэр хоёрыг зүгээр л нулимж байгаа биз. Ингээд З.Баянсэлэнгэ орж ирээд намайг өшиглөж босгоод хурлыг тараачихсан. Энэ үйлдлээр дамжуулж Н.Энхбаяр надад салаавч өгсөн гэж би хэлээд байгаа юм. Энэ үйлдэлд миний дургүй ёстой их хүрсэн. Өөрийнх нь хүсэлтээр нам байгуулаад, хэдэн зуун сая төгрөг зарцуулаад хариуд нь албан тушаал авмаар байна гэж нэг ч удаа орилж хашгираагүй даруухан байхад намайг ингэж дээрэлхсэн. Би гэлтгүй 2012 оны сонгуулийн үр дүнг авчирсан партизануудыг дээрэлхэж, намын дотоод дүрэм журам нэрээр бүгдийг нь халж, сольсон. Тиймээс намынхан нам дотор үүсээд байгаа асуудлаар Н.Энхбаярт захидал бичиж намайг аваачаад өгөөч гэсэн юм.

-Солонгос явж Н.Энх­баяр­тай уулзсан юм уу?

-Тэгсэн. Би очно гэдгээ ч хэлсэн. Ингээд Н.Энхбаяр даргын байрлаж байгаа буудалд нь захиалга өгсөн. Тэр буудлынх нь өрөө хоногийн 500 ам.доллар гэдэг. Очоод залгатал утсаа аваагүй, маргааш, нөгөөдөр... гээд миний буцах болчихсон. Ингээд буцахын өмнөхөн түүн рүү мэйл бичтэл “өө тийм үү, сая л мэдлээ” гэсэн хүн дээ. Уг нь ярьж тохироод очсон шүү дээ. Гэтэл намын даргыг би ингэж хулхидана гэж бодоогүй. Энэ бол намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүнд битгий хэл жирийн малчинд байдаггүй соёлгүй явдал шүү дээ. Энэ цагаас эхлээд л би энэ хүн биш юм байна гэдгийг мэдсэн. Анх хүсэлтийг нь зөвшөөрсөн нь миний том алдаа байж гэдгийг ойлгосон. Одоо бол Н.Энхбаярын гол хүн нь цагдаагийн албанд ажиллаж байхдаа нотлох баримт устгаж, цолоо хураалгаж байсан З.Баянсэлэнгэ болчихсон байна. Нөгөө Цог, Цолмон нарыг үл ойшоож байна. З.Баянсэлэнгэ бараг би Н.Энхбаяр гэж ярьдаг болсон л байна даа. Ийм хүнийг л УИХ, Засгийн газрын гишүүн болгосон хүн шүү дээ. Би атаархсандаа биш дургүй хүрсэндээ л энэ бүхнийг ярьж байна.

-Та яг хичнээн төгрөг энэ намд өгсөн хүн бэ?

-Хэчнээн төгрөг оруулсан нь тийм чухал биш. Гэхдээ асуусан тул Булган аймгийн намын үүрийг босгох мөнгийг огт оруулахгүйгээр хагас тэрбум гаруй төгрөгийг би энэ намд өгсөн. Хэрэв миний мөнгө бохир, татвараас нуусан байсан бол би АТГ-т мэдээж хандахгүй. Ер нь, хүмүүсийг нэг сонгуульд хэрэглээд хаяж болохгүй. Хүн бол бохь биш шүү дээ. Миний мөнгө гэхээс илүү миний нэр төр, миний алдаа дутагдалгүй ажиллаж байсан өнгөрсөн он жилүүдийг “алчихаж” байгаа байхгүй юу. Би өнөөдөр С.Баяр, М.Энхболд, Ц.Нямдоржтой уулзаж чадахгүй болчихсон байхгүй юу. Надад тэдэн рүү залгах, ярилцах совесть байхгүй болчихож байгаа юм. Намайг Н.Энхбаяр дээр гүйгээд очсон л гэж бодож байгаа. Н.Энхбаяр намайг өөрөө дуудаж уулзах хүсэлт тавьсан гэж бодохгүй шүү дээ. Сайд, даргаа больё, зүгээр л миний босгосон намын хороог хүртэл надад өгөхгүй байгаа юм. Тиймээс л би АТГ-т хандсан.

-Яг яагаад АТГ-т хандсан юм бэ, чиг үүргийг нь бол мэдэж байгаа биз дээ?

-АТГ-т тус намд оруулсан миний мөнгийг МАХН-ынхан зохих ёсоор нь тайлагнасан байна уу, гэдгийг шалгах байх. Тийм болохоор АТГ-т хандсан. Одоо бол санхүүгийн баримт бичгийг нь хураасан, шалгаж байгаа тул МАХН-ынхан хэрхэн зарцуулсан нь ил болох байх.

-“Н.Энхбаяр дарга энэ асуудлыг АТГ-т өг” гэж өөрөө хэлсэн гэж бичсэн байна лээ. Энэ юу гэсэн үг вэ?

-“Н.Энхбаяр дарга намд оруулсан хандив, оролцоо, зүтгэлийг нь үнэлж хүмүүсийг ажилд томилох гэж байна” гэж намынхан над руу ярьсан. Та хамгийн их хохирлоо шүү дээ, одоо уулз гээд надтай ярих хүн ч их байсан. Тэгэхээр нь би МАХН дээр очоод санхүүгийн баримтаа тулгасан. Энэ үед намын дарга өрөөндөө байсан орж уулзаад санхүүгийн баримтуудаа үзүүлсэн. Тэгэхэд уурлаад наадхаа АТГ-т өг гэж надад хэлсэн юм. Маш товчхон яривал ерөнхийдөө ийм л зүйл болсон юм. Сонгуулийн үеэр нам мөнгөгүй байсан, миний мөнгөн дээр л явж байсан шүү дээ. Одоо нулимаад үгүйсгээд явж байна. Уг нь, өөрийг нь шоронд байхад Д.Тэрбишдагва олон саяар нь надаас мөнгө авч л байсан юм.

-Г.Шийлэгдамба ярихдаа МАХН хандив гэж мөнгө цуглуул гэдэг гэсэн. Харин Ц.Оюунбаатар сайд энэ яриаг үгүйсгэсэн. Үнэхээр намд хандивлах мөнгөний шат, босго гэж бий юу?

-Би Г.Шийлэгдамбыг яах аргагүй үнэн ярьж байна л гэж бодсон. Түүнийг АТГ-аас шалгаж эхлэнгүүт Ц.Оюунбаатар, Н.Энхбаяр хоёр очоод гарын үсэг зуруулчихаж байгаа юм. Дараагийн сонгууль, намын нэр хүнд, хувь заяанд сөргөөр нөлөөлнө гээд түүнээс сайдын суудлыг нь авчихаж байгаа юм. Хар ухаанаар бол хэрвээ Шийлэгдамба авлига аваад намын нэр хүндэд нь саад болсон юм бол Н.Энхбаяр өөрөө АТГ шалгагдаж байхдаа суудлаа өгөх л байсан юм. Намын рейтинг, үнэнч хамт олноо бодох л учиртай байсан.
0 Сэтгэгдэл
Bayanselenge gedeg hyniig hulgaich gej neteer baahan barimttai ni gargachihaad oorsdoo songoo bizdee, 21-r zuund hyn oshigloj, daramtalj alban tushaalaa ashiglaj baigaa hyn hariuzlagaa bas hyleehgui, hyleelgehgui yu, Mongolch ongorch dee.
Энхбаяр төрийн 3 өндөр суудалд сууж үзсэн. Одоо болимоор юм. Үнэн шуналын хүүдий юмаа. Сэтгэцийн юмтай болцийн биш биз.
xaxaxa bandan tasaa yagaad enhbayr chamd salaavch ugsuniig medeegui yumuu chi kkk chinii tur tumnees humsalsan heden tugrug heregtei baisan yum bna aahu. tuunees bish chinii tolgoi turd maani hereggui l bj dee anhnaasa yah gj bayriig nulimaad enhbayr deer ochsiin judaggui zangiin chini shiitgel gj haragdlaaa
xaxaxa bandan tasaa yagaad enhbayr chamd salaavch ugsuniig medeegui yumuu chi kkk chinii tur tumnees humsalsan heden tugrug heregtei baisan yum bna aahu. tuunees bish chinii tolgoi turd maani hereggui l bj dee anhnaasa yah gj bayriig nulimaad enhbayr deer ochsiin judaggui zangiin chini shiitgel gj haragdlaaa
Дүлзэн бэ. Өгсөн л бол өгсөн байх ёстой . Нохой чинь албан тушаал авч өгсөн мөнгөө мянга дахин үржүүлээд авах гэсэн далдуур санаатай байж. Хогийн амьтан ашгүй өгсөн мөнгөндөө хатаж өөрийгөө илчиллээ.
xaxaxa bandan tasaa yagaad enhbayr chamd salaavch ugsuniig medeegui yumuu chi kkk chinii tur tumnees humsalsan heden tugrug heregtei baisan yum bna aahu. tuunees bish chinii tolgoi turd maani hereggui l bj dee anhnaasa yah gj bayriig nulimaad enhbayr deer ochsiin judaggui zangiin chini shiitgel gj haragdlaaa
xaxaxa bandan tasaa yagaad enhbayr chamd salaavch ugsuniig medeegui yumuu chi kkk chinii tur tumnees humsalsan heden tugrug heregtei baisan yum bna aahu. tuunees bish chinii tolgoi turd maani hereggui l bj dee anhnaasa yah gj bayriig nulimaad enhbayr deer ochsiin judaggui zangiin chini shiitgel gj haragdlaaa
ene hunii zov oo yamarch l baisan olson zooson heden togrpgoo iim archaagui muu hulgaich nart hulhiduulchihaad zugeer l suuj bh hun baihuu etsest n hun esoor er hun shig yarij chadahgui hulgaichuudtai yadgiin ner toroo buzalaj bgaad ch boltugai uneniig helsen deer sh dee hoich ue n medeg daraachiin hun hulhiduulahaas seremjileg er n tegeed morooroo l yavj baisan bol odoo ingej shanalahgui sh dee alban tushaaliin toloo heterhii hun bolgon shunaj ter n deer n hun muutai enhbayrtanguud toglood l kk tesrelt gej ene dee ene buh n duusaj zov goldiroldoo oroh tsag irnee buunii nohoinuud hudlaa l geed l yanz bureer yarij bgaa unen yum chin iim l bdag baihgui yu ene hun buh uneniig l yarij n humuus tiim l bsan yum chin
Монголын улс төр, намын нүүр царай ийм л байдаг юм байна. Энхбаяр гуай хэнийг ч өрөвддөггүй хэцүү хүн юм аа. Бурхан ном шүтээд байдаг хүн үйлийн үр гэдгийг мэдэхийн дээдээр л мэддэг баймаар юм. Тэгсэн мөртлөө үйл хөдлөл нь эсрэгээр байгаад байдаг. Намын нэр барьсан худалч, хулгайч, аминч хүмүүс л их болж дээ. Энэ цагт тэдний дэвшүүлсэн хүмүүсийг дэмжинэ гэхэд тун хэцүү л юм. Зарим нь л муугаар дуудаад байгаа болохоос Уянга, Цог нар чинь арай нааштай хүмүүс биш юм уу.
Энхбаяр ийм л нохой зантай одоо буур долоо буудуулсанг чоно болоод ба бусдаар бусдын хувь тавилангаар ингэж л тоголдог хун дээ ногг хадгаламж зээлийн хоршооны тумэнгэрэл гэж ззлуу 500 мянган долл энхбаярын еронхийлогийн сонгуулд зарцуулаад дараа нь энхбаяртаа буудан алуулсан даа
хохь нь муу нохойн гөлөг
Хулгайлж олсон мөнгө хүнд юм болохгүй ээ гэж яаж өөрт нь эргээд юм болох вэ дээ.
албан тушаал горилж л явждээ түгжил гэж одоо хутга *****
монголын бензинийг дамлаж байснаа яривууудаа
зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэж
bolj de
Чонон дунд амьдарч бж майлж болохгүйээ гэж үг бдаг даа...гаалийн баатар шиг нөхөр бжээ..баяртай хамт элчингийн машинаар тамхи зөөдөг бж ..энэ нөхрөөс олон зүйл ил болж бна даа
ёстой хайран мөнгө байгаа даа..тэрний оронд 1 хүүхдийн цэцэрлэг бариулсан бол их л буян болох байлаа..мууг дагавал могойн хорлол гэж үг бий..одоо ч энэ хүмүүсийн тар нь танигдаж эхэлж байна даа.
Энэ хүн жирийн бодолтой хүн юм.Энхбаяр үнэхээр хулхиджээ.Сайхан үнэн ярьжээ,дэлгэрүүлж бодол санаагаа бичээд ном болгоод үлдээ.Ирээдүйд Энхбаяр гэдэг хүн ямархуу хорчин бэ гэдэг тодорно.
yag unen albah tushaal gorilson har doldoi l bna shdee yanaa yag ingej l naimaaltsdag baih ni bna shdee
Ха ха . Логик нь ингэж гарч бна. Худалдан авах ажиллагаааны дэд дарга. энэ бол 2012 оноос эхэлсэн албан тушаал/их эвгүй албан тушаал/. дараа нь хусагдсан. Мөнгөө өгөөгүй учраас. Дараа нь С. Баяр Элбэгээтэй тохирсон тэгээд цор цор гэсэн. Үр хүүхдээ бодохгүй их тэнэг юм бичижүүлж байдаг. Шийлэгдамба Энэ гарууд яг таарсан гарууд Тэгэхдээ Намбар Вон оо дирйлэхгүй ТЭНЭГ учраас. үр хүүхдүүд чинь ижиж байгаа
naad dondogoo shalgaachee dolidognuur jinhene toroos torson hulgaich shuu dee
энэ их мөнгийг хаанаас олсон байхав
MAXH -g hetuu ued n mongo ogson yum bish ee, harin ch ondor alban tushaal goridoh saihan bolomj garla geed ene halzan tolgoit shunalt hulgaich bodson bn , hohi chin salaavch amandaa hiih chin bagana . iim hun yag hudarga hodolmoroor bayajij haragdaarai , shalgaad buh horongiin huraaj uldsen nasiig n shorond ongoruulvel taarna , ene met alban tushaal goridogsodiig ilruulj shorond hiih tsag irnee ...
Дашдондог гуай Та тэр үед машинтай хүмүүсээ мөнгө хусч байсан байна шүү дээ. Бензиний үнэ нэмээд л мөнгийг нь Энхбаярт өгөөд л ард түмний талхны үнэ нэмэгдээд л сонин тоглоомоор тоглож байж дээ. Эхлээд бензиний үнэ зохиомолоор нэмж ард түмнийг шулсан МӨНГӨ ТӨГРӨГ-ийг төл. Чи бас л цагаан захтай хулгайч байжээ.
ub xotod bux shataxuun tugeex gazrin zovshoorliig olgodog bailaa,,tiim bj ooroo gants ch shataxuun tugeex gazargui bsan .....gene uu,,yu gej oilgoxuu uuniig,zaaval bx estoi yu?ene chin l erx medel alban tushaalaa ashilaj bgagin 1 xelber shudee ovoo guai.
ub xotod bux shataxuun tugeex gazrin zovshoorliig olgodog bailaa,,tiim bj ooroo gants ch shataxuun tugeex gazargui bsan .....gene uu,,yu gej oilgoxuu uuniig,zaaval bx estoi yu?ene chin l erx medel alban tushaalaa ashilaj bgagin 1 xelber shudee ovoo guai.
ээ бурхан минь энхбаяр намайг дуудаад байсан юм очоогүй нь болж.дансаар 8000 төг шилжүүлсэн гайгүй байгаа.баянсэлэнгэтэй буудалд байна 1 юм уух гэсэн юм гээд байсан юмаа.
gishuun bloh gd ursen munguu humuus namaasaa neheed ehelsimuu gui yu
hohino chamaig medne bulgand ner deshihdee ajluulsan zaluuchudiinhaa tsaling uguhgui murij l bsan bzdee zasagt hamtarhad hamgiin ashigtai hudaldan awah ajilgaanii gazrii ded darga bolgoo bzdee tendee ah dugee baahan oruulchad odoo icheech
ийм новшнууд зөндөө байгаа даа. хэлэх үг алга, ёстой хүний адаг, хамгийн өөдгүй хүнийг Тэмүүжинийг гэж бодож байсан чинь Тэмбүүжин гээс дор нэг хүн тодрон гарч ирлээ шүү.
Их хурлын гишүүн болох санаатай өөрөө үрчихсэн юм байна ш дээ.Хохино болж.Одоо гоншигноод нэмэргүй
Болжээ болж гэхээс өөр хэлэх үг алга. Бас Баянаа хүүхэнтэйгээ барьцаастай. Таарсан таар шуудайнууд вэ?
наад хэлж буй зүйлээ авилгал өгсөн зүйл ангиар шүүхийн өмнө тайлбарлаарай муу америкийн гар хөл болсон албан тушаал горилогч хулгайчаа
их хуралд нэр дэвшиж нугалж олох санаатай л байсан бишүү одоо бүтэхгүй болохоор д гонгинож ичээсээ
Одоо байгаа мөнгөө өвчтэй хүнд хандивлаж нүгэлээ наминчил.
Хохь чинь үхсэниий чинь их хурлын гишүүн тэр нэр хүнд нь үр хүүхдэд хэрэгтэй гэж...тэрний оронд өвчтэй хүний ам аварсан бол бурхан шиг магтагдаж хүндлэгдэх байлаа.өдий наслахдаа үүнийг ялгахгү хөгшин мал байна да чи.битүүхэн албан тушаал горьджээ хөгшин мал.
хи хи хи... элэг аваад хаячих юм. Хүүхдүүдээ Их Хурлийн гишүүний хүүхэд гэж дуудуулах гэж 500 сая төгрөг гарзаддаг гэнээ. Дөнгөж төрсөн гөлөг хуурч байгаа биш. Ой гутмаар юм.
хи хи хи... элэг аваад хаячих юм. Хүүхдүүдээ Их Хурлийн гишүүний хүүхэд гэж дуудуулах гэж 500 сая төгрөг гарзаддаг гэнээ. Дөнгөж төрсөн гөлөг хуурч байгаа биш. Ой гутмаар юм.
Улс төр гэж ийм л ашигтай бизнес байдаг байх нь. Зүгээр л намдаа хайртайдаа хэдэн зуун саяар нь хандивлаад байдаг гэнээ.... өөртэйгээ таарсан новшийн юмнуудад хулхидуулчаад одоо ийм юм яриад яах вэ дээ. Монгол улс үнэхээр болохоо байжээ. Энэ мэтийн юм маш их байгаа, наяд наядаар тоологдох мөнгийг энэ муу хэдэн улс төрч нэртэй новшнууд ингэж эргэлдүүлж байдаг байх нь. Бүгдий нь цаазаар авбал таарна
yag unen albah tushaal gorilson har doldoi l bna shdee yanaa yag ingej l naimaaltsdag baih ni bna shdee
ЭНЭ ЦАГИЙН ХАЧИГ ЛУУЗАН БАЙНА.ЮМ ӨГӨӨГҮЙ НЬ БОЛЖ ДЭЭ.ИХ ХУРАЛД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ХҮМҮҮС ОРОХ ЁСТОЙ ШҮҮ.ХҮҮХДҮҮДЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХҮҮХЭД ГЭЖ ДУУДУУЛАХААР ОРОХ ГЭСЭН БОЛ БАЯНСЭЛЭНГИЙН АМБААРДАХ НЬ ЗӨВ.
хи хи хи... элэг аваад хаячих юм. Хүүхдүүдээ Их Хурлийн гишүүний хүүхэд гэж дуудуулах гэж 500 сая төгрөг гарзаддаг гэнээ. Дөнгөж төрсөн гөлөг хуурч байгаа биш. Ой гутмаар юм.
хи хи хи... элэг аваад хаячих юм. Хүүхдүүдээ Их Хурлийн гишүүний хүүхэд гэж дуудуулах гэж 500 сая төгрөг гарзаддаг гэнээ. Дөнгөж төрсөн гөлөг хуурч байгаа биш. Ой гутмаар юм.
N.Enhbayr gej hort mogoi yumda
uuruu l huuli busaar handiv gej ih hemjeenii mungu ugsun bnshuu dee. shuuh shssh deeree l tulval uuruu unana gedgiig enkhbayr luivarchin medelgui yahawdee
Estoi hugiin adgiin ***** bna.daa urvagchidiin unen dur durh .iim novshnuud l uls eh orniig min hudaldaj idne.hun hudaldaj idsen.Hunii dur turh iim l ued garch irdgiimdaa.hervee enhbayar erunhiilegch bsn bol gutalniih ni toosiig archaad yavj bgaa.udiid
ЭНХБАЯРТ МӨНГӨӨ АЛДАЖ БАЙХДАА ТААРСАН ХҮН БАЙНА. НЭГ ИХ ГЭНЭН ЦАЙЛГАН ХҮН БОЛЖ ГЭНЭ.ИХЭЭХЭН ТЭНЭГ ХҮН БАЙНА ДАА.
МЕНГЕНИЙХЕЕ АРААС САЙН ЯВЖ БАЙЦААЛТАА ЕГЕЕД БАЙЖ ДЭЭ
Энхбаяр хүү минь ийм л мундаг ш дээ Хаанаас хэнийг ангуучилж хулхьдаж мөнгө яаж олохоо сайн сурсан шүү
Dondogoo knezee zasarna daa khuurkhii
buruu zamaar budaa teevel butzahdaa shoroo teenee gej
Өөрөө мөнгө өгчихөөд одоо юү яриад байна аа. ах аа. Та нар яах гэж хүнд хахууль өгдөг юм бэ, дараа нь өгсөн гэж яриад шал тэнэг хэрэг байна шүү. Та чинь Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга байсан биз дээ. Ажил өгсөн л байна шүү дээ. Яасан халагдсан уу. Тэгээд л юм яриад байгаа юм уу.
сайхан тэ 1 гар байна даа
шоронгийн эгнээ ч нэмэгдээд л байдаг дарга хийж байхдаа мөнгө өгдөг гарахаараа нэхдэг хувалз байна даа
ЗӨВ ШҮҮ
хөгшин хүн гэхэд ямар муухай шуналтай, хуйвалдаанд оролцдог хүн бэ? Өөрийг нь гомдоогоогүй бол, дарга болгочихсон бол хамтраад л хулгай хийж байх байсан байна. Ярилцлага нь тийм л утгатай юм байна чааваас. Таарсан таар шуудайнууд
ХОХЬ ЧИНЬ ГЭДЭГ ЮМ
Bulganiinhan ene huniig medne dee. Harin enhbayr bol *****
энэ хүн намынхаа төлөө ихыг хийснийхээ хариуд ийм зүйл сонссон гэхэд үнэхээр энхбаяр гэдэг хүн улс төрд хэнийг ч хамаагүй газартай тэгшлэх юм даа
урт шар дээлт дандаа мөнгө авч хулхидаж бдаг хогын ***** юм даа.
chi uuruu hun bish baisan uchir chamd taarsan hariug chin l ugsun bna shuu dee.
Хамгийн их уншсан