“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Ерөнхий сайд орлон тоглогчтойгоо дуусах уу
Б.БИЛГҮҮН
Г.Шийлэгдамба гэж хэн бэ, гэдгийг монголчууд бараг мартаж байна. Тэрээр улс төрийн тавцангаас улиран одсон хуучны кадр шиг хаягдаж. Угтаа энэ хүн зургаахан сарын өмнө Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байлаа. Ингээд гэнэтхэн баривчлагдсан тэрээр намын нөхөр, Шадар сайд Ц.Оюунбаатарын мэхэнд унаж, албан тушаалаасаа огцрох өргөдөлд гарын үсгээ зурсан гэдгээ сүүлд өчнө лээ.

Ямартай ч, энэ дуулиан намжиж, тэрээр одоо гэм буруутай эсэхээ тогтоолгохоор яваа энгийн иргэн болсон. Ерөнхийдөө Г.Шийлэгдамба болоод төрийн ажил хоёр хоорондоо бараг холбоогүй болсон тул түүнээс илүү Эрүүл мэнд, спортын сайдын эзгүй суудал анхаарлын төвд бий.Хэдийгээр Эрүүл мэнд, спортын сайдын суудал эзгүй ч, бүхэлдээ МАХН-ын өмч. Өмч гэхийн учир нь эрх баригчид “Шударга ёс” эвсэлтэй хамтран төрийн багана түшилцэхдээ талыг нь МАХН-д өгсөн. Үүнд нь, Эрүүл мэнд, спортын яам багтаж байгаа юм.
Энэ ёсоор МАХН-ынхан тогоон дотроо ярилцаж Шадар сайдыг Эрүүл мэнд, спортын сайдаар тавьж, оронд нь Н.Энхбаярыг зүтгүүлж байна. Гэхдээ энэ процесс их удаан явагдаж байгаа нь Засгийн газар, эрх баригчид, тэр дундаа Ч.Сайханбилэг ажлаа хийж байна уу, гэж асуухад хүргэж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаасаа огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай. Гэвч, энэ хуулийн заалт улаан цайм зөрчигдөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч, өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд таг чиг хэвээрээ, Эрүүл мэнд, спортын гэх том салбар “орлон тоглогчоор” удирдуулсан хэвээр байна. Уг нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ынхнаас сайдад нэр дэвшигчийн саналыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр авсан юм билээ. Тус намын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр бол “манай намынхан Засгийн газрын ажлыг удаахгүйн тулд хариуг нь маш хурдан өгсөн. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс ямар нэг албан ёсны хариу өгөхгүй байна” гэх. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадар сайд болгоно ч гэхгүй, болгохгүй ч гэхгүй, улс орны ажлыг уясаар байгаа юм.
Тодорхой жишээлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ, гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д орууна” гэж ярьж байлаа. Түүний хэлсэн процедурын дагуу харвал, Н.Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайдад сонгоод АТГ-аас ашиг сонирхол, энэ албанд тэнцэх эсэхийг нь асууж. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт АТГ өөрийн магадлагаагаа гаргаад өгчихсөн байгаа. АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй тус албан бичигт “Н.Энхбаярыг Шадар сайдад томилоход ашиг сонирхолын зөрчил үүсэх нь тогтоогдож байгаа” гэж бичсэн байдаг. Мэдээж, мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилан бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа, түүнээс гадна, ялтай байдал нь дуусаагүй тул бараг л АТГ түүнээс татгалзах нь ойлгомжтой байсан. Ингээд АТГ Ерөнхий сайдыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлах нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал, энэ хуулийн “23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэснийг Ерөнхий сайд баримтлах ёстой болж байна. Гэвч, өнөөдрийг хүртэл тэрээр ямар ч хариу өгсөнгүй.
Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн өөрийнх нь хэлсэн шиг түүнд “Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д орууах” эрх бий. Гэвч, АТГ түүнийг Шадар сайдад тэнцэхгүй гэснээс өөрийн амаар түүнийг тэнцэх эсэхийг хэлэхгүй хугацаа алдаж байна. Хэдийгээр Н.Энхбаяр ял шийтгэлтэй байсан ч тэр МАХН-д мөн ард түмэнд хандан албан ёсоор байр сууриа илэрхийлэх ёстой юм. Жишээ нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс энэ талаар тодруулахад “Шийдвэр гаргах субъект нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Иймээс бидэнд ямар нэгэн хариу ирүүлэх л ёстой. Гэтэл таг чимээгүй байгаад байна. Ийм тохиолдолд Ерөнхий сайдын өмнөөс бид шийдвэр гаргаж, “Н.Энхбаяр болохгүй юм байна, дараагийн сайдын нэрийг өгье” гэсэн зүйл ярьж болохгүй л дээ. Уг нь, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газарт нь сайдын орон тоо гарсан бол 30 хоногийн дотор дараагийн сайдын асуудлыг шийдсэн байх ёстой” гэж хэлсэн. Түүний хэлснээс үзвэл, Ерөнхий сайд хариу өгөхгүй байгаа тул МАХН-ынхан Н.Энхбаярын нэрийг буцаан татах үндэслэлгүй болж таарч байна. Нөгөө талаасаа МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүй бол Засгийн газраас гарч Ч.Сайханбилэгийг унагаах тактик боловсруулсан гэх яриа ч бий. Гэхдээ л Эрүүл мэнд, спортын сайдын нэрийг УИХ-д оруулж, хэлэлцүүлэх хүн нь Ч.Сайханбилэгээс өөр хэн ч биш юм.
Мөн Шадар сайд хүн Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг хавсарна гэдэг барагтай хүний хийх ажил биш. Хэдийгээр Ц.Оюунбаатар нь улс төрд багагүй хугацаа зарцуулсан ч бараг бүх насаараа хуулийн салбарт ажиллаж байсан нэгэн. Мөн “Тэмээн поло” нийгэмлэгийн тэргүүн тэрээр сүүлийн үед Шадар сайдын ч биш, Эрүүл мэндийн ч биш ажил хийж яваа нь дуулдсан. Улс даяар онц байдал зарлаж, хотоос гарах хамаг зам харгуйг хаасан байхад Өмнөговь аймаг руу “Тэмээн поло” үзэхээр явсан гэх. Ямартай ч, хоёрын хоёр сайдын дээл давхарлаж өмссөн Ц.Оюунбаатарын аль нэг дээлийг тайлах эрх ганцхан Ерөнхий сайдад л бий. Харин түүнд чадамж үлдэж үү.

0 Сэтгэгдэл