Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Хятад эр, мотоцикл гар утас авахын тулд охиноо худалджээ
Хятадын 19 настай залуу эцэг Дуон гэгч iPhone гар утас, мотоцикл худалдан авахын тулд төрөөд 18 хонож байсан охиноо худалдсан хэрэг гарчээ.
The Epoch Times хэвлэлд бичсэнээр бол жил орчмын өмнө гарсан энэ хэргийг үйлдэгч охиноо эхийнх нь зөвшөөрөлгүйгээр 23 мянган юаниар буюу 3500 орчим доллараар зарчихсан гэнэ.
Дуон дунд сургууль ч төгсөөгүй, ерөөсөө ажил эрхэлж байгаагүй, бүхий л цагаа интернет кафед өнгөрүүлдэг нэгэн, охины ээж нь түүнээс ч залуу гэнэ. Залуу аав охиноо худалдан авах хүнийг интернетээр хайж олсон, цаад хүн нь охиныг эгчдээ өгөхөөр авсан гэжээ.
Гэвч энэ хэрэг илэрч Дуоныг шүүх гурван жил хагас хугацаагаар шоронд хорьж харин энэ хэргийг мэдээгүй гэж мэдүүлсэн ээжийг нь хоёр жил хагасын тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна. Охин одоогоор худалдан авагчийн эгчийнд өсч байгаа юм байна.
Хятадын 19 настай залуу эцэг Дуон гэгч iPhone гар утас, мотоцикл худалдан авахын тулд төрөөд 18 хонож байсан охиноо худалдсан хэрэг гарчээ. The Epoch Times хэвлэлд бичсэнээр бол жил орчмын өмнө гарсан энэ хэргийг үйлдэгч охиноо эхийнх нь зөвшөөрөлгүйгээр 23 мянган юаниар буюу 3500 орчим доллараар зарчихсан гэнэ.

0 Сэтгэгдэл