“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МАХН шүдний өвчин хэвээр байх уу
МАН, МАХН эвсэх үү, нэгдэх үү гэсэн асуулт өнөөдөр улс төрийн талбарт хариултаа нэхэж байна. Нэгдэх асуудал хууль эрх зүйн хүрээнд өнөөдөртөө хаагдсан гэдгийг хоёр тал хэлж байгаа. Харин нэг нь татан буугдах боломж хэзээ ч нээлттэй. Тиймээс МАХН татан буугдаж, МАН-д нэгдэх үү эсвэл эвсэх үү гэсэн хүлээлт үүссэн нь Эх орончдын баярыг тэмдэглэх үеэр танхимд цугларсан олны алга ташилт, баяр хөөрөөс харагдаж байсан.
Угшил нэгтэй хоёр нам эвсээд сонгуульд орвол галын наадам МАН, МАХН-ын гудамжинд болох нь тун тодорхой. Хамгийн сүүлийн судалгаагаар МАН-ын рейтинг 39, МАХН-ынх 15 хувьтай гарсан. Нийлбэр нь 54 хувь. Энэ бол парламентад олонхи болоход хангалттай үнэлгээ юм. Тиймдээ ч засаг барьж буй АН хоёр намын нэгдлээс тун жийрхэж, аль болох нийлүүлэхгүй байх чиглэл баримталж байгаа ч сөрөг хүчний хувьд тайван аядуу байна.
Ялалтын төлөө эвсэж болно. Түүн шиг амархан юм үгүй. Гэвч ойрын ирээдүйд улс төрд энэ эвслийн хувь заяа чухам хаашаа эргэхийг таашгүй юм. Эвсэж хамтарснаас гарах үр дүн, эрсдэлийг мэдээж хоёр нам хөшигний цаана аль аль талдаа тооцоолж байгаа биз.
Улс төрийн агуулга талаас нь авч үзвэл хамтарсан эвсэл ялалт авчирч болох ч эргээд Ардын намын хувьд тийм ч хожоотой зүйл болохгүйг зарим судлаачид сануулж эхэлжээ. Улсын Их Хурлын тухай хуулийн 28.1.1-т бүлэг байгуулсан эвсэл тарсан бол тухайн намууд дахин бүлэг байгуулж болохгүй гэсэн зохицуулалттай. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хувь хүнээс их зүйл хамаарах нь ойлгомжтой.
Эвсэж сонгуульд орсныхоо дараа эвслээ задлах замаар МАН-ыг хүчгүйдүүлэх тооцоо хийж ч болно. Энэ бол таамаглал. Ингэсэн тохиолдолд МАН жинхэнэ утгаараа “амаараа шороо үмхэнэ” гэгч болох эрсдэлтэй. Хатуухан хэлэхэд, бүлэггүй хагас жилийг үдсэн түүхээс дор тавилан Ардын намд тохиож ч мэдэх эрсдэл бий. Ийм эрсдэл угтаж болзошгүйг удирдлагын төвшиндөө тооцоолж, толгойгоо ажиллуулж байгаа нь лавтай. Харин гишүүддээ энэ нөхцөл байдлаа тайлбарлаж байгаа тухай мэдээлэл алга.
МАХН бол өнгөрсөн дөрвөн жилд эвсэж хамтарсан эрх баригч АН-ыг нуман тулгуурт оруулсаар ирлээ. АН-тай хамтарч засаг байгуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл эрх барьсан хэрнээ л шантаажлах замаар яаж саад тотгор болж байгаа нь сүүлийн гурван жилд явуулсан үйл ажиллагаанаас бэлхнээ харагдаж байна. Ямар ч асуудал хэлэлцсэн Өршөөлийн хуулийг өмнөө барьдаг МАХН-ынхан даргыгаа нуман тулгуураас гаргачих санаатай гурван жилийн турш зүтгэж ирсэн. Эцэст нь санасандаа хүрч чадаагүй. Өнөөдөр ч гэсэн Шадар сайдад даргыгаа зүтгүүлсээр хэдэн сар болж байна.
Н.Энхбаяр энэ дөрвөн жил АН-ын жинхэнэ “шүдний өвчин” байсан. Наашаа харж инээж цаашаа харж уйлав гэгчээр л түүнтэй хамтрахаас өөр сонголт АН-д байгаагүй. Нэгэнтээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт намынхаа ҮЗХ-ны хурал дээр “МАХН бол бидний шүдний өвчин болсон. Энэ шүдний өвчнөөс салж байж л ажил явна” гэх агуулгатай үг хэлж байсан удаатай. Одоо МАН-тай эвсвэл сонгуулийн дараа жинхэнэ “шүдний өвчин” болох нь гарцаагүй. Яаж ч эмчлээд засал авдаггүй, байнга л хөндүүрлэдэг тийм нэг өвчин шиг л гэсэн үг.
Хоёр намын нэгдлийг алга ташин хүлээн авч буй жирийн гишүүд нөхөрлөлийг зөвхөн өнөөдрөөр өөдрөгөөр хүлээн авч байгаа. Харин сонгуулийн дараа МАН ялалт байгуулвал өнөөгийн АН-ын замналыг дахин давтаж мэдэхээр болоод байна.
МАХН шүдний өвчин хэвээрээ байх болно яагаад гэвэл МАХНны булхай илчилэгдсэн.Харин бусад нь хараахан илчлэгдээгүй байгаа учир...
Анх МАХН МАН болж байхад үүсэх ёсгүй гэх юмуу даа МАХН-ыг та нарын толгой чинь өөрсдөө шүүхийн шийдвэрээр МАН-ыг ялахын тулд байгуулахыг зөвшөөрөө биз дээ. Нэг том хүн нийгэм өөрсдийгөө булшлагчийг бэлддэг гэж. Тэгвэл шүдээ өөрсдөө өвтгөө биз дээ.
МАН, МАХН эвсэх үү, нэгдэх үү гэсэн асуулт өнөөдөр улс төрийн талбарт хариултаа нэхэж байна. Нэгдэх асуудал хууль эрх зүйн хүрээнд өнөөдөртөө хаагдсан гэдгийг хоёр тал хэлж байгаа. Харин нэг нь татан буугдах боломж хэзээ ч нээлттэй. Тиймээс МАХН татан буугдаж, МАН-д нэгдэх үү эсвэл эвсэх үү гэсэн хүлээлт үүссэн нь Эх орончдын баярыг тэмдэглэх үеэр танхимд цугларсан олны алга ташилт, баяр хөөрөөс харагдаж байсан. Угшил нэгтэй хоёр нам эвсээд сонгуульд орвол галын наадам МАН, МАХН-ын гудамжинд болох нь тун тодорхой. Хамгийн сүүлийн судалгаагаар МАН-ын рейтинг 39, МАХН-ынх 15 хувьтай гарсан. Нийлбэр нь 54 хувь. Энэ бол парламентад олонхи болоход хангалттай үнэлгээ юм. Тиймдээ ч засаг барьж буй АН хоёр намын нэгдлээс тун жийрхэж, аль болох нийлүүлэхгүй байх чиглэл баримталж байгаа ч сөрөг хүчний хувьд тайван аядуу байна.
Ялалтын төлөө эвсэж болно. Түүн шиг амархан юм үгүй. Гэвч ойрын ирээдүйд улс төрд энэ эвслийн хувь заяа чухам хаашаа эргэхийг таашгүй юм. Эвсэж хамтарснаас гарах үр дүн, эрсдэлийг мэдээж хоёр нам хөшигний цаана аль аль талдаа тооцоолж байгаа биз.
Улс төрийн агуулга талаас нь авч үзвэл хамтарсан эвсэл ялалт авчирч болох ч эргээд Ардын намын хувьд тийм ч хожоотой зүйл болохгүйг зарим судлаачид сануулж эхэлжээ. Улсын Их Хурлын тухай хуулийн 28.1.1-т бүлэг байгуулсан эвсэл тарсан бол тухайн намууд дахин бүлэг байгуулж болохгүй гэсэн зохицуулалттай. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хувь хүнээс их зүйл хамаарах нь ойлгомжтой.
Эвсэж сонгуульд орсныхоо дараа эвслээ задлах замаар МАН-ыг хүчгүйдүүлэх тооцоо хийж ч болно. Энэ бол таамаглал. Ингэсэн тохиолдолд МАН жинхэнэ утгаараа “амаараа шороо үмхэнэ” гэгч болох эрсдэлтэй. Хатуухан хэлэхэд, бүлэггүй хагас жилийг үдсэн түүхээс дор тавилан Ардын намд тохиож ч мэдэх эрсдэл бий. Ийм эрсдэл угтаж болзошгүйг удирдлагын төвшиндөө тооцоолж, толгойгоо ажиллуулж байгаа нь лавтай. Харин гишүүддээ энэ нөхцөл байдлаа тайлбарлаж байгаа тухай мэдээлэл алга.
МАХН бол өнгөрсөн дөрвөн жилд эвсэж хамтарсан эрх баригч АН-ыг нуман тулгуурт оруулсаар ирлээ. АН-тай хамтарч засаг байгуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл эрх барьсан хэрнээ л шантаажлах замаар яаж саад тотгор болж байгаа нь сүүлийн гурван жилд явуулсан үйл ажиллагаанаас бэлхнээ харагдаж байна. Ямар ч асуудал хэлэлцсэн Өршөөлийн хуулийг өмнөө барьдаг МАХН-ынхан даргыгаа нуман тулгуураас гаргачих санаатай гурван жилийн турш зүтгэж ирсэн. Эцэст нь санасандаа хүрч чадаагүй. Өнөөдөр ч гэсэн Шадар сайдад даргыгаа зүтгүүлсээр хэдэн сар болж байна.
Н.Энхбаяр энэ дөрвөн жил АН-ын жинхэнэ “шүдний өвчин” байсан. Наашаа харж инээж цаашаа харж уйлав гэгчээр л түүнтэй хамтрахаас өөр сонголт АН-д байгаагүй. Нэгэнтээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт намынхаа ҮЗХ-ны хурал дээр “МАХН бол бидний шүдний өвчин болсон. Энэ шүдний өвчнөөс салж байж л ажил явна” гэх агуулгатай үг хэлж байсан удаатай. Одоо МАН-тай эвсвэл сонгуулийн дараа жинхэнэ “шүдний өвчин” болох нь гарцаагүй. Яаж ч эмчлээд засал авдаггүй, байнга л хөндүүрлэдэг тийм нэг өвчин шиг л гэсэн үг.
Хоёр намын нэгдлийг алга ташин хүлээн авч буй жирийн гишүүд нөхөрлөлийг зөвхөн өнөөдрөөр өөдрөгөөр хүлээн авч байгаа. Харин сонгуулийн дараа МАН ялалт байгуулвал өнөөгийн АН-ын замналыг дахин давтаж мэдэхээр болоод байна.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН 11
МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭГЧИД АДГЫН ЛУЙВАРЧИД ТЭД ХУДАЛЧ ХУЛГАЙЧ НАР Н.ЭНХБАЯРЫН ЦАДДАГГҮЙ ХОДООД
2016.03.09
2016.03.09
2016.03.08






















