Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Өмнөд Солонгос, АНУ-д цөмийн цохилт өгнө гэж Пеньян заналхийлэв

Даваа гарагаас эхлэхээр төлөвлөсөн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль нь Умард Солонгосын аюулгүй байдалд заналхийлж, аюул учруулах юм бол БНАСАУ эхлээд цөмийн цохилт өгөх болно гэж тус улсын Батлан хамгаалах хорооны мэдэгдэлд дурдсан байна.
“Цөмийн урьдчилсан цохилт өгөхөөр Солонгосын ардын армийн дээд удирдлага шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцнэ” гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК дамжуулжээ.
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуульд Пентагон В-2, Northrop B-2 Spirit бөмбөгдөгч онгоц болон стратегийн бусад зэвсэглэлүүдээ Солонгосын хойг руу илгээж байгаа юм. Хамтарсан сургуульд америкийн 15, Өмнөд Солонгосын 300 мянган цэрэг оролцох юм байна.
Энэ хээрийн сургууль болох гэж байгаатай холбогдуулан Пеньян бас Вашингтон, Сөүлийн аюулаас хамгаалах хариу төлөвлөгөө бэлтгэжээ.
“Манай цэргийн дээд удирдлагын түвшинд Өмнөд Солонгосыг чөлөөлөх, АНУ-ын нутагт цохилт өгөх өөрийн гэсэн төлөвлөгөө бий” гэж БНАСАУ-ын энэ мэдэгдэлд дурдсан байна.

0 Сэтгэгдэл