Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ИЗНН-ын анхан шатныхан ан-тай Нэгдэхийг дэмжжээ
Иргэний зориг, ногоон нам байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал өчигдөр боллоо. Улс төр, нийгмийн өнөөгийн байдал болон намын шинэчлэл, залуучуудын оролцоо зэргийг хөндсөн илтгэлүүд тавьсан байна. Мэдээж энэ үеэр сонгуульд хэрхэн оролцох тухай ярилцаж, санал бодлоо солилцжээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Хүний хувьд 16 нас нь аав ээжийнхээ гараас гарч амьдралын алтан босготой золгосон, сонголтоо хийх гэж байгаа үе. Иргэн хүнээр бол үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Иймд 16 жилийн ойгоо ажил хэрэгчээр тэмдэглэж, онол практикийн хурал зохион байгуулж байна. Өнөөдөр намын түвшинд гэлтгүй улс орны хэмжээнд  ИЗНН хэрхэн ямар сонголт хийх нь вэ гэдгийг гаднаас харж байна. Иймээс гишүүд дэмжигчдээс гарах санал дүгнэлтийг цуглуулж, нэгтгэх түвшинд ярилцаж байна” гээд журмын нөхөддөө мэндчилгээ дэвшүүлсэн юм.

АН-тай нэгдэх шийд­вэрийг орон нутгийн ИЗНН-ын үүрүүдээр хэлэлцээд дэмжигдээд эхнээсээ гарын үсэг зурж, баталгаажуулах шатан­­даа яваа. Харин Их хурлаараа эцсийн шийд­вэрийг гаргах учир нэгдэн нийлэх асуудал эцсийн шийдлээ олоогүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан