Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
“Сайдын цаг” уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо
Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийлээ.

Тус хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ.

Тэрээр Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэлээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэ эх үүсвэрийг ашиглахаар Монгол банк болон арилжааны банкууд хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжнэ. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай бусад томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Мөн 2030 оноос энэ сан ирээдүйн тэтгэврийн гол эх үүсвэр болох юм гэж С.Эрдэнэ сайд ярилаа.

Ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгохоор шийдвэрлэсэн. Энэ төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймаг хамрагдана. Ипотекийн найман хувийн зээлтэй, мөн шинээр орон сууц авах иргэдийг хоёрдугаар шатанд буюу энэ онд багтааж таван хувийн зээлийн хөтөлбөрт хамруулна гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан