Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
АСЕМ-ын эхний арга хэмжээ ирэх сард болно
Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт ирэх сарын 21-22-нд Улаанбаатарт болно. Энэ бол АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан есөн арга хэмжээний эхнийх нь юм. Энэхүү уулзалтад 23 орны парламентын 100 гаруй гишүүн оролцохоор бүртгүүлээд байгаа гэдгийг  УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өчигдөр танилцууллаа. “Ази, Европын парламентын гишүүдийн үүрэг оролцоо” сэдвээр болох уулзалтаар улс төр нийгэм эдийн засгийн хүрээнд парламентын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг хэлэлцэж, үр дүнг нь АСЕМ-д танилцуулах гэнэ.

АСЕМ-ын  дээд түвшний уулзалтаас өмнө нийт есөн арга хэмжээ болох учраас зохион байгуулалтын нарийн төлөвлөгөөний дагуу сайн дурын 1000 ажилтан бэлтгэж, хувийн хэвшил, төр төрийн байгууллагын хамтын ажиллагаа оролцоог хангахаар ажиллаж байгаа гэдгийг Бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалан онцоллоо.

Долоодугаар сард  болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас өмнө доорх есөн арга хэмжээ болно.
1.Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт    – Дөрөвдүгээр сарын 21-22
2.АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт                       - Тавдугаар сарын 12-13
3.АСЕМ-ын сангийн сайд нарын 12 дугаар уулзалт                   - Зургадугаар сарын 9-10
4.Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт – Зургадугаар сарын 20-21
5.Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт                         -Долдугаар сарын 1-2
6.АСЕМ-ын залуучуудын чуулган                                                     - Долдугаар сарын 6-7
7.Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт             - Долдугаар сарын 9-10
8.АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт                          - Долдугаар сарын 12-14
9.Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт                  -  Долдугаар сарын 13-14
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан