Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
АНУ Есдүгээр сарын 11-ний халдлагын төлөө Иранаас төлбөр нэхлээ

2001 оны есдүгээр сарын 11-нд америкт болсон халдлагын төлөөнөө АНУ-ын Нью-Йорк хотын шүүх Иран улсаас 10,5 тэрбум долларын нөхөн төлбөр шаардсан шийдвэр гаргажээ. Шүүгчдийн үзсэнээр бол энэ аймшигт халдлага үйлдсэн “Аль-Кайда” бүлэглэлд Тегеран дэмжлэг үзүүлж байсан, үүнийгээ үгүй гэж баталж чадахгүй гэсэн байна.
Шүүхийн тогтоосноор бол Иран улс энэ халдлагын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд 7,5 тэрбум долларын нөхөн төлбөр өгөхөөс гадна гурван тэрбум долларыг халдлагын дараа иргэд албан байгууллагад даатгал олгосон даатгалын компаниудад өгөх ёстой гэнэ хэмээн Bloomberg агентлаг мэдээллээ.

“Аль-Кайда” зэвсэгт бүлэглэлийн 19 дайчин иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц барьцаалан хоёр нь Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхгийг, нэг нь Пентагоныг мөргөн сүйрсэн юм. Дөрөв дэх онгоцны зорчигчид эсэргүүцэл үзүүлсний үрээр Пенсильванид хээр унаж сүйрсэн юм.
Энэ халдлагын улмаас нийтдээ 2973 хүн амь үрэгдсэн юм.
буруу нь юу бнаа.
uursduu unagaachihaad bolioch de
Вьетнам, Серби, Ливи, Ирак, Афганистан гээд олон орны энгийн иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөрөө эхлээд өгчих.
ИРАК БУРУУТАЙ ГЭЭД ИРАКТ ДАЙРЧ ОРООГҮЙ БИЛҮҮ. ОДОО ИРАН БУРУУТАЙ БОЛЖ ТААРАВ УУ. ТЭГВЭЛ ИРАК УЛСЫГ МӨХӨӨЖ САДДАМЫШ АЛСАН ЯЛАА ХЭЗЭЭ ЯАЖ АМЕРИК УЛС ХҮЛЭЭХ ГЭЖ БАЙНА ВЭ
америкууд үйлийн үрээ л эдэлсэн.Хохь нь
энэ америкууд чинь харин зоргоороо улс уу аан. бусдыг шууд буруутгаад л мөнгө нэхэж байдаг. харин тэр үйлдсэн этгээдүүд нь бүгд саудын арабын этгээдүүд байсан тэднээсээ юмаа нэхэж авсан юм болов уу?

2001 оны есдүгээр сарын 11-нд америкт болсон халдлагын төлөөнөө АНУ-ын Нью-Йорк хотын шүүх Иран улсаас 10,5 тэрбум долларын нөхөн төлбөр шаардсан шийдвэр гаргажээ. Шүүгчдийн үзсэнээр бол энэ аймшигт халдлага үйлдсэн “Аль-Кайда” бүлэглэлд Тегеран дэмжлэг үзүүлж байсан, үүнийгээ үгүй гэж баталж чадахгүй гэсэн байна.
Шүүхийн тогтоосноор бол Иран улс энэ халдлагын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд 7,5 тэрбум долларын нөхөн төлбөр өгөхөөс гадна гурван тэрбум долларыг халдлагын дараа иргэд албан байгууллагад даатгал олгосон даатгалын компаниудад өгөх ёстой гэнэ хэмээн Bloomberg агентлаг мэдээллээ.

“Аль-Кайда” зэвсэгт бүлэглэлийн 19 дайчин иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц барьцаалан хоёр нь Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхгийг, нэг нь Пентагоныг мөргөн сүйрсэн юм. Дөрөв дэх онгоцны зорчигчид эсэргүүцэл үзүүлсний үрээр Пенсильванид хээр унаж сүйрсэн юм.
Энэ халдлагын улмаас нийтдээ 2973 хүн амь үрэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
2016.03.11
2016.03.11
2016.03.11
2016.03.11
2016.03.11
2016.03.11
























