Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Туркийн нийслэлд дэлбэрэлт боллоо

Туркийн нийслэл Анкара хотын метроны Гуверпарк өртөөний гарцан дээр 13-ны ням гарагийн орой хүчтэй дэлбэрэлт болж сургуулийн олон сурагч өртсөн хэрэг гарчээ.
Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол нийтийн тээврийн автобус ирэх үеэр буудал дээр минижүүлсэн автомашин дэлбэрсэн байна. Энэ үеэр оросын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд тарж байсан олон сурагч тэр орчимд байсан гэж Туркийн Боловсролын яам мэдээлж байна.
Маш олон хүн шархадсан гэж орон нутгийн хэвлэлүүд бичиж байгаа бол NTV телевиз “олон хүн амь үрэгдсэн” гэсэн ч тодорхой тоо дурдаагүй байна. Сүүлчийн мэдээгээр 34 хүн амь үрэгдэж, 125 хүн шархадсан гэсэн мэдээ байна. Дэлбэрэлтийн улмаас автобус шатаж, олон машин доргиж шил толь нь хагарчээ.

0 Сэтгэгдэл