Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Төрийн мэдээлэл” сэтгүүл 25 нас хүрлээ
“Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар 1991 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 18 тоот захирамж гаргаж байжээ. Сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10000 хувь хэвлүүлсэн байна. Мөн 5000 ширхэгийг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, үлдсэн хэсгийг холбоо, номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийджээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн анхны дугаарт БНМАУ-ын Албан татварын хууль, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тухай, БНМАУ-ын Бага Хурлын тухай, БНМАУ-ын Засгийн газрын тухай зэрэг хууль болон Бага Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Монголын парламентын бүлгэмийн ажлын айлчлалын тухай албан мэдээг тус тус нийтэлсэн байна.
Тухайн үед эмхэтгэлийн нэг дугаарын үнэ 4 төгрөг байсан юм. Харин өдгөө “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргаж, төрийн байгууллагуудад тарааж, хэвлэл захиалгаар уншигчдад хүрдэг билээ.

0 Сэтгэгдэл