Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Үндэсний хороо хуралдав
Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өчигдөр хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар ээлжит хурлаа хийлээ.

Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанд тус хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, мөн хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн С.Оюун, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Харин дээрх уулзалтад өнөөдрийн байдлаар Болгар, Литва, Итали, Пакистан, Энэтхэг, Индонези, Финланд, Унгар, Чех, Польш, Бельги, Камбодж, ОХУ, Лаос, Норвеги, Швейцарь, Сингапур, Дани зэрэг 23 орны, мөн Европын парламентаас нийт 100 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ. Түүнчлэн, энэ оны гуравдугаар сарын 11-нд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас Монгол Улсаас АСЕМ-ын гишүүн орнуудад суугаа нийт 20 Элчин сайд нарт өөрийн суугаа болон хавсран суугаа орнуудын парламентаас спикер, дэд спикер, гишүүдийн түвшинд төлөөлөгчид оролцуулах чиглэлээр ажиллаж, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, албан тушаал, бусад мэдээллийг холбогдох орны парламентаас авч, ирэх 21-ний өдрийн дотор ирүүлэх талаар албан бичиг явуулсан байна.

Хурлын үеэр Үндэсний хорооны гишүүд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж буй талаар мэдээлэл солилцож, саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ, өмнөх хуралдаанаар тараасан “Улаанбаатар” Тунхаглалын төсөлтэй танилцахад орчуулгын найруулга зүй дээр анхаармаар зүйлс харагдаж байсан гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан