“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Нэгдэх бус эвсэх боломж намуудад бий
ЗӨВ ШҮҮ
Л.НОМИН
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй. Мөн намууд эвсэл байгуулж, УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх боломжтой ч санал авах өдрөөс 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагатай гэж заасан. Гэвч Иргэний тухай хуулиар бол намуудад нэгдэх боломж үгүй юм байна. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэж үздэг аж. Тэгэхээр хоёр нам нэгдлээ гэхэд заавал нэг нь татан буугдаж байгаагаа зарлах ёстой гэсэн үг. Одоогоор Улсын дээд шүүхээс энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтад 24 нэр бий. Тэдэнд сонгуульд эвсч нэр дэвшүүлэн оролцох боломж байгаа ч нэгдэн нийлэх боломж хуулийн дагуу үүсэхгүй. Тэгвэл намуудын нэгдэн, нийлэх эвсэх төлөвлөгөө ямар шатандаа явна вэ.

Бүтэлгүйтсэн “сүй”
“Анхнаасаа л ингэх байсан юм” гэж ирээд л МАН, МАХН-ынхны эв найртайгаар “Эх орончдын өдөр”-ийг хамт тэмдэглэсэн. Даанч ингээд л тэдний “хайр” дуусах тавилантай байж. Нэгдэх шатны эхний гишгүүр нь хамтарч баяраа тэмдэглэсэн үйл явдал гэхчлэн учиргүй баяр хөөртэй байсан хоёр намынхан ойрын үед таг чиг. Сураг гарах нь ээ, “сүй” тавьсан боловч үүнээс цаашаа өрнөж чадалгүй хоёр тийшээ болж буй гэнэ. МАХН-ынхан тойрог, мандатын 40 хувийг, мэдээж сонгуулийн дараа суудал хуваарилахдаа ч энэ босгоос бууруулахгүй барих санал тавьсан гэх мэдээлэл гарсан. Гэвч энэ нь МАН-ынханд дэндүү өндөр санагдсан нь мэдээж. Ийнхүү тэдэнд дахин нэгдэх, нийлэх тухай ярих шаардлага ч үгүй боллоо. 30 хувь гэлээ ч МАН-ынхан зөвшөөрөх нь юу л бол. Тэд үнэхээр нэгдэхийг хүсч байгаа бол Зөвлөхүүдийн танхим, Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлын төлөөлөгчдөө Тусгаар тогтнолын ордонд цуглуулах байв. Тэгтэл хөл хөдөлгөөн ихсэх нь битгий хэл ганцаарчилсан тоглолт хийж, эрх баригчдын эсрэг ажиллахаа МАН-ынхан илүүд үзсэн. “Эх орончдын баяр” бол олон нийтээс илүүтэй АН-ынханд үзүүлэхийг хүссэн шоу байсан бололтой. Энэ бол МАН, МАХН-ынхны улайран зүтгэсэн үйл хэрэг биш байжээ гэж харагдана.
Том эвсэл байгуулах мөрөөдөл
МҮАН-ын дарга М.Энхсайхан “МҮАН үзэл санаа, бодлогын хувьд бүх намтай хамтарч ажиллахад бэлэн. Миний сонгуульд оролцсон түүх дандаа л эвсэл байгуулж явсан байдаг. “Ардчилсан холбоо” эвсэл, “Эх орон Ардчилал” эвсэл, “Шударга ёс” эвсэл бүгд сонгуульд амжилттай оролцсон. Энэ туршлага дээрээ тулгуурлаад илүү том Их эвсэл байгуулах яриа өрнөж байгаа” гэж “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Сураг чимээ алдраад удаж буй “Эх орон” намынхантай ярилцаж байгаагаа ч дурдаж. МАХН-тай нийлж “Шударга ёс” эвсэл байгуулан 2012 оны УИХ-ын сонгуульд оролцоод 11 суудал авсан. Харин үхрийн сүүлэн дээр хутга гэдэгчлэн эвсэл үндсэндээ задарсан. МҮАН-ын нэг гишүүн нь АН-д, өөр нэг нь МАХН-д урваж, УИХ дахь эвслийн бүлэг хуралдаж ч чадахаа болиод удлаа. Ганц эмэгтэй гишүүн нь бие даагч гишүүдтэй хэлхэлдээд бүлгээ ч тоохоо больсон. Тэгэхээр М.Энхсайхан амжилттай эвсэл байгуулагч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Яахав, сонгуульд орохдоо бол хөтлөлцөөд нүүрэндээ сайхан мишээл тодруулаад явж болж байгаа юм. Түүний байгуулсан эвсэл эрх мэдэл хуваарилахаараа зөрчилдөж, эвслийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж чаддаггүй нь энэ удаагийнхтай нийлээд гурвантаа нотлогдчихлоо. Тиймээс дахин М.Энхсайханы гэх МҮАН-тай эвсч сонгуульд орох зоригтой нам олдох болов уу, яах бол. Тойргоосоо торойж гарч ирсэн МҮАН-ын гишүүд нь түүнд харьяалагдахаа больчихсон болохоор боломж улам л хумигдаад байх шиг.
Жижгүүдэд зориулсан босго
Улсын дээд шүүхийн бүртгэлээр 24 нам Монголд бий. Хүн ам, сонгогчдынхоо тоонд хувааж үзвэл бас л хэтэрсэн үзүүлэлт. Ийм хэдий ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөн. Цүнх барьсан дарга голдуу парламентын гаднах намуудын төлөөлөл хэмээн цуглагсад, хааяа нэг ам нийлүүлэн ярилцахаас хэтэрдэггүй. МАН-ын дарга нартай хэвлэлийн хурал хэсч гүйгээд байсан парламентын гаднах намууд нэгэнт батлагдсан хуулийн алхаар тас цохиулаад таг чиг болсон. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, жижиг намуудыг боомиллоо хэмээн хэсэг шуугилдаад нам жим болов. Мянга хашгираад тэдний дуу хоолой Төрийн ордны хашааг ч нэвтэлж чадалгүй замхарсан.
Тэдний дуу хоолой хүрч чадалгүй шинэчлэн батлагдсан Сонгуулийн тухай хуульд “Нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан бөгөөд олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт гаргах” гэж бий. Хэрэв тойрогт ялалт байгуулж гарч чадаагүй нам бол хэчнээн сайхан хүмүүс жагсаалтандаа бичсэн байлаа ч 76 гишүүний нэг болж чадахгүй гэсэн үг. Энэ л жижиг намуудын хувьд шүдний өвчин болж, зовоогоод байгаа хэрэг. Тиймээс эхнээсээ том намуудын хаяа түшихээс өөр арга үлдээгүй. Өнгөрсөн сонгуулиар жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигдэж хоёр гишүүнтэй болсон ИЗНН бол улс төрийн тоглолтоо аль хэдийнэ эхлүүлсэн. Тэд энэ удаад АН-тай эвсэх бодлого баримтлаж буй нь суудалгүй үлдэхээс айсан нэг хувилбар. 2012 онд тойргоос бус жагсаалтаар тэд суудалд хүрсэн.
Ногоон нам МАХН-тай нэгдэж буй ч юм шиг мэдээлэл гарч байсан. Гэвч бүтэлгүйтсэн бололтой тохиролцож чадвал хэнтэй ч хамаагүй эвсч сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлж, парламентад суудалгүй намуудыг нэгдэхийг уриалжээ. Үнэхээр ч тэгэхээс өөр боломж тэдэнд үгүй. Цаасан дээр улс төрийн хүчин гээд 24 нэр дурайж байх ч 17-18 нь ганц хүний нам гэхэд хилсдэхгүй. Даргаас нь өөр таних хүнгүй жижиг намуудад энэ удаагийн сонгууль үнэхээр босго өндөртэй байгаа. Тэдэнд харин эвсэх сонирхол хэр байх юм бол. Баахан дарга, захирал цуглуулаад нам байгуулчихаад эцэстээ хоёр тал болсон ХҮН намынх шиг хувь заяа хүлээж байхыг ч үгүй гэх газаргүй.

0 Сэтгэгдэл
2016.03.16