Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МАХН-ын шинэ үеийнхэн хууччуулаа шахаж эхлэв
Б.БИЛГҮҮН

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг ОХУ-д суух Элчин сайд байх үед нь Худалдаа хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож, дараа нь Консулаар ажиллаж байсан С.Дашдондог гэх МАХН-ын гишүүн бий. Тэрээр газрын тосны бүтээгдэхүүний бизнесээр багагүй хөрөнгө мөнгөтэй болж, 2011 оны сүүлээр Булган аймгийн МАХН-ын даргаар ажиллах саналыг Н.Энхбаяраас авсан тухайгаа хуучлав. Харин Булганы МАХН-ыг босгох ажилдаа мөн намдаа хандив, татвар зэргээр хагас тэрбум орчим төгрөг өгсөн юм билээ. Албан бланк дээр бичигдсэнээс өөрөөр бол түүний хагас тэрбум дахиад ч нэмэгдэх ёстой гэнэ. Ямартай ч, эцэст нь Булганы намынхаа хурал дээр З.Баянсэлэнгэ гэдэг хүүхэнд өшиглүүлж хөөгдөөд, нам ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсноор түүний МАХН-тай холбогдсон түүх төгссөн аж.

Энэ цаг мөчөөс эхлэн З.Баянсэлэнгэ гэдэг хүний нам доторх байр суурь тодорхой болсон бөгөөд Н.Энхбаяр гэдэг хүний “бие төлөөлөгч” болжээ гэдгийг тэрээр ухаарсан гэнэ. Өдгөө З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайд болсон нь ч Н.Энхбаяр гэдэг хүний түүнд өгсөн итгэлийн хэмжүүр аж. Харин энэ бол МАХН дахь шинэ үеийн улстөрчдийн эхлэл байв.

Тэгвэл өчигдөр МАХН-ын шинэ үе Э.Эрдэнэ­жамъяан гэгчээр хүрээгээ тэлсэнг тод томруунаар харж болохоор байлаа. Хоолой зангиран намаа өмөөрсөн тэрээр улс төр дэх том фигуруудыг “авлигач, арчаагүй шантаажлагч” гэснээрээ З.Баянсэлэнгэ шиг Н.Энхбаярт үнэнч гэдгээ нотолсон бөгөөд хэдийнэ Л.Цог, Г.Шийлэгдамба нараас байр суурь дээгүүр болсноо батлан харуулав.
Жишээ нь, тэрээр “Г.Шийлэгдамба намын санхүүгийн эрх мэдлийг барьдаг байсан. Хууль зөрчиж, авлига авч гардуулчихаад, намдаа өгөх гэж байсан гээд аргаа барсан үйлдэл хийсэн. Хөөрхий минь, эвий минь гээд байхад арчаагүй муу авлигачин. Тиймээс түүнтэй ярих зүйлгүй” хэмээн Г.Шийлэгдамбын талаар ярьсан юм.

Харин “Л.Цог бас арчаагүй муу шантаажчин. Өнөөдрийг хүртэл намын үйл ажиллагааны эсрэг явж байгаа. Одоогийн МАХН-ын байр ав гэж шахсан хүн нь Л.Цог. Тэгсээр байгаад намын байрыг авахуулсан хүн. Ийм хогийн зүйл хийхээ болиоч, Л.Цог дарга аа. Хуульч хүн юм байна, больчих юм байх гээд харсан, гэтэл тэгсэнгүй. Иймэрхүү урваж шарвасан, хорлох гэж орж ирсэн шуламсын юмнууд зөндөө байгаа” гэж Л.Цогийн талаарх сэтгэгдлээ хуваалцав. Гэхдээ тэрээр намынхаа нарийн бичгийн дарга тул энэ нь тус намын байр суурь гэхэд болохоор байгаа юм. 

Угтаа Л.Цог бол Э.Эрдэнэжамъяантай жишигдэх хүн яавч биш. Хэдийгээр улс төр дэх хамгийн өндөр карьераа Хуульзүйн дэд сайдаар дуусгасан Э.Эрдэнэжамъяан гэгч өдгөө МАХН-ын нарийн бичгийн дарга, “хоточ нохой” ч гэлээ Л.Цог шиг хал үзэж, халуун чулуу долоосон улстөрч биш. Жишээ нь, Э.Эрдэ­нэ­­­­жамъяангийн аманд багтаж буй Л.Цог гэ­хэд л 1990 онд Улсын бага хурлын Хуульзүйн байнгын хорооны даргаар, 1999 онд Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайдаар ажиллаж байсан нэгэн. Дэс, дугаараар явсан ч Л.Цогийн ард Э.Эрдэнэжамъяан бичигдэх учиртай. Гэхдээ нэгэнт Н.Энхбаяртай зөрчилдсөн тул Л.Цогийн УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн гэсэн албан тушаал МАХН-д, Н.Энхбаярт хэрэггүй болжээ гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, МАХН-ын байр суурийг Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нар шиг улс төрийн фигурууд бус Н.Энхбаярын төлөө “хонь, нохой” мэт зүтгэх үнэнч албат нар төлөөлдөг болжээ.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан