Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Мэдэгдэл
Монголын Ардчилсан холбооноос Монголын Ард түмэндээ хандан тунхаглан зарлах нь:

Монголын Ардчилсан холбоо Монголд Улсад хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг цогцлоохын төлөө 26 жилийн турш тэмцсээр өнөөдрийг хүрлээ.

Улс орны нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, засаглал хэт гажуудалд орж, харийн бизнесийн гар хөл болсон цөөн тооны дотоодын улс төрийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн золиос болжээ. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг алдагдаж, баялгийн тэгш бус хуваарилалт бий боллоо.

Монгол Улсын иргэн бүрт 230 мянган ам.доллар оногдох Таван толгойн орд газрыг 90 жилийн хугацаатайгаар харийнханд өгч, 30 жилийн дараа 2500 төгрөг болгох гэж байсныг Монголын Ардчилсан холбооны дарга, УИХ-ын гишүүн  Х.Баттулга УИХ-ын 41 гишүүний хамт уриалан эсэргүүцэж, зогсоосны төлөө хэмлүүлж байна. 

Гэтэл нам, үндэстэн дамнасан луйварчид баялгийн тэгш хуваарилалтын төлөө тэмцэгчдийн дуу хоолойг улстөрчдийн захиалгаар шүүх цагдаагийн байгууллагыг ашиглан дарамталж, баривчлан хорих үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч байна. Үүний жишээ нь Монголын чөлөөт хэвлэлийн эцэг, алтан хараацай болсон “Ардчилал” сонинд эрүүгийн цагдаагийн газраас дарамт ирэх боллоо.
Монголын Ардчилсан холбоо үндэсний эрх ашгийн төлөө улс төр, эдийн засагт болж буй энэ зөрчил, үл ойлголцлыг арилгахын төлөө цааш цаашдын идэвхтэй үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Бид Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид Монгол эх орондоо 26 жилийн өмнө тайван замаар ардчилсан хувьсгалыг хийсэн, цаашид ч үүнийхээ төлөө хатуу зогсох болно.

Монголын Ардчилсан холбоо
0 Сэтгэгдэл
Naad partizanuud chin hiisen uil hereg uzel bodoldoo unench ariun humuus. Odoo Genkog dagaj oligarhijej dawhihaa baisan. Arhi uutsgahaa baisan, ihenh ni 5 tsaasand chin huurtaj huurch dawhihaa bolison.
MoAX xed xed xyvaagsan bna Xvchee negtgeed vil ajillagaagaa yavyylax xeregtei bna Niigemd sorog zvil ix garch ard tvmniig byxamdyylj bna
Хамгийн их уншсан