Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Барак Обамаг Гаванад Кубын гадаад хэргийн сайд угтлаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишелийн хамт өнөөдөр Кубын нийслэл Гавана хотын нисэх буудалд буухад Кубөын Гадаад хэргийн сайд Бруно Родригес угтаж авсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч ийнхүү “Эрх чөлөөний арал”-д 88 жилийн дараа албан ёсны айлчлал хийхээр ирж байгаа нь энэ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама онгоцны буудалд буумагцаа зочид буудалд орон нутгийн хэвлэлийнхэнд зориулан мэдээлэл хийсэн байна.

Энэ удаагийн уулзалтаар АНУ-ын төрийн тэргүүн Кубын тэргүүн Рауль Кастротой уулзаж, Үндэсний театрт олон нийтэд хандан үг хэлэх юм.
“Би Кастротой уулзаж хоёр орны харилцааг хэрхэн хэвийн болгох, худалдаа хөгжүүлэх, кубчүүдэд интернетийн үйлчилгээ хүргэх зэргийг ярилцана. Кубын засгийн газрын хувьд хүний эрх, ардчиллын асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа тухайгаа би илэн далангүй ярина” гэж Барак Обама Куба руу мордохынхоо өмнө хэлсэн юм.
Обама бас кубын бизнесмэнүүдтэй уулзах юм байна.

0 Сэтгэгдэл
иргэн
Обома Күбийг бужигнуулах ажлаа эхэлжээ.Хамгийн түрүүнд интэернетийн асуудал ярьж байгаа нь Кубчуудын тархийг угаах, бохирдуулах, безнесменуудтэй уулзаж мөнгөний шуналд автуулах, хорхойг нь хөдөлгөх, гм-ээр маш заваан ажлаа эхлүүлэх бололтой.Хэдэн жилийн дараа Күба улс Сири шиг болно...
2016.03.21