“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
З.Энхболд: Цагдаагийн байгууллага нэг компаний төлөө ажилладаг болж
Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг цаг ард хоцорч. Харин ч хувийн ашиг сонирхолдоо ашигладаг хүмүүс байна. Ийм үл бүтэх улсыг хуулийн байгууллагаас хөөж, арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно.
Zuultand orloo gej bn uu
Цагдаагийн дарга АН-н даргын хараанд өртлөө
enhbold dargad bayr hurgie ch gh shig peeshda het tuilshirhaa bolichihoj boldogguimuu nauriziin bayr vaina xaxaxaxa Enkhbold chin saihan idej uugaad hanatsan baigzdee
улс ард түмнийхээ төлөө байгаад тань талархаж байна
enhbold dargad bayr hurgie. ydaj neg ni eruuleer setgej hoich ueiig maani hamgaalj bgaad. dargiigaa demjij bna
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Улсын их хурлын дарга З.Энхболд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, орон нутаг дахь үйлдвэржилт, аж ахуй нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Тэрээр ээлжит орон нутгийн томилолтоо энэ сарын 18-нд Өвөрхангай аймгаас эхлүүлж Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай аймагт тус тус ажиллаад байна. Хаваржилт, орон нутгийн байдалтай танилцаж яваа түүний томилолт маргааш Архангай аймагт ажилласнаар өндөрлөх юм.
УИХ-ын дарга Баянхонгор аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уузалтыг сурвалжилж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Уулзалт хоёр цаг үргэлжилж, УИХ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, баталсан хууль, тогтоол тэдгээрийн хэрэгжилт хийгээд улс орны эдийн засгийн зарим асуудлаар танилцуулав. Иргэдийн хувьд 2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлийн хүү таван хувьд шилжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уламжлаад, зарим иргэд аймгийн Төрийн банкинд ипотекийн таван хувийн зээлд шилжих материалаа бүрдүүлж өгсөн тухайгаа жишээ татсан юм. Түүнчлэн, Баянхонгорчуудын талархалыг хүлээсэн бас нэг асуудал нь УИХ, Засгийн газраас малчдын зээлийн хүүг бууруулсан явдал хэмээж байв. Уулзалт, ярилцлагын үеэр үг хэлсэн малчин ардын төлөөлөл уг шийдвэрийг цаг үеэ олсон, бодит дэмжлэг болсон хэмээж байв.
УИХ-ын дарга З.Энхболд гадаадын хөрөнгө оруулалт, бондын тухай иргэдээс ирсэн асуултад хариу өгч, ипотекийн зээл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр болон Хамтын тэтгэвэрийн тухай хууль, Монгол цэрэг бүтээн байгуулалтын тухай хууль зэрэг хууль тогтоомж болоод улс орны эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийсэн.
Х.Баттулга: Бүх хэргийн учир тайлагдана, удахгүй
Мөн УИХ-ын даргад удаа дараа амаар болон бичгээр тавьсан асуулт нь сүүлийн үед хэвлэлүүдийн гол сэдэв болоод буй УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой хэрэг байв. Тэр дундаа гишүүн Х.Баттулгын туслахуудыг ээлж дараалан баривчилж, эрүү үүсгэн шалгаж байгаа нь аль нэг улс төрийн хүчин, хувь хүний захиалгатай эсэхийг лавлаж байлаа.

Энэ тухай гишүүн Х.Баттулга “Энэ бол өнөөдөр ярьж, бичээд байгаа асуудал биш. 2012 оноос өмнө миний эсрэг хийгдэж байсан үйл ажиллагааны үргэлжлэл. 2012 оны сонгуулийн үеэр миний эсрэг маш олон суртал нэвтрүүлэг хийгдэж байсан. Энэ нь Монголын ард түмний өмч болсон Таван толгойн ордыг үнэгүй авах гэсэн УИХ болон Засгийн газарт байдаг зарим бүлэглэлийн хийж буй ажил. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Би цаашид Таван толгойг Үндсэн хуульд заасанчлан бүх ард түмний өмч байлгах тал дээр тууштай зогсоно. Баривчлагдсан хоёр эмэгтэйн тухай хэвлэлээр маш их мэдээлэл гарч байгаа тул би давтан ярих шаардлагагүй болов уу. Удахгүй бүх хэргийн учир тайлагдана” гэж хариулсан. Мөн тэрээр иргэдээс ирсэн хөдөө аж ахуйн салбарын зарим асуудалд дэлгэрэнгүй тайлбар өгсөн.
Гишүүн Х.Баттулга болоод түүний туслахуудтай холбоотой асуудлаар зарим иргэд байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ УИХ-ын даргаас энэ асуудалд ямар байр сууринаас хандаж буйг нь тодруулсан юм. Тухайлбал, Баянхонгор аймгийн иргэн н.Лхагваа, н.Пүрэвдулам, Б.Батдамба нар асуув. н.Пүрэвдуламын хувьд “Хэд хоногийн өмнө хөхүүл хүүхэдтэй хоёр ч эмэгтэйг бариад явчихлаа. Угтаа УИХ-ын гишүүний туслах ууж идэж, хэрэг төвөгт орооцолдоод байх тийм эрх мэдэлтэй хүн байдаг юм уу. Би л хувьдаа үгүй болов уу гэж бодож байна. Энэ хэрэгт эгэл жирийн эх хүн, эмэгтэй хүнийг татан оруулж байгаа нь хэрээс хэтэрсэн явдал болж байна. Тиймдээ ч ард түмэн, иргэд хөдөлмөрчид гишүүн Баттулгыг өмгөөлөх цаг болсон гэж харж байна. Яагаад эх орноо гэж хоёргүй сэтгэлээр хандаж байгаа нэгнээ хавчин шахаж, эргэн тойрныхонд нь элдэв дарамт шахалт үзүүлж байдаг юм бэ. Сонгууль бүрийн өмнө Баттулга гишүүнтэй холбоотой элдэв асуудал үүсдэг. Батзаяаг тав, зургаан сар хорьсон, төд удалгүй буцаагаад сулласан. Одоо энэ хоёр бүсгүйг ч хэсэг хугацааны дараа гэм буруугүй гээд гаргах уу. Монголын төр, хууль хүчний байгууллага хэн нэгний ашиг сонирхлын төлөө бусдыг дарамталж, чадахгүй болохоороо ойр тойрны хүмүүсийг нь аваачиж хорьдог тогтолцоотой болчихсон юм уу. Гадаадын хөрөнгө оруулалт, үзэл суртал дээр тоглолт хийдэг компаниуд, тухайлбал “MCS”-тэй холбоотой Монгол төрийн бодлого байж болдоггүй юм уу. УИХ-ын дарга, Төрийн гурван өндөрлөгийн нэгний хувиар хариу өгөөч” хэмээн хүссэн юм.
Энэ асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Миний хувьд Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш харзнасан байдалтай байгаа. Мөнгө идсэн, идээгүйг би мэдэхгүй. Ямартай ч энэ асуудлыг үргэлжлүүлж, сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол намын даргын хувьд үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж, ял өгч болно. Гэхдээ бүх юм шүүх, цагдаа гээд бүгдээр нь орох ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг цаг ард хоцорч. Харин ч хувийн ашиг сонирхолдоо ашигладаг хүмүүс байна. Ийм үл бүтэх улсыг хуулийн байгууллагаас хөөж, арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно. Энэ асуудал хэрээс хэтэрсэн. “MCS” гэдэг компанийн мэдлийн цагдаагийн даргатай болчихсон. Нэг улс төрийн намын төлөө ажилладаг цагдаагийн байгууллагатай байсан бол одоо нэг компаний төлөө ажиллаж байна. Цагдаагийн даргыг хэн томилдог вэ, Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг хэн томилдог юм, Ерөнхийлөгч. Би хэнийг томилдог вэ, хэнийг ч биш. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаа биз. Хуулийн байгууллагад байгаа, компанийн гар хөл болсон улсыг зайлуул гэж хэлсэн. Зайлуулалгүй өдий хүрсэн. Юуны өмнө нам үл бүтэх хүмүүсээ цэвэрлэх болсон. Манай намд Таван толгойгоо “үнэгүй өгнө” гээд гар өргөсөн хүмүүс бий, гэхдээ цөөхөн. Энэ хүмүүсийг намаас нэр дэвшүүлэхгүй, Ардчилсан намын байр суурь маш тодорхой. Бид “Таван толгойг ард иргэдэд өгнө” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Намаас цөөхөн хүн Таван толгойг өгөх байр суурьтайгаа ч илэрхийлсэн. Тэр хүмүүс одоо мөнгөө цуглуулж байгаад эсэргүүцэж байгаа бүх хүнийг тойрогт нь унагаах ажиллагаа явуулна. Энэ зөвхөн манай намд байгаа асуудал биш. Ардын нам дотор манайхаас ч олон хүн байна. Дээрх хүмүүс шинэ гарч байгаа намуудын мөнгийг ч төлж байна. Энэ асуудалд зөвхөн баянхонгочууд санаа зовох биш нийт монголчуудын асуудал” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Хоногт 600 бог, 80 бодын мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оров
УИХ-ын дарга З.Энхболдоор ахлуулсан баг Баянхонгор аймагт ажиллаж, аймагт өрнөж буй үйлдвэржилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. УИХ-ын даргыг дагалдан Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар Баянхонгор аймагт ажилласан. Ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс угтан авч эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн төсвийн оролого, зарлагын талаар мэдээлэл хийсэн юм.

Засаг даргын тамгын газар ажилласан ажлын хэсэг аймгийн төвд ашиглалтад орж буй мах боловсруулах үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцож, үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагаатай танилцав. “Баянхонгор констракшн” ХХК компани 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэж, ашиглалтад авсан тухай компаний захирал Б.Ууганбаяр хэлж байв. “Мах март” үйлдвэр нь адуу, үхэр, хонь, ямааны махыг ангилах, хадгалах, шулах замаар хоногтоо 600 бог, 80 бодын мах боловсруулах хүчин чадалтай аж.
Хугацаат цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтад оролцож байна
Боловсруулах үйлдвэртэй танилцаж, нээлтийн ёслолд оролцсон ажлын хэсэг цааш Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үйл ажиллагагатай танилцахаар очив. Засгийн газрын 2010 оны 114 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайдын 15 дугаар тушаалаар Барилга, инженерийн анги болон Баянхонгор аймгийн Номгон сумын нутагт байгуулагдсан тус ангид хугацаат цэргийн алба хаагчид аймгийн цагдаагийн газар, Тагнуулын хэлтсийн барилгын өргөтгөл, төвийн дулаан, цэвэр усны шугам сүлжээний байгууламжийн шинэчлэл, 70 айлын барилга угсралтын ажилд гар, бие оролцсон байна.
Баянхонгор аймаг эрчимтэй барилгажиж байгаа гэв
Цэргийн ангийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүнтэй танилцсан УИХ-ын дарга З.Энхболд аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ “Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд хурдацтай барилгажиж, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна. Үүний жишээ болгон дурдвал Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд 1000 гаруй айлын орон сууцны барилга ашиглалтад оруулсан явдал” хэмээн онцолсон. Үнэхээр ч аймаг 2013-2015 оны хооронд эрчимтэй барилгажиж, 1000 айлын орон сууц, 32 багийн төв, сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулжээ. Тухайлбал, Баянхонгор сумын II, III, IV, VI, VII, IX багт спорт заал бүхий иж бүрэн багийн төв байгуулсан байна.
25.2 мянган суулгац бүхий “Ногоон хэрэм” байгуулжээ
Ажлын хэсгийн дараагийн ажилласан газар нь агаарын бохирдол, цөлжилт, элсний нүүдлийг бууруулах зорилгоор аймгийн төвийн баруун болон зүүн хойд хэсэгт байгуулж буй ойн зурвас байв. II, III, VI, VII дугаар багийн нутагт 5.6 км урт, 50 метр өргөн 26 га талбай хамарсан эл бүтээн байгуулалтыг УИХ-ын дарга З.Энхболд цөлжилт, шороон шуургыг зогсоох “Ногоон хэрэм” хэмээгээд “Аймгийн ихэнх нутаг дэвсгэр говирхуу, уур амьсгалын хувьд ч эрс тэс. Тиймээс элсний нүүдэл, цөлжилтийн асуудалд анхаарч, ойжуулалтыг сайн хийх хэрэгтэй” гэв. Ойжуулсан хэсэгт чацаргана, шар хуайс, хайлаас, улиас зэрэг таван төрлийн 25.2 мянган ширхэг суулгацыг төрийн албан хаагчдын хүчээр 2014 оны аравдугаар сараас тарьжээ. Ингэхдээ хайсжуулах, усжуулах асуудлыг ч давхар шийдэж, орон нутгийн хөгжлийн сангаас 70 сая төгрөг зарцуулсан байна.
Илтгээлтийн эзэд 15 сумын, 230 малчин өрхөд ажиллаж байна
УИХ-ын дарга ам сайтай байсан бас нэг ажил нь “Шинэ зууны илгээлтийн эзэд-2016” хөтөлбөр. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд малын тоо толгой эрчимтэй өсч, малчдад хүн хүч дутагдалтай байгаа аж. Тиймдээ ч мал төллөх цагаар малчин ардын ажил, амьдралд дэм болох үүднээс 230 хүнд долоо хоногийн илгээлт өгч, 15 сумын 230 өрхөд ажиллуулж эхэлжээ. УИХ-ын дарга З.Энхболд хөтөлбөрийн нээлтэд оролцох үеэр хэлсэн үгэндээ “1990 онд нийгмийн байгуулал солигдоход манай улс 25 сая толгой малтай байсан. Тухайн үед одоогийнхоос 4-5 дахин олон малчинтай байв. Дээр нь төл хүлээж авах, ган, зудтай үед илгээлтээр хүн явуулдаг байсан. Харин өнөөдөр малын тоо толгой 56 саяд хүрсэн ч 400 орчим мянган малчин өрх байна. Энэ нь 26 жилийн өмнөхөөс тав дахин олон малыг гурав дахин бага хүчээр маллаж буй хэрэг. Тиймээс хүн хүч хомс байгаа энэ үед илгээлтээр явж буй залуустаа баярлалаа” хэмээв. Хуучин цагийн илгээлтийн эздэд цалин хөлс өгдөггүй байсан бол хөтөлбөрт хамрагдаж буй залуусын хөдөлмөрийн хөлсний талыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, үлдсэнийг нь захиалга өгсөн малчин өрх гаргах гэнэ.

0 Сэтгэгдэл
2016.03.24
2016.03.22
2016.03.22
2016.03.22
2016.03.22
2016.03.22