“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
М.Зоригт: “Оюутолгой” Монголын компаниудыг тээвэрлэлтийн тендертээ оролцуулдаггүй
Л.БАТБААТАР
Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, “Монгол тээвэр нэгтгэл”-ийн төлөөлөл оролцсон “Авто тээвэрчид, ажил олгогчдын уулзалт хэлэлцүүлэг” өчигдөр боллоо.
Зам тээврийн сайд М.Зоригт хэлэлцүүлгийг нээж “Үндэсний ачаа тээвэрлэлтийн компаниуд зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Авто тээврийн үндэсний хэдэн компани ажил олгогчтой гэрээ хийх нь энэ хэлэлцүүлгээс гарах үр дүн. Юуны түрүүнд авто тээвэрчдийн холбоогоо байгуулах хэрэгтэй байна. Авто тээвэрчид та бүхэн холбоо байгуулснаар тээврийн компаниудын эрхийг хамаалах болно. Мэргэжлийн холбоогоо байгуулж Зам тээврийн яамны дэмжлэгийг авч ажиллах хэрэгтэй” гэж хэллээ.
Хэлэлцүүлгээр Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төр, иргэн, хувийн хэвшлийн хоорондын ажлын уялдааг хэрхэн зохицуулах талаар ярилцсан юм. Мөн бүтээн байгуулалтад оролцох үндэсний компаниудын тоог нэмэх асуудлыг ч хөндлөө. Сүүлийн үед үндсэндээ зогсоод буй ачаа тээвэрлэлтийг гацаанаас гарах арга зам, жолооч нарыг хэрхэн ажлын байртай байлгах тухай хэлэлцсэн. Одоогийн байдлаар хамгийн том ажил олгогч төсөл болох “Оюутолгой” компанийн төлөөлөл энэхүү уулзалтад ирсэнгүй. Урьсан боловч оролцоогүй учир харилцан тохиролцож, ажлын гэрээ байгуулахаар төлөвлөсөн авто тээвэрчдийг гонсойлгов. “Оюутолгой” компанийн мэргэжилтнүүд уурхайдаа ажиллаж буй учраас хэлэлцүүлэгт ирж амжаагүйгээ зохион байгуулагчдад дуулгаж. Харин “Авто тээвэрчдийн санал бодлыг “Оюутолгой” компанийнхан сонсох ёстой байсан юм” гэх тээвэрчид цөөнгүй байлаа.
Тэгвэл Зам тээврийн сайд М.Зоригт ““Оюутолгой” компани яагаад заавал гадаадын компаниудын дунд тендер зарладаг юм. Хэдэн сарын өмнө зарласан тендертээ нэг ч монгол компани оруулаагүй байсан. Монголын компаниуд шаардлага хангаагүй гэж хэлээд оруулаагүй. Өнөөдөр Монголын компаниуд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж байгаа ч оролцуулах ёстой” хэмээн тээвэрчдийгээ дэмжиж байр сууриа илэрхийллээ.
Ингээд хэлэлцүүлэгт оролцож буй төр, хувийн хэвшлийн төлөөллийнхөн ямар бодолтой байгааг сонирхлоо.
Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат:
Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн компаниудад тохиолддог хүндрэл чирэгдэлтэй асуудлыг багасгах болон төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Аж ахуй эрхлэгчдэд тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагаа гаргуулах асуудал хүндрэлтэй байсан. Өмнө нь Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд хандан албан бичиг хүргүүлж байв. Албан бичгийн дагуу лавлагаа гаргахын тулд ажлын 2-3 хоног зарцуулдаг байсныг өөрчилж аж ахуйн нэгжид онлайнаар лавлагаа гаргах эрхийг өнөөдрөөс олгож эхэллээ. Монголын авто тээврийн хэрэгслүүд Хятадын хил дээр төрөл бүрийн шалтгаанаар 2-3 хоног саатдаг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нар хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсноос болж байнга зам тээврийн осол гаргадаг. Зам тээврийн ослын бууруулах, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх асуудлыг ч мөн ярилцаж шийдэх шаардлага бий.
“Монгол тээвэр нэгтгэл”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Ганболд:
-“Монгол тээвэр нэгтгэл” нь 20 гаруй тээврийн компанийг эгнээндээ нэгтгэсэн, 600 тээврийн хэрэгсэлтэй, 1000 гаруй ажилчинтай үндэсний тээврийн томоохон байгууллага. Манай нэгтгэлийн компаниуд голдуу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нүүрс тээвэрлэлтийн 60-70 хувийг манай нэгтгэл гүйцэтгэж байна. Цаашдаа олон улсын транзит тээврийг зохион байгуулахаар гурван улсын гэрээ хэлэлцээр эхэлсэн. Энэ онд Монголын авто тээвэрчид ОХУ-ын Улаан-Үд хотоос БНХАУ-ын Тянжины боомт хүртэл туршилтын тээвэрлэлт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн “Монгол тээвэр нэгтгэл” нь “Ачаа тээврийн бирж”-ийг зохион байгуулна. Учир нь, Монголын ачаа тээвэрлэлт нэг урсгалтай байдаг. Монгол Улсын ачаа тээрийн компаниудыг компьютерийн сүлжээнд хамруулснаар тээвэрлэлтийн өртөг буурах юм. Ингэснээр, жолооч, тээвэрчид ажил хайх шаардлагагүй. Жишээ нь, Хөвсгөл аймгаас зөвхөн Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийхгүй. Хөвсгөлөөс Өмнөговь руу, Баян-Өлгий руу ачаа тээвэр хийнэ гэсэн үг. Тийм ч болохоор энэ хэлэлцүүлгээр Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар, ажил олгогчдын төлөөлөл оролцож энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьсон.
“Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” болон бусад уул уурхайн томоохон компанитай манай нэгтгэл хамтран ажилладаг. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийг онцолмоор байна. Энэ компанитай сүүлийн жил гаруй хугацаанд нягт хамтран ажиллалаа. Саяхан Монголын Зам тээврийн яамнаас гаргасан бодлого шийдвэрийг Хятадын компаниуд эсэргүүцэж түр зогсолт хийсэн. Энэ асуудлыг Монголын тээврийн компаниуд, төрийн байгууллагатайгаа хамтран шийдвэрлэлээ. Энэ нь ажил олгогч болон гүйцэтгэгч байгууллага хоорондын ажил төрлийн уялдаа холбоо хэр сайн байгааг харуулсан нэг жишээ. “Монгол тээвэр нэгтгэл” нь Монголын бусад ажил олгогч томоохон уул уурхайн компанитай ажлын гэрээ хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
“Монгол тээвэр нэгтгэл”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Чимэддавга:
-Автотээврийн байгууллагын болон тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл хамтран ажил хэргийн уулзалт хийж байгаа нь чухал ач холбогдолтой. Урьд өмнө нь ийм ажил хэргийн уулзалт хийдэггүй байсан. Эдийн засгийн хямрал авто тээвэрчдэд хүндээр тусч байна. Ялангуяа эрдэс баялгийн болон нүүрсний тээвэрлэлт хумигдсан. Энэ цаг үед аль болохоор жолооч нараа ажилтай байлгах үүднээс уулзалт хэлэлцүүлгийг хийж байна. Зам тээврийн сайд томоохон ажил олгогч байгууллага болох “Оюутолгой”, “Таван толгой” кампанийн төлөөлөл уулзалтад оролцоогүйд дургүйцлээ илэрхийлж байна. “Оюутолгой” компани нь Монголын компаниудыг туршлагагүй, санхүүгийн чадавхигүй гэдгээр шалтаглан тендертээ оролцуулдаггүй. Энэ байдлыг засч залруулах зорилгоор уулзалт хэлэлцүүлгээр анхаарч байна.
“Эрдэнэс таван толгой” компанийн Дэд бүтэц, тээвэр, ложистик хариуцсан дэд захирал Д.Дамдиндорж:
-Зам тээврийн яамны зохион байгуулж байгаа хэлэлцүүлгээр “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг голлон ярилцаж байна. “Эрдэнэс таван толгой” компани нь 2016 онд Зүүн цанхийн уурхайгаас 10 сая тонн нүүрс олборлож тээвэрлэнэ. Эхний гурван сарын байдлаар 600 мянган тонн нүүрс олборлож тээвэрлэсэн. Бид Монголын үндэсний компаниудыг нүүрс тээвэрлэх үйл ажиллагаандаа оролцуулж дэмжин ажилладаг. Монголын компаниудад хөрөнгийн чадавхи, жолооч дутагдах болон бас бус бэрхшээлтэй асуудал бий л дээ. Гэхдээ компанийн зүгээс боломжийн хэмжээнд дэмжиж ажилладаг. Гүйцэтгэгч компаниудад ажил олгох, тээврийн зардлыг цаг тухайд нь шийдвэрлэх зэргээр аль болохоор дэмжин ажиллахыг хичээдэг. Нүүрсний салбар энэ онд ч уналттай хэвээр байх нь. Гэсэн хэдий ч “Эрдэнэс таван толгой” компани нь ажилчидаа ажлын байраар хангах зорилгоор нүүрс олборлож, тээвэрлэлтээ үргэлжлүүлэн хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар 40 гаруй компанийн том оврын 2200 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна. Эдгээр компани дунд Монгол Улсад бүртгэлтэй. Хятадын хөрөнгө оруулалттай компани ч бий.
Л.БАТБААТАРЗам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, “Монгол тээвэр нэгтгэл”-ийн төлөөлөл оролцсон “Авто тээвэрчид, ажил олгогчдын уулзалт хэлэлцүүлэг” өчигдөр боллоо.

0 Сэтгэгдэл