“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Д.Эрдэнэбат: “Хөтөл” ХК-ийг дагасан үйлдвэрүүд бий болох шаардлагатай
Т.ЦЭЛМЭГ
Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших “Хөтөл” ХК-ид хэрэглэгчид үйлдвэртэйгээ гэрээ, хэлэлцээрээ байгуулж, үнэ болон чанарын талаар мэдээлэл солилцохоор цуглав. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон “Хөтөл” ХК-ийн удирдлагууд, Монголын барилгын материал хэрэглэгчдийн холбоо, цемент хэрэглэгчдийн төлөөлөлөөс бүрдсэн 80 орчим хүн уулзалтад оролцлоо.
Цемент хэрэглэгчид болох барилга, зам, бетон, блок зэрэг үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан, үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжих талаар салбарын сайд мэдээлэл өгсөн. “Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт л байсан. Сүүлийн 25 жилийн хугацаанд нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах үйлдвэрт орж ирээгүй. Харин энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтөлийн цемент шохой үйлдвэр. Яг үүний жишгээр бусад дагалдах үйлдвэрүүд болон нефть боловсруулах, зэс баяжуулах гэх мэт мега төслүүд хөдлөх ёстой. Үүний тулд Аж үйлдвэрийн яам ажиллана. Гагцхүү үнийн асуудалд эргэлзээ байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед эрэлт, нийлүүлэлт аль, аль талдаа бэрхшээлтэй байгаа. Энэ бүхнийг шийдэхийн тулд бидэнд үнийг тогтвортой барих зайлшгүй шаардлага бий” гэсэн юм.
Харин “Үйлдвэрлэгч - Хэрэглэгчийн”- уулзалт оролцож буй үйлдвэрлэгчдийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэх, хийт бетоны дотоодынн зах зээлийг хамгаалж өгөх хэрэгтэйг захив. Мөн “Хөтөл” цемент шохойн үйлдвэр үнээ тогтворжуулахыг анхаарч үзээд, цаашдаа савлагааны асуудлыг хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээнд таарсан байдлаар зохицуулах боломжтой эсэхийг асуулаа. Түүнчлэн үйлдвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг төрийн бодлогоор үргэлжлүүлэн дэмжиж өгөхийг хүссэн юм.
30 жилийн түүхтэй Хөтөлийн цемент шохой ХК хуурай аргын технологийг нэвтрүүлснээсээ хойш нэг сая тонн цемент үйлдвэрлэжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Шоовдор Хөтөлийн цемент шохой ХК, болон тус үйлдвэрийн бүтээгдэхүүний гол худалдан авагчидтай хийсэн “Үйлдвэрлэгч-Хэрэглэгчийн” уулзалтын үеэр хоёр жилийн дараа хүчин чадлаа дахин нэг тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн сайхан Суманд ажиллах үеэрээ УБТЗ-ын харьяа Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр, “Дорнын өргөө” хийт бетоны үйлдвэр, “Жавхлант” гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Эдгээр үйлдвэрийн зарим нь “Чингис” бонд, ЖДҮ-ийг дэмжих сан зэргээс санхүүжилт авчээ.
Т.ЦЭЛМЭГСэлэнгэ аймгийн Сайхан суманд орших “Хөтөл” ХК-ид хэрэглэгчид үйлдвэртэйгээ гэрээ, хэлэлцээрээ байгуулж, үнэ болон чанарын талаар мэдээлэл солилцохоор цуглав. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон “Хөтөл” ХК-ийн удирдлагууд, Монголын барилгын материал хэрэглэгчдийн холбоо, цемент хэрэглэгчдийн төлөөлөлөөс бүрдсэн 80 орчим хүн уулзалтад оролцлоо.

0 Сэтгэгдэл