Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Орост халдлага үйлдэхээр амиа золиослогч 16 эмэгтэй Туркээс явжээ

Өөрсдийгөө “Кяджи аль-Биру”-гийн дайчин хэмээн нэрийдсэн амиа золиослогч 16 эмэгтэй Туркт бэлтгэл хийгээд европын орнуудаар дамжин Орос руу явсан байна гэж ОХУ-ын хүчний байгууллагууд мэдээлэл авчээ.
“Турк дэх алан хядагчдыг бэлтгэдэг нэг лагерьт энэ 16 эмэгтэйг бэлтгэж дасгалжуулаад хоёрдугаар сарын сүүлчээр Орос руу илгээсэн байна. Тэднийг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа үйлдүүлэхээр илгээсэн” гэж оросын хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлжээ.
LifeNews-ийн нийтэлсэн баримт бичигт дурдсанаар бол тэднийг бэлтгэсэн хүн нь ОХУ-ын иргэн Сафари Аль-Джабрий гэгч гэнэ.
“Алан хядагчдын гол бай нь нийтийн тээврийн зогсоол, метроны өртөө, цэргийн анги нэгтгэлүүд бололтой. Кяджи аль-Биру бүлэглэлийн зэвсэгт дайчид, тэдний хамсаатнуудын халдахаар зэхэж байж болох байрлал, объектуудыг хайж, хянаж байгаа” гэж хүчний байгууллагын төлөөлөгч хэлсэн байна.
Харин алан хядагчид ямар бичиг баримт, нэрээр Европын холбооны улсуудын хилийг нэвтэрч байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл