Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Зүггүй ихрүүд Брюсселийн халдлагаас амьд үлдсэн түүх

Бельгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудалд алан хядагчид халдаж 34 хүн амь үрэгдэж, 270 орчим хүн шархдаж бэртсэн аймшигт дэлбэрэлт болох үеэр 37 настай Адельма Тапио Руиз эгч дээрээ очиж улаан өндөгний баяр тэмдэглэхээр Нью-Йорк руу нисэх гэж байж.
Уг нь гэр бүлээрээ нисэхээр бодож байсан ч нөхөр Кристофт нь ажил гарч Руиз л есөн настай хоёр ихэр Морин, Алолндру охидтойгоо явахаар болсон байна. Гэхдээ л тэд нисэх буудалд хамт очиж. Тэд хамгийн эхний бөмбөг дэлбэрсэн америк руу нисэх онгоцны бүргэлийн газарт гэр бүлээрээ зогсч байжээ.

Яг энэ үеэр ихэр охид зүггүйтэн нэг тийш гүйхэд Адельма Тапио Руиз бүртгэлийн цонхны дэргэд үлдэж нөхөр нь охидынхоо хойноос гүйсэн мөчид аймшигт дэлбэрэлт болсон байна. Кристоф шархдаж, Морин охин гараа зүсээд, Алонда охин харин айж цоирдсоноос өөрөөр гэмтээгүй гэнэ. Шархдаж бэртсэн Кристоф эхнэрээ хайсан ч харамсалтай нь олсонгүй. Бүртгэлийн дэргэд зогсч байсан түүний цогцосыг цагдаагийнхан олж таньсан байна.

0 Сэтгэгдэл