Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
“Ансару” бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ
“Аль Каида” бүлэглэлтэй холбоотой “Ансару” зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийг Нигерт баривчиллаа гэж албаны хүмүүс мэдээлжээ.

"Ансару" бүлэглэлийн толгойлогч Халид ал-Барнавиг Коги мужийн нийслэл Локожа хотод баривчилжээ.
АНУ 5 сая доллар амлан түүнийг эрэн сурвалжилж байжээ. "Ансару" нь Нигерийн хамгийн том жихадист бүлэглэл болох "Боко-Харам"-ын салбар бүлэглэл бөгөөд гадаадын иргэдийг барьцаалдаг ажээ. Тус бүлэглэл 2012 онд Нигерийн нийслэл Абужа хотын өндөр хамгаалалттай шоронд халдаж, хэдэн арван хоригдлыг суллаж байсан байна.
Аюулгүйн албаны ажилтнууд Локожа дахь "Ансару" террорист бүлэглэлийн толгойлогч Халид ал-Барнавиг баривчилснаар, терроризмтой тэмцэх ажилд ихээхэн дэвшил гаргалаа гэж бригадын генерал Рабе Абубакар мэдэгджээ.
Тэрбээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтын тэргүүнд байсан ажээ.

0 Сэтгэгдэл