Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Эрдагон 1915 оны хядлагын золиос бологсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ
Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон Армяны шашны тэргүүн Константинополийн патриарх Арам Атешянд захидал бичиж 1915 ондл Османы эзэнт гүрний зүгээс армянчуудын эсрэг үйлдсэн хядлагын 101 жилийн ойг тохиолдуулан үүний золиос болсон хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
“Турк улс нэг түүх, нэг уламжлал бүхий хөрш ард түмний дунд бие биеэ үзэн ядах, дайсагналыг үгүй болгох, энхтайван, найрамдал тогтоох, түүхийг улс төрийн үүднээс тайлбарлахын төлөө чармайн ажиллаж байна” гэж Эрдагон бичжээ.
Тэр бас “турк армян хоёр ард түмэн нь нэг мянга гаруй жилийн туршид хөрш зэргэлдээ оршин түүх соёлоо хамтран бүтээж ирснийг” тэмдэглэжээ.
Эрдагоны илгээлтийг Стамбул дахь Гэгээн Марийн сүмд дурсгал хүндэтгэх ёслолын өмнө армян хэл дээр уншсан байна.
Үүний өмнө Турк улс Османы эзэнт гүрэн дэлхийн нэгдүгээр дайны үед армянчуудын эсрэг геноцит, хядлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй ямагт эсэргүүцдэг байсан юм.
Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон Армяны шашны тэргүүн Константинополийн патриарх Арам Атешянд захидал бичиж 1915 ондл Османы эзэнт гүрний зүгээс армянчуудын эсрэг үйлдсэн хядлагын 101 жилийн ойг тохиолдуулан үүний золиос болсон хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. “Турк улс нэг түүх, нэг уламжлал бүхий хөрш ард түмний дунд бие биеэ үзэн ядах, дайсагналыг үгүй болгох, энхтайван, найрамдал тогтоох, түүхийг улс төрийн үүднээс тайлбарлахын төлөө чармайн ажиллаж байна” гэж Эрдагон бичжээ.

0 Сэтгэгдэл