Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Туркт сөрөг хүчний сэтгүүлчдийг бөөнөөр нь ажлаас халж байна

Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хүний эрх, ардчиллын асуудлаарх бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр “Туркийн эрх баригчид өөрсдөдөө таалагддаггүй сэтгүүлчдийг бөөнөөр нь ажлаас халж, торны цаана суулгаж байна. Европын холбоонд элсэх шаардлага биелүүлж байгаа нь энэ” гэж Долгов бичсэн байна.
Сөрөг хүчнийг дэмждэг туркийн хэвлэл мэдээллийн ажилтан 400 гаруй хүнийг ажлаас нь халсан тухай үүний өмнө мэдээлж байсан юм. Энд голдуу Zaman сонин, Cihan агентлагийн ажилтнууд өртсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Анкара дахь Zaman сонины редакцийг хааж, бүх ажилтныг нь халаад гадаадад ажилладаг сурвалжлагчдын ажлыг зогсоож эргүүлж татсан гэж эх сурвалж мэдэлжээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон хэд хэдэн удаа сөрөг хүчний хэвлэл мэдээлийн хэрэгслийн талаар мэдэгдэл хийж, зарим хэвлэлийг бүр шүүхэд өгч байсан удаатай. Энэ хүрээнд олон сэтгүүлчийг саатуулан, редакциудад нь нэгжлэг хийж байсан юм.

0 Сэтгэгдэл