Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Өмнөд Америкаас чөлөөлсөн 30 гаруй арсланг Африкт авчирлаа

Өмнөд Америкийн улс орнуудад хууль бусаар аваачиж циркт тоглуулж, торонд хашиж байсан 33 арсланг чөлөөлж Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад авчирлаа гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна.
Эдгээрийн есийг нь Колумбаас чөлөөлсөн бол бусдыг нь Перугийн циркүүд аваачсан байжээ.
“Энэ арслангууд хэтэрхий жижиг торонд байж, ачааны машины тэвшин дээр бүхий л амьдралаа өнгөрүүлж байсан. Заримыг нь циркт тоглуулахын тулд төмөр ташуураар ороолгож сургадаг байснаас шүд нь эмтэрч гэмтсэн байлаа. Эрүү нь гэмтсэн арслан ч байна. Эднийг Колумба, Перугийн хувийн циркчид ийм болгосон. Одоо эх нутагтаа ирж байгаа нь сайхан хэрэг” гэж Олон улсын амьтан хамгаалах Animal Defenders International нийгэмлэгийн тэргүүн Жен Кример ярьжээ.

Олзноос чөлөөлөгдсөн арслангуудыг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын умард нутагт байдаг Emoya цогцолбор газарт аваачиж мэргэжилтнүүд тэдний эрүүл мэнд, төлөв байдалд нь байнга анхаарч байх юм байна.

0 Сэтгэгдэл