Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Британийн 50 тэрбум долларын төслийг 11 зараа тасалдуулж магадгүй
Hun gj iim bdag

Их Британийн нийслэл Лондонгийн амьтны хүрээлэнгийн зэргэлдээ амьдардаг 11 зараатай бүл хурдны зам барих 50 тэрбум долларын өртөгтэй High Speed Two төслийг тасалдуулж магадгүй болоод байна.
Амьтны хүрээлэнгийн биологчид энэ том төслийг хэрэгжүүлэх гэж, техник, замын ажлаас холдуулан зараануудыг өөр газар нүүлгэн шилжүүлбэл нутагшихгүй, тоо толгой нь хорогдож, амьдрахгүй байж мэднэ гэж анхааруулж байна. Лондонгийн биологийн нийгэмлэгийнхэн энэ тухайгаа мэдэгдэж, 800 хүний гарын үсэг бүхний мэдэгдлийг Лордуудын танхимд илгээжээ.
Хурдны төмөр замын төслийнхөн зараануудыг өөр газар шилжүүлэн байрлуулах хэрэгтэй гэсэн санал тавьсан ч Британийн зараа хамгаалах нийгэмлэгийг тэргүүн Фэй Васс татгалзсан хариу өгсөн байна.
Фэй Васс үүний өмнө мөхөөлдөсний үлдэгдлийг долоох дуртай зараанууд саванд нь толгойгоо шургуулаад эргүүлж гаргаж чадахгүй байж байгаад өлсч амиа алдана хэмээн мөхөөлдөсний савыг өөрчлүүлэх гэж McDonald’s компанитай заргалдаад заргаа авч байсан байгаль хамгаалагч гэдгээрээ алдаршсан хүн. Таван жил хэртэй заргалдсаны эцэст компани ялагдаж зайрмагны аягаа өөрчилж уужим болгож байсан юм.
High Speed Two төслийн хүрээнд английн нийслэлийг тус улсын умард нутгийн хотуудтай холбох хурдан галт тэрэгний зам тавих юм.

0 Сэтгэгдэл
2016.05.03