Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Намын их хурлын төлөөлөгчид Ким Чен Унаа магтаж байна
Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын YII их хурал үргэлжилж байна. Удирдагч Ким Чен Ун эхний өдөр тавьсан илтгэлдээ улс орныхоо хөгжилд олсон амжилтыг дурдаад цаашид намын эгнээг өргөтгөхийн чухлыг тэмдэглэсэн байна.

Удирдагчийн илтгэлийн дараагаар үг хэлсэн ерөнхий сайд Пак Бон Дю болон Намын төв хорооны нарийн бичгийн дарга нар удирдагчаа нэгэн санаагаар дэмжиж байгаагаа  илэрхийлээд түүний илтгэл бол Солонгосын Хөдөлмөрийн намын болоод нийгмийг “кимирсенизм,  кимчениризм” гэсэн  эх оронч зарчмаар хөтлөн хөгжүүлэх  жанжин шугам гэжээ.
Их хурлын илтгэлд Ким Чен Ун Солонгос үндэстнийг нэгтгэх явдал бол намын чухал бөгөөд хойшлуулшгүй ажил гэж тэмдэглэсэн байна. Солонгосын хөдөлмөрийн намын 1980 онд хуралдсан YI их хурал хоёр солонгосыг өөр өөрийн нь засгийн газар, бүтэц зохион байгуулалтыг нь хадгалах зарчмаар нэгтгэх  төлөвлөгөө  баталсан юм.

Пеньян цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн хүчин чадлаа өргөтгөхийг зогсоохын төлөө ажиллана гэдгээ Ким Чен Ун их хурлын илтгэлдээ тэмдэглэсэн байна. Гэхдээ улсын нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөрчих юм бол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэжээ.
“Цөмийн зэвсэгтэй, ирээдүйн хариуцлагатай орны хувьд манай улс дайсагнагч гүрнүүд манай улсны тусгаар тогтнолын эсрэг цөмийн зэвсэг хэрэглээгүй тохиолдолд бид цөмийн зэвсэг хэрэглэхгүй” гэж умардын удирдагч мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан