Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монголын нүүрсний зах зээлд далд гар орж ирэх нь
БНХАУ-ын Төрийн өмчит хөнгөн цагааны корпораци гэдгээрээ анх гарч ирсэн Чайналко компанийн охин компани Чалко нь Монгол Улсын 190 сая тонн нөөцтэй 133 сая тонн нөөцтэй Овоот толгой, Сүмбэр-Билүүт, 35 сая тонн нөөцтэй Заг Сүүж, 117 сая тонн нөөцтэй Цагаан талгой зэрэг ордуудыг багтаасан нүүрсний асар их нөөцтэй бассейныг эзэмшдэг “Саус гоби сэндс”-ын Авенхоу майнз дахь хувьцааны хяналтын багцыг худалдан авахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. The Wall Street Journal-ын мэдээлж буйгаар Хятадын хөнгөн цагааны корпорацийн удирдлагууд Саус гоби ресурсын компани дахь Авенхоу Майнзын хякалтын багцыг 920 сая ам.доллараар худалдаж авах төлөвлөгөөг албан ёсоор зөвшөөрсөн байна.
Чалкогийн удирдлагуудын уулзалт баасан гарагт болсон бөгөөд Саус гоби Ресурсын хувьцаа нэг бүрийг 65.97 хонконг доллараар худалдаж авах саналыг 99.97 хувиар баталгаажуулсан тухай компанийн мэдэгдэлд дурдсан гэнэ. Түүнчлэн Хятадын талын шийдвэр Саус гоби Ресурсын зүгээс энэ долоо хоногийн мягмар гарагт Монгол дахь нүүрсний үйлдвэрлэлийг зогсооход хүргэж байгаа тухай ч өгүүлжээ. Гэхдээ Хятадын төрийн өмчит компанийн Саус гоби Ресурсыг худалдан авч буй энэхүү наймаа нь стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг 49 хувь хүртэл байлгахаар заасан шинэ хуулиас болж саатаж мэдэх тухай ч өгүүлсэн байна.
Тиймээс цаашид шинэ Засгийн газар, УИХ-ын байр суурь хамгийн чухал болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл